Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00082

 

 

 

 

 

 

 

 

 

                          

 

                                    301/ШШ2025/00082

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын .. дүгээр баг “У” ХХК-ийн байранд оршин суух Н.Тгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сумын ... дүгээр баг Х хашаанд оршин суух Б.Ут холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Т нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Н.Т болон түүний төлөөлөгч Ц.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

- Н.Т нь 2010 онд У.Утай танилцаж улмаар дотносон 2011 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж аз жаргалтай амьдарч байсан. Гэтэл 2015 оноос Уын энэ харилцаа өөрчлөгдөж, өдөр бүр хэрүүл маргаантай амьдардаг болсон. Үүнээс болж 2022 оноос тус тусдаа амьдарч байгаад, одоо өөр, өөрсдөө шинээр гэр бүлтэй болсон. 2015 онд хүү У.Атөрсөн бөгөөд одоо ээжийнхээ асрамжид байгаа. Иймд хариуцагч Б.Уаас гэрлэлтээ цуцлуулж, хүү У.Аыг өөрийн асрамжид авахыг хуулийн дагуу шийдвэрлэж, мөн хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү. Эд, хөрөнгийн маргаангүй болно. Бид тус тусдаа гэр бүлтэй болсон тул эвлэрүүлэн зуучлалаар орохгүй гэв.

 

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б овогтой У /.../ миний бие Н овогтой Тгийн нэхэмжлэлийг хүлээн авч шаардсан зүйлс болон Ахүүг эхийн асрамжид байлгах, хүүхдийн тэтгэлгийг төлж, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие гадаад улс руу явах учир шүүх хуралд оролцохгүй болно. Эд хөрөнгийг маргаан байхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс:

- Б.У, Н.Т нарын №0224247 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар,

- Итгэмжлэл

- У.Аын эрүүл мэндийн талаарх тодорхойлолтууд

-Нэхэмжлэгчийн хүн амын бүртгэл

- У овогтой Аын №CVL2565000001000127 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Т хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

           

Т нь 2010 онд У.Утай танилцаж улмаар дотносон 2011 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болж аз жаргалтай амьдарч байсан. Гэтэл 2015 оноос Уын энэ харилцаа өөрчлөгдөж, өдөр бүр хэрүүл маргаантай амьдардаг болсон. Үүнээс болж 2022 оноос тус тусдаа амьдарч байгаад, одоо өөр, өөрсдөө шинээр гэр бүлтэй болсон. 2015 онд хүү У.Атөрсөн бөгөөд одоо ээжийнхээ асрамжид байгаа. Иймд хариуцагч Б.Уаас гэрлэлтээ цуцлуулж, хүү У.Аыг өөрийн асрамжид авахыг хуулийн дагуу шийдвэрлэж мөн хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү. Эд, хөрөнгийн маргаангүй болно. Бид тус тусдаа гэр бүлтэй болсон тул эвлэрүүлэн зуучлалаар орохгүй гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Б.У, Н.Т нарын №0224247 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбар, У овогтой Аын №CVL2565000001000127 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, У.Аын эрүүл мэндийн талаарх тодорхойлолтууд, нэхэмжлэгчийн хүн амын бүртгэл, талуудын тайлбар мэдүүлэг, хүсэлтүүд зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Б.У нар нь 2011 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Иовогт Уын А төрсөн ба одоо эх Н.Тгийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, У.Аын эрүүл мэндийн талаарх тодорхойлолтууд, нэхэмжлэгчийн хүн амын бүртгэл, талуудын тайлбар мэдүүлэг, хүсэлтүүд зэргээр тогтоогдож байна.

 

5. Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Б.У нар нь 2011 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон болох нь №0224247 дугаартай Н.Т, Б.У нарын “Гэрлэсний гэрчилгээ”, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогддог.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт “... гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон ...” гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд шууд гаргажээ. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болдог тул түүний бат бэх байдал, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийг онцгойлон анхаарах шаардлагатай болдог.

 

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харьцаа, нэгнийхээ эрхийг зөрчсөн асуудлаас үүдэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа боловч Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын хүрээнд шүүх шаардлагатай гэж өөрийн эрх хэмжээний хүрээнд үзсэн тохиолдолд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхтэй байдаг.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар шүүхийн зүгээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах эрхэд хязгаарлалт тогтоож өгсөн.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэл болон тайлбар, хүсэлтдээ тус тусдаа гэр бүлтэй болсон, эвлэрүүлэн зуучлалаар орохгүй гэснийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

6. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын  тухайд:

Хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага дээр маргадаг боловч хүүхдүүдийн өсөж хүмүүжих ахуй нөхцөлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, одоо эхийн асрамжид байгаа нөхцөл нь тэдний эрх ашигт нийцэхгүй талаар хариуцагч тайлбар гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү Иовогт Уын Аыг эх Н.Тгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Уаар У.Аыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

          7. Хариуцагч Б.У нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Н.Т нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдав.

          8. Нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

          9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Халх овогт Нын Т, Иовогт Бгийн У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Иовогт Уын Аыг эх Н.Тгийн асрамжид үлдээсүгэй.

 

 3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Иовогт Уын Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Уаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Тд даалгасугай.

 4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 5. Нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

 6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг эх Н.Т, эцэг Б.У нарт мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Уаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нт олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Э.Бүрэнтогтох/-д даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР