Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 301/ШШ2025/00076

 

 

 

 

 

 

 

 

 

                          

 

                                    301/ШШ2025/00076

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т аймгийн З сумын .. дугаар баг .. гудамж .. тоотод оршин суух М.Ан нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сумын ... дүгээр баг Штын б гэх газарт оршин суух Х.Ст холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.А /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Б /цахимаар/

Хариуцагч: Х.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.А нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч  М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

- М.А нь Х.Стай 2010 онд танилцаж, үерхэж эхэлсэн. 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд гэрлэгчдийн дундаас 2011 оны 11 дүгээр сарын 2...-ны өдөр хүү С.С, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Ц, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин С.О, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү С.С нарыг төрүүлж, төрсөн эцэг Х.Саар овоглосон. 2011 онд анх гэр бүл болоход Т аймгийн Зсуманд шинэ гэр барьж тусдаа амьдарч эхэлсэн. Дараа нь ажил төрөл хийнэ гэж 2013 онд хүртэл Улаанбаатар хотод айлын хашаанд гэрээ барьж амьдарсан. Ингээд 2013 оноос Архангай аймгийн Өгийнуур суманд очиж малжуулах төсөлд хамрагдаж, мал маллаж 2022 он хүртэл хадам аавын хажууд амьдарсан. Анх гэр бүл болсон цагаас эхлэн архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ба архи уухаа болих байх, архи уухаа боль гэх зэргээр олон жил хэлж ярьж ирсэн байдаг. Архангай аймгийн Өгийнуур суманд амьдарч байгаад аймгийн Тд орж 3 хүүхдээ аймгийн Тийн сургуульд суралцуулж, М.А нь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн Тд тогоочийн ангид суралцаж төгсөж, ажил эрхэлж байсан. Энэ хугацаанд Х.С нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байнгын хэрүүл маргаан гарах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон. Хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сард өөрийн төрсөн дүүтэйгээ хардаж зодсоны улмаас хүүхдүүдээ авч Т аймгийн Зхотод ирж, Т аймгийн Зсумын ... дугаар багт өөрийн төрсөн эцгийн хажууд гэр барьж, 4 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдарч байна. Х.С нь 2023 онд том хүү С.Сыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, 300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээсэн. Х.С нь өөрийн төрсөн хүүхдүүдээ халамжгүй, архины хамааралтай болсон, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх зэргээс болж хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзсэн учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзсэн. Гэрлэгчид 2023 оны 07 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн ба 2023 оны 08 дугаар сард эвлэрч хамтран амьдрах гэсэн боловч засрахгүй байна гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан. Хүүхдүүд Х.Сыг архины уух, агсан тавьдаг болохоор харилцаа муу, байнгын айдаст байдаг. Том хүү С.С нь Т аймгийн Зсумын ... дугаар сургуулийн 8в ангид, хүү С.Ц ...в, охин С.О нь Зв ангид тус тус суралцаж, бага хүү Т аймгийн Зсумын “У” цэцэрлэгийн бага бүлэгт сургуулийн өмнөх боловсрол хамрагдаж, эх М.А нь асран хамгаалж, сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах ажлыг өөрийн ажлын хажуугаар хийж байна. Нэхэмжлэгч М.А нь хүүхдүүдээ асран хамгаалах, сургуульд, цэцэрлэгт хүргэхийн хажуугаар Т аймгийн Зсуманд байрлах “З” хүнсний дэлгүүрт өрөгчийн ажил хийдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д зааснаар нэхэмжлэгч М.А нь өөрийн оршин суугаа газрын Т аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд М.А, Х.С нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг М.Ад үлдээж, төрсөн эцэг Х.Саас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Х.С миний бие М.Ан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. М.Ан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах тухай Агаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Атай 12 жил хамт амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болсон, хүүхдүүд маань миний төрсөн эцэг, эх дээр өсөж хүн болсон, би ч гэсэн хүүхдүүдээсээ хол амьдарч, ажиллаж байсан удаа байхгүй. Гэтэл А миний болон хүүхдүүдийн маань эрхийг зөрчиж, сална гээд явсан цаг хугацаанаас эхлээд уулзуулахгүй, утсаар ч холбоо бариулж яриулахгүй байгаад маш их гомдолтой байна. Би хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зориулж өөрийнхөө хэрээр мөнгө болон хүнс байнга өгдөг. Уулзах гэж олон удаа Т аймагт очсон боловч намайг хүүхдүүдтэй маань уулзуулаагүй. Миний бие эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн гэсэн орох орон, амьжиргаа залгуулах хэдэн тооны малтай, цаашид өөрийн хүүхдүүдээ өсгөж, сурч боловсрох орчин нөхцөлөөр хангах боломжтой. С.Ц, охин С.О нарыг төрсөн эцэг Хгийн С миний асрамжид үлдээж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.А хариуцагч Х.Ст холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэрлэгчид 2010 онд танилцаж 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас гэрлэлтийн харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрлэлт цуцлах ганц үндэслэл шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Х.С гэдэг хүний эхнэрээ болон том хүүгээ зоддог нөхцөл байдлууд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа гэж үзэж байгаа учраас гэрлэлт цуцлах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Тийм учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгэн байнгын хүчирхийлэл дарамтаас гэр бүлийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг шууд цуцална гэсэн зохицуулалтыг шүүх хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.А хариуцагч Х.С нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хоёрт хүүхдийн асрамжийн асуудал, хариуцагчийн зүгээс 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Х.Ц, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Х.О нарыг өөрийн асрамжид авъя гэдэг талаар тайлбар гаргаж байна. Гэвч хүүхдүүдийн асрамжийн асуудал гэрлэлт цуцлах эмзэг асуудал. 3-14 насны энэ дөрвөн хүүхдийг салгах боломж байхгүй. Хариуцагчийн хувьд өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Ажил ажлын байр нь одоо ээлжээр ажилладаг гэж тайлбарлаад байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учраас хүүхдүүдийг асарч хамгаалахад эдийн засгийн хувьд боломжгүй гэж үзэж байна. Хариуцагч хоёр хүүхдийг аваад өвөө, эмээ дээр нь байлгана гэж тайлбарлаад байна.  Хүүхэд эцэг, эхтэйгээ байх, эцэг, эх нь асран хамгаалах үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас хариуцагчийг хүүхдүүдээ аваад өөрийнхөө аав, ээж дээр үлдээнэ гэдэг энэ тайлбар үндэслэлгүй. Гуравдугаарт хүүхдүүдийн ээнэгшин дассан байдал, хүүхдүүд Т аймгийн Зсуманд сургууль, цэцэрлэгтээ хамрагдаад дасаад найз, нөхөдтэйгөө танилцаад сургууль, цэцэрлэг нь жигдрээд явж байгаа. Гэтэл шууд хоёр хүүхдийг салгаад аваад Архангай аймаг руу шилжүүлнэ гэдэг нь нөхцөл байдлын хувьд боломжгүй. Мөн дөрвөн хүүхдийг хооронд нь салгах ямар ч боломж байхгүй. Энэ дөрвөн хүүхэд хоорондоо дассан, нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрдөг ах, дүү нар юм. Нэгийг нь аваад явчихвал санах, бэтгэрэх асуудлууд байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийн 14.6, С.С, С.Ц нарын асуумж, хүүхдээс асуусан тэмдэглэлийг үндэслээд Гэр бүлийн тухай хуулийн 14.7-д зааснаар насанд хүрээгүй дөрвөн хүүхдийг ээж М.Ан асрамжид үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд мэдээж асрамжийн асуудал шийдэгдэж байгаа бол тэтгэлгийн асуудал зайлшгүй яригдана. Хариуцагч Х.Сын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ бол үндэслэл биш. Тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл биш юм. Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх бол хүүхдээ үр хүүхдээ тэжээн тэтгэх, наад захын хэрэгцээ шаардлагыг хангах үүрэгтэй. Тийм учраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Х.Саас насанд хүрээгүй хүүхэд дөрвөн хүүхэд буюу С.С С.Ц нарыг 18 нас хүртэлх хугацаанд тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс:

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- Итгэмжлэл

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

- Сын С, Сын Ц, Сын О, Сын С нарын №0000771490-380, №000879942-28..., №6...16000001, №6...010002...0 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд,

- Т аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”

- Т аймгийн ... дугаар сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд

- Т аймгийн Зуун мод сумын “У а” цэцэрлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 30 тоот албан бичиг

- С.С, С.Ц, С.О, С.С нарын “эрүүл өсөн бойжиж байгаа” гэсэн хүний их эмч Д.Ууганцэцэгийн тодорхойлолтууд,

- Т аймгийн Зсумын ... дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 284 тоот тодорхойлолт,

- Тодорхойлолт

- Т аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 2...-ны өдрийн 1...1/ШТ2024/00083 тоот шүүхийн тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- С.Ц, С.О, С.С нарын саналыг асууж авсан тайлбарыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.А хариуцагч Х.Ст холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

           

М.А нь Х.Стай 2010 онд танилцаж, үерхэж эхэлсэн. 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд гэрлэгчдийн дундаас 2011 оны 11 дүгээр сарын 2...-ны өдөр хүү С.С, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү С.Ц, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин С.О, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү С.С нарыг төрүүлж, төрсөн эцэг Х.Саар овоглосон. 2011 онд анх гэр бүл болоход Т аймгийн Зсуманд шинэ гэр барьж тусдаа амьдарч эхэлсэн. Дараа нь ажил төрөл хийнэ гэж 2013 онд хүртэл Улаанбаатар хотод айлын хашаанд гэрээ барьж амьдарсан. Ингээд 2013 оноос Архангай аймгийн Өгийнуур суманд очиж малжуулах төсөлд хамрагдаж, мал маллаж 2022 он хүртэл хадам аавын хажууд амьдарсан. Анх гэр бүл болсон цагаас эхлэн архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ба архи уухаа болих байх, архи уухаа боль гэх зэргээр олон жил хэлж ярьж ирсэн байдаг. Архангай аймгийн Өгийнуур суманд амьдарч байгаад аймгийн Тд орж 3 хүүхдээ аймгийн Тийн сургуульд суралцуулж, М.А нь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн Тд тогоочийн ангид суралцаж төгсөж, ажил эрхэлж байсан. Энэ хугацаанд Х.С нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байнгын хэрүүл маргаан гарах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон. Хамгийн сүүлд 2023 оны 07 дугаар сард өөрийн төрсөн дүүтэйгээ хардаж зодсоны улмаас хүүхдүүдээ авч Т аймгийн Зхотод ирж, Т аймгийн Зсумын ... дугаар багт өөрийн төрсөн эцгийн хажууд гэр барьж, 4 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдарч байна. Х.С нь 2023 онд том хүү С.Сыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, 300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээсэн. Х.С нь өөрийн төрсөн хүүхдүүдээ халамжгүй, архины хамааралтай болсон, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх зэргээс болж хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзсэн учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзсэн. Гэрлэгчид 2023 оны 07 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн ба 2023 оны 08 дугаар сард эвлэрч хамтран амьдрах гэсэн боловч засрахгүй байна гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргасан. Хүүхдүүд Х.Сыг архины уух, агсан тавьдаг болохоор харилцаа муу, байнгын айдаст байдаг. Том хүү С.С нь Т аймгийн Зсумын ... дугаар сургуулийн 8в ангид, хүү С.Ц ...в, охин С.О нь Зв ангид тус тус суралцаж, бага хүү Т аймгийн Зсумын “У” цэцэрлэгийн бага бүлэгт сургуулийн өмнөх боловсрол хамрагдаж, эх М.А нь асран хамгаалж, сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авах ажлыг өөрийн ажлын хажуугаар хийж байна. Нэхэмжлэгч М.А нь хүүхдүүдээ асран хамгаалах, сургуульд, цэцэрлэгт хүргэхийн хажуугаар Т аймгийн Зсуманд байрлах “З” хүнсний дэлгүүрт өрөгчийн ажил хийдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д зааснаар нэхэмжлэгч М.А нь өөрийн оршин суугаа газрын Т аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд М.А, Х.С нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг М.Ад үлдээж, төрсөн эцэг Х.Саас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорх байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Х.С миний бие М.Ан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. М.Ан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах тухай Агаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Атай 12 жил хамт амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй болсон, хүүхдүүд маань миний төрсөн эцэг, эх дээр өсөж хүн болсон, би ч гэсэн хүүхдүүдээсээ хол амьдарч, ажиллаж байсан удаа байхгүй. Гэтэл А миний болон хүүхдүүдийн маань эрхийг зөрчиж, сална гээд явсан цаг хугацаанаас эхлээд уулзуулахгүй, утсаар ч холбоо бариулж яриулахгүй байгаад маш их гомдолтой байна. Би хүүхдүүдийнхээ хэрэгцээнд зориулж өөрийнхөө хэрээр мөнгө болон хүнс байнга өгдөг. Уулзах гэж олон удаа Т аймагт очсон боловч намайг хүүхдүүдтэй маань уулзуулаагүй. Миний бие эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн гэсэн орох орон, амьжиргаа залгуулах хэдэн тооны малтай, цаашид өөрийн хүүхдүүдээ өсгөж, сурч боловсрох орчин нөхцөлөөр хангах боломжтой. С.Ц, охин С.О нарыг төрсөн эцэг Хгийн С миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Сын С, Сын Ц, Сын О, Сын С нарын №0000771490-380, №000879942-28..., №6...16000001, №6...010002...0 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд, Т аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”, Т аймгийн ... дугаар сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд, Т аймгийн Зуун мод сумын “Ун андууд” цэцэрлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 30 тоот албан бичиг, С.С, С.Ц, С.О, С.С нарын “эрүүл өсөн бойжиж байгаа” гэсэн хүний их эмч Д.Ууганцэцэгийн тодорхойлолтууд, Т аймгийн Зсумын ... дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 284 тоот тодорхойлолт, Тодорхойлолт, Т аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 2...-ны өдрийн 1...1/ШТ2024/00083 тоот шүүхийн тогтоол болон хариуцагчийн хариу тайлбар, С.Ц, С.О, С.С нарын саналыг асууж авсан тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

