Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00303

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00303

Дархан-Уул аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэргийн индекс: 307/2025/00324/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч:  цогцолборт байрлах М******* ББСБ ХХК /РД:*******71/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  тоотод оршин суух, утас: *******96, Ш******* овогт Г*******ын М******* /РД:*******24/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,396,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Г.М*******аас зээлийн гэрээний үүрэгт 1,396,874 төгрөгиийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г******* овогтой М******* нь М******* ББСБ ХХК-аас авсан 1,396,874 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Г.М*******д холбогдуулан 1,396,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М******* нь М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,396,874 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.М******* нь М******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,396,874 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Г.М*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,300 төгрөгөөс 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,650 төгрөгийг, хариуцагч Г.М*******аас 18,650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