Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 109

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Чойжилсүрэн,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадоржийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Иргэний хариуцагч: Б.Б

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 1-8 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ТК90101512 дугаарын регистртэй, Ганжуур овгийн Б Г холбогдох 1703000010119 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Тоёота Приус маркийн 09-91 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Б.Бямбадоржийн жолоодон явсан Тоёота Прадо маркийн 54-94 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 4.775.000 төгрөгийн шууд хохирол, зорчигч С.Амарзаяа, С.Хосзаяа, Ц.Сарнай нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Сүрэн-Аваргын /1 нас 2 сартай/ эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ:

         Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлт бичигдсэн зүйл бүгд үнэн зөв юм. Хохирогч С.Амарзаяа, С.Хосзаяа, Ц.Сарнай, С.Сүрэн-Аварга нарын эмчилгээний зардалд 4.600.000 төгрөг төлж өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч Б.Бямбадоржийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохиролд таван сая төгрөгийг даатгалаас төлж өгсөн. Үлдэх хохирлыг 2 сарын хугацаанд барагдуулах боломжтой байна гэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт  иргэний хариуцагч Б.Батхүү мэдүүлэхдээ:

     Б.Гансүхийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Тэр өдөр хотод ажилтай гээд машиныг гуйж аваад явсан, тэгтэл осол гаргачихсан байсан.  Машины даатгалын гэрээ Б.Гансүхийн нэр дээр хийгдсэн байдаг. Миний машинд учирсан эвдрэл хохирлыг Гансүхээс нэхэмжлэхгүй, би бусдад учирсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлөлцөхөд татгалзах зүйлгүй гэв.

Эрүүгийн 1703000010119 дугаартай хэргээс:

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

         2017 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын орчимд байх хот руу орж ирээд хуучин 22-ын товчоо өнгөрөөд...явж байтал гэнэт миний машины зүүн хойд талаас Т.Приус-20 маркийн 09-91 ДАР дугаартай автомашин нь маш хүчтэй ирж мөргөсөн...Энэ ослоос болж миний эзэмшлийн 5494 УВХ улсын дугаартай Т.Прадо маркийн автомашинд нийт 5,655,000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээ хийлгэхэд 184.000 төгрөг  зарцуулсан...манай эхнэр болон хүүхдүүдийн бие өвдөөд бариачаар 100.000 төгрөгөөр бариулсан, өөр бусад зөндөө зардлууд гарч байна, эдгээрээ баримтаар гаргаж өгсөн. Энэ осол хийж миний машин мөргөсөн жолоочоос машины мөнгө гэж 13 сая төгрөг нэхэмжилж байна. Одоо бол миний машин буцаж засвар авах боломжгүй болсон. Цаашид гарах эмчилгээнд мөнгө нэхэмжилнэ, эдгээр зүйлээ би баримтаар гаргаж өгнө, яг одоо хэдэн төгрөг нэхэмжлэх талаараа сайн мэдэхгүй байна. Одоогоор эмчилгээнд зарцуулсан 976,088 төгрөгний баримт гаргаж өгсөн байгаа. Гомдолтой байна, нэхэмжилж байгаа 13 сая төгрөгөө гаргуулан авмаар байна…гэжээ. /хх-30-32/,

Гэрч Ц.Сарнай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хоёр охин, 1 хүүгийн хамт бид хот орох гээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас гараад Дархан-Уул аймагт ирээд орой 23 цагийн орчимд Дарханы Вагон-Вокзалаас Тоёота Приус маркийн 09-01 ДАР дугаартай автомашинд суугаад Дарханаас хот руу хөдөлсөн. Тэгээд би Урьхан хүртэл унтаагүй явж байгаад Урьхан өнгөрөөд унтсан байсан, 1 сэрээд харсан чинь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Би энэ машинд таксины журмаар сууж явсан, жолооч нь одоо энэ Гансүх гэх залуу барьж явсан...Би бага хүүгээ өвөр дээрээ аваад жолоочийн харалдаа хойд суудалд нь сууж явсан...2 машин мөргөлдөөд л би шууд ухаан алдсан байна лээ. Намайг ямар хүн хэн эмнэлэгт хүргэснийг мэдэхгүй, 1 сэрээд харсан гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан…гэжээ. /хх 15-17/,

Хохирогч  Ц.Сарнай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Осол юунаас болж гарсан болон замын нөхцөл байдал ямар байсанг би мэдэхгүй байна. Тухайн ослоос болж миний биед хөнгөн хохирол учирсан, харин 1 нас 6 сартай С.Сүрэн-Аваргын биед хүнд хохирол учирсан харин манай хүүхдүүд болох С.Хосзаяа /5 настай эмэгтэй/, С.Амарзаяа /5 настай эмэгтэй/ нарын биед хөнгөн хохирол учирсан юм. Би уг ослоос болоод  бага хүүхэд С.Сүрэн-Аваргын хамтаар ГССҮТ-д 1 сар орчим хэвтээд гарсан. Одоо манай хүүхдийн биеийн байдал хэвийн зүгээр байгаа Т.Приус машины жолооч болон түүний хажууд замаас суусан нэг залуу мөн ард нэг залуу би 3 хүүхдийнхээ хамтаар явсан юм. Бид бүгдээрээ л Улаанбаатар хот орох гээд Дарханы автовакзол дээрээс суусан хүмүүс байгаа юм. Уг жолоочийн урд өмнө танихгүй. Би унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Улаанбаатар хот орох гээд л замын унаанд сууж явсан юм. Одоо надад ямар нэгэн санал гомдол нэхэмжилэх зүйл алга энэ машины жолооч Б.Гансүх манай хүүхдийн эмчилгээний зардалд нийт 4 сая төгрөг өгсөн, одоо хүүхдүүдийн болон миний биеийн байдал хэвийн байгаа тул ямар нэгэн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй, би гомдол санал байхгүй талаараа бичгээр хийж өгсөн байгаа…гэжээ. /хх-20-21/,

Гэрч Б.Бямбадорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын орчимд байх хот руу орж ирээд хуучин 22-ын товчоо өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байтал гэнэт миний машины зүүн хойд талаас Т Приус- 20 маркийн 09-91-ДАР дугаартай автомашин маш хүчтэй ирж мөргөсөн, миний машин хүчиндээ замын голд хоёр бүтэн эргэж замын урд талын хашлага дээр давж зогссон юм...би нөгөө машин дээр очтол Т. Приус маркийн автомашинд гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан, жолооч нь бууж ирээд хамар амнаас нь цус гарчихсан байсан, тэгтэл өөдөөс нэг залуу гүйж танай хүмүүс яаж байна гэж надаас асууж байсан, тэгээд бид нар өөрсдийнхөө утсаар 102 болон 103-д дуудлага өгсөн, удалгүй СХД-ийн ЗЦХ-ийн а/х Манлайбаатар гэх байцаагч ирсэн, дараа нь түргэний эмч нар ирээд манай эхнэрийг болон нөгөө машинд сууж явсан хүмүүсийг аваад гэмтлийн эмнэлэг явсаны дараа замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн юм...Энэ ослын улмаас миний автомашины зүүн хойд талын шил хагарсан, хойд тэнцүүлэгч хугарсан, зүүн хойд дугуй хагарч мөн обуд хагарсан, зүүн хойд пүрш сугарч гарч, амортизатор хугарсан, хойд буфер хагарсан, хойд голын хаалга чихэгдсэн, дотор талын дээд орой хагарсан, миний өөрийн сууж явсан суудлын түшлэг голоороо тасарсан, банк цоорч хонхойж 60-д литр шатахуун гоожсон, бауунр урд дугуйнд чулуу хавчуулагдсан байсан, одоогоор сайн задалж үзээгүй байна. Энэ ослын улмаас миний толгой маш их өвдөж байна, зүүн гарын тохой болон мөр хүндүүр оргиж байна, хүзүү мөн өвдөж, баруун өвдөг хүндүүр оргиж байна. Миний эхнэр жолоочийн зүүн урд суудалд, гурван хүүхэд хойд суудалд сууж явсан...гэжээ. /хх-29-30/,

Гэрч Ш.Нэмэхжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

….2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө манай нөхөр хоёр хүүхэд, мөн эгчийн нэг хүүхдийн хамт хүүхдийн сургууль нь орох болоод Увс аймгийн Өмнөговь сумаас 10 цагийн орчимд гарч явсан...08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд хот руу орж ирээд хуучин 22-ын товчоо өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байтал гэнэт манай машины араас Т. Приус маркийн 09-91-ДАР дугаартай автомашин нь маш хүчтэй ирж мөргөсөн...Би гэмтлийн эмнэлэгт очоод тархи болон хүзүүний рентген зураг авахуулсан, эмч нар үзээд ямар нэг хугарсан хүнд гэмтэл байхгүй, хүзүү болон нуруу гар хөлний зөөлөн эдийн гэмтэлтэй байна дахиж нарийн зураг авахуул гэж хэлээд өвчин намдаах эм бичиж өгсөн байгаа. Энэ ослын улмаас миний хоёр хүүхдийн биед хөнгөн болон хүнд гэмтэл аваагүй, эмч нарт үзүүлэхэд зүгээр байна гэж хэлсэн байгаа. Одоогоор хүүхдүүдийн биед нь ямар нэг өвдөж хавдсан ил шарах сорив байхгүй хзвийн байна. Одоо миний хүзүү хэвтэж байгаад босох гэхээр нь босож чадахгүй гараараа татаж босож байна, толгой маш их өвдөж байна, явахаар дотор эвгүй оргиж байна, нуруу маш хүндүүр оргиж , баруун гар мөн хүндүүр оргиж байна, хоёр хөлний гуя хүндүүр оргиж өвдөж байна...гэжээ. /хх-27-28/,

 Иргэний хариуцагч Б.Батхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
         ….Т.Приус маркийн 0991 ДАР улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг машин байгаа юм. Гэхдээ би одоо энэ машинаа “Транскапитал” ББСБ-д тавьсан байгаа... өөрийн танил дүү Б.Гансүхэд хааяа унаж хэрэглүүлдэг байсан. Гансүх тухайн осол болох миний машиныг гуйгаад Улаанбаатар хот явад ирье гээд авсан, харин хэд хоногийн над руу утсаар яриад ах би осол хийчихлээ гэж хэлсэн юм. Энэ ослоос болж  миний машинд эвдрэл учирсан, гэхдээ би автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй, миний зүгээс Гансүхэд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин нөгөө хохирсон хүмүүсийнхээ зардал тооцоог даатгалаараа шийдүүлнэ. Даатгалын нэр дээр Б.Гансүхийн нэр байдаг...гэжээ. /хх-49-50/,

Шүүгдэгч  Ц.Гансүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Улаанбаатар явах гээд Дархан-Уул аймгийн Вокзалаас 3 том хүн, 3 хүүхэд аваад гарсан юм Тэгээд 02 цагийн орчим Улаанбаатар луу орж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин 22 товчооны тэнд замын 3 дугаар эгнээгээр 70-80 орчим км цагийн хурдтай явж байтал миний урд 2 дугаар эгнээнд Т.Прадо маркийн 54-94 УВХ улсын дугаартай автомашин явж байсан, би тэр машиныг зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь орох үедээ машиныхаа баруун урд крыло хэсгээр уг машины зүүн талын хойд хэсэгт нь мөргөж осол гаргасан юм...Би 3 дугаар эгнээнд явж байсан миний бодлоор тэр машин 2-оос 3 дугаар эгнээнд орж байх үед би араас нь очоод мөргөсөн юм. Би тэр машиныг 200 орчим метр зайнаас харсан, тэгээд л араас нь явж байгаад гүйцэж түрүүлэх үед уг машин миний урд талаар дарчихсан юм, тоормос гишгэж амжаагүй очоод мөргөсөн юм...Би уйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна, би сайн дураараа хохирлын мөнгө гэж Сүрэн-Аваргад 4 сая төгрөг өгсөн, Бямбадоржийн автомашинд даатгалаасаа 5 сая төгрөг гаргуулан өгсөн байгаа...гэжээ. /хх-135-136/,

   Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹11091 тоот актын дүгнэлтэнд:

  1.Ш.Нэмэхжаргалын биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна гэжээ. /хх-68/,

  Шүүх эмнэлгийн химийн шинжээчийн  ¹11089 тоот актын дүгнэлтэнд:

  1. Б.Бямбадоржийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна гэжээ./хх-70/,
    •  үүх эмнэлгийн шинжээчийн  ¹11205 тоот актын дүгнэлтэнд:
  2. С.Амарзаяагийн биед зүүн шанаа, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-77/,

       Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹11206 тоот актын дүгнэлтэнд:

  1. С.Хосзаяагийн биед баруун хацар, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой гэжээ. /хх-79/,

      Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹11126 тоот актын дүгнэлтэнд:

    1.Ц.Сарнайгийн биед тархи доргилт, духны голын хуйханд шарх, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд, доод үүдэн 2 шүдний сулрал, баруун нүдний дээд зовхинызөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

    3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ./хх-82/,

       Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹11117 тоот актын дүгнэлтэнд:

  1. С.Сүрэн-Аваргын биед гавлын орой зулайн ясны титэм заадас дайрч 2 тийш зулай яс руу үргэжилсэн хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун зулайн дэлбэнгийн цус хуралт, няцрал, зүүн зулайн дэлбэнгийн няцрал, зулай хэсгийн тал бөмбөлгүүдийн таславч  хоорондын болон зулайн орой хэсгийн атираа хоорондын ховилын аалзан бүрхүүл доорх цус харвалт, зулай, 2 чамархай болон дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ./хх-84/,

  2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа №23:

          1. Т.Приус маркийн 0991 ДАР улсын дугаартай автомашин жолоодон явсан Б.Гансүх нь МУ-н ЗХД-н 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 8.11-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна

2. Т.Прадо маркийн 5494 УВХ улсын дугаартай автомашины жолооч Б.Бямбадорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-99/,

Шүүгдэгч Б.Гансүх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-124/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /хх-4-11/, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн  11117,11205,11206,11126,11091,11089 мөн мөрдөгчийн магадлагаа №23 дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гансүх гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

       Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

       Шүүгдэгч Б.Гансүх нь 2017 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Тоёота Приус маркийн 09-91 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Б.Бямбадоржийн жолоодон явсан Тоёота Прадо маркийн 54-94 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд 4.775.000 төгрөгийн эд ангийн эвдрэлийн хохирол, зорчигч С.Амарзаяа, С.Хосзаяа, Ц.Сарнай нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Сүрэн-Аваргын /1 нас 2 сартай/ эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь            

   иргэний нэхэмжлэгч Б.Бямбадоржийн “…2017 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын орчимд байх хот руу орж ирээд хуучин 22-ын товчоо өнгөрөөд...явж байтал гэнэт миний машины зүүн хойд талаас Т.Приус-20 маркийн 09-91 ДАР дугаартай автомашин нь маш хүчтэй ирж мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-32/,

 хохирогч Ц.Сарнайгийн “...би Урьхан хүртэл унтаагүй явж байгаад Урьхан өнгөрөөд унтсан байсан, 1 сэрээд харсан чинь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан...одоо хүүхдүүдийн болон миний биеийн байдал хэвийн байгаа тул ямар нэгэн гомдол санал цаашид нэхэмжилэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-15-17,20-21/,

гэрч Ш.Нэмэхжаргалын ”...Хот руу орж ирээд хуучин 22-ын товчоо өнгөрөөд ерөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байтал гэнэт манай машины араас Тоёота Приус маркийн 09-91 ДАР дугаартай автомашин нь маш хүчтэй ирж мөргөсөн, машин зам дээр бүтэн эргээд замын урд талын хашлага тэгнээд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/,

  иргэний хариуцагч Б.Батхүүгийн ”...Гансүх миний машин гуйгаад Улаанбаатар хот яваад ирье гээд авсан, харин хэд хоногийн дараа над руу утсаар яриад ах би осол хийчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-49-50/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №11117,11205,11206,11126 дугаар тай дүгнэлт, Мөрдөгчийн магадлагаа №23,

Шүүгдэгч  Ц.Гансүхийн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин 22 товчооны тэнд замын 3 дугаар эгнээгээр 70-80 орчим км цагийн хурдтай явж байтал миний урд 2 дугаар эгнээнд Т.Прадо маркийн 54-94 УВХ улсын дугаартай автомашин явж байсан, би тэр машиныг зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь орох үедээ машиныхаа баруун урд крыло хэсгээр уг машины зүүн талын хойд хэсэгт нь мөргөж осол гаргасан юм...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Гансүх тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 8.11-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д   заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гансүхийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Тоёота Прадо маркийн 5494 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.775.000 төгрөгийн шууд хохирол, зорчигч С.Амарзаяа, С.Хосзаяа, Ц.Сарнай нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Сүрэн-Аваргын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.-

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол болон эд хөрөнгөнд эд ангийн эвдрэл учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын  эмчлүүлэхтэй болон эвдрэлийг засахад гарахад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Сарнай шүүгдэгч Б.Гансүхээс 4.000.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбадоржийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон түүний өмгөөлөгчөөс Б.Бямбадорж нь эмчилгээний зардал болон бусад зардалд 3.629.888 төгрөг, машинаа 13 сая төгрөгөөр үнэлж, үүнээс шүүгдэгч Б.Гансүхийн төлсөн 5 сая төгрөгийг, иргэний хариуцагч машинаа 2 сая төгрөгөөр зарсан тул энэ мөнгийг буюу нийт 7 сая төгрөгийг хасч үлдэх 6 сая төгрөгийг, нийлбэр дүнгээрээ 9.629.888 төгрөгийг нэхэмжилж байгааг илэрхийлсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас иргэний нэхэмжлэгчийн автомашинд учирсан шууд болон шууд бус хохирол болох 5.655.000 төгрөгнөөс төлөгдсөн 5.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 655.000 төгрөг, автомашины үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 184.000 төгрөг, машины ачилтын хөлс 120.000 төгрөг, оношлогоо хийлгэсний төлбөр 52.000 төгрөг, журмын хашаанд байсан хугацааны төлбөр 242.000 төгрөг, Увс аймгаас ирсэн, улаанбаатар хотоос буцсан тээврийн зардалд 556.600 төгрөг, нийт 1.809.600 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Мөн Б.Бямбадорж, Ш.Нэмэхжаргал нар нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн байх ба шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹11091,11089 тоот актаар тэдний биед эрүүл мэндийг сарниулсан гэмтэл тогтоогдоогүй гэх боловч шүүх эмнэлэгт үзүүлэх хүртэл эмчилгээнд гарсан 535.088 төгрөгийг гаргуулах боломжтой байх ба, нийт 2.344.688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7.282.200 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч Б.Батхүүгээс машины ачилтын хөлс 120.000 төгрөг, оношлогоо хийлгэсний төлбөр 52.000 төгрөг, журмын хашаанд байсан хугацааны төлбөр 242.000 төгрөг, нийт 414.000 төгрөгийг, үлдэх 1.930.688 төгрөгийг шүүгдэгч Б.Гансүхээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гансүх нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гансүхэд дээрхи зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гансүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.Гансүх тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Гансүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тул түүний жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.