.... Нэхэмжлэгч М.А, хариуцагч Х.С нар нь 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 2...-ны өдөр хүү Бовогт Сын С, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүү Бовогт Сын Ц, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Бовогт Сын О, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүү Бовогт Сын С нар төрсөн ба одоо эх М.Ан хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Т аймгийн ... дугаар сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтууд, Т аймгийн Зсумын ... дугаар багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 284 тоот тодорхойлолт, хүүхдүүдийн санал зэргээр тогтоогдож байна.

 

6. Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч М.А, хариуцагч Х.С нар нь 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон болох нь №CVL2341010001004442 дугаартай М.А, Х.С нарын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогддог.

 

Нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, нэхэмжлэгч хариуцагч нар нь Т аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №1...1/ЭТ2024/00231 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр эвлэрээгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан, хариуцагч Х.С нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, зохигч тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан үзээд гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

7. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын  тухайд:

Хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага дээр маргадаг боловч хүүхдүүдийн өсөж хүмүүжих ахуй нөхцөлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, одоо эхийн асрамжид байгаа нөхцөл нь тэдний эрх ашигт нийцэхгүй талаар хариуцагч тайлбар гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 2...-ны өдөр төрсөн хүү Бовогт Сын С, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Бовогт Сын Ц, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Бовогт Сын О, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Бовогт Сын С нарыг эх М.Ан асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Х.Саар С.Ц, С.О, С.С, С.С нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

          8. Хариуцагч Х.С нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч М.А нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдав.

          9. Нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

          10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Саас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... дугаар зүйлийн 11....2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Мын А, Бовогт Хгийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 2...-ны өдөр төрсөн хүү Бовогт Сын С, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Бовогт Сын Ц, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Бовогт Сын О, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Бовогт Сын С нарыг эх М.Ан асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38...., 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 2...-ны өдөр төрсөн хүү Бовогт Сын С, 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Бовогт Сын Ц, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Бовогт Сын О, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Бовогт Сын С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн ...0 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Саар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Ад даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын ...0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

.... Нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг эх М.А, эцэг Х.С нарт мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.1,  ...7 дугаар зүйлийн ...7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Саас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Э.Бүрэнтогтох/-д даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР