Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/1018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: О.Д /РД:/,

            Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

            Гуравдагч этгээд: “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-т холбогдох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх тухай маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх.

            Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолын[1] 1 дүгээр хавсралтаар “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемийг, 2 дугаар хавсралтаар тус газрын албан тушаалын жагсаалтыг баталжээ.

            2.2.Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар  сарын 10-ны өдрийн дүгээр тогтоолын[2] 1 дүгээр хавсралтаар “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг, 2 дугаар хавсралтаар тус газрын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тус тус баталсан байна.

            2.3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 0 сарын 08-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр[3] Төсвийн шууд захирагч, төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирал нарт албан даалгавар хүргүүлсний дотор “...7.Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж байгууллагын ажилчдын чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоог давхардуулахгүй байхад анхаарч, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялду олгох” талаар заажээ.  

            2.4.“Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны 0 сарын 12-ны өдрийн *******, дугаар албан бичгээр тус газрын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үндэсний геологийн албанд тус тус хүргүүлжээ.

            2.5.Үндэсний геологийн албаны 2023 оны 0 сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоолоор батлагдсан “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг дэмжиж байгаа...” гэх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн байна.

            2.6.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 38 асуудал хэлэлцсэний дотор “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж, тус газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолоор “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалыг жагсаалтыг шинэчлэн баталсан байна.

            2.7.Нэхэмжлэгч О.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогду “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай тогтоол нь “Геологи судалгаа-шинжилгээний төв”-д эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            2.8.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Геологийн албыг төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.У байсан. Маргаан бүхий саналыг дэмжсэн гээд байгаа Г.А ямар нэгэн баримтаар Б.Уас тухайн эрх үүргийг хүлээж авсан талаар баримт байхгүй. Геологийн албыг төлөөлөөд тухайн бүтэц орон тоонд санал өгөх эрхтэй этгээд биш. Мөн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар Геологийн алба бүтэц орон тоог дэмжиж байгаа гэдэг агуулгаар дурдсан албан бичиг нь 2023 оны сарын 15-ны өдрийн ******* дүгээр албан бичиг байдаг. Огт төлөөлөх эрхгүй этгээд Геологийн албыг төлөөлөөд баримт явуулчхаад байхад тэрийг нь үндэслээд хууль, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө тухайн төрийн байгууллага хоорондын эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болохгүй гэж үзэж байна” гэж тайлбарлаж байна.

            2.10.Хариуцагч талаас хариу тайлбартаа “Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор баталсан “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨААТҮГ-ын дүрмийн 5.1.3-т зааснаар геологийн албаны ирүүлсэн саналыг үндэслэн тогтоол гаргасан. Хариуцагч захиргааны байгууллага тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох буюу хэн хэнийг төлөөлөх эрхтэйг шалгах эрхгүй байгууллага. Албан ёсны хэвлэмэл хуудаст, газрын үсэг зурж ирүүлсэн саналыг тухайн байгууллагын санал гэж үзнэ. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Үндэсний геологийн албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.7.1-д заасны дагуу Г.Аийг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байна” гэж,  гуравдагч этгээд “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-аас “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь шат дараатай арга хэмжээг үндэслэн Засгийн газрын 2022 оны ******* дугаар тогтоолд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаар тогтоолоор “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

            3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоолын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 болон 9 дүгээр зүйл, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 5.1.3-дахь хэсэгт заасан “Үндэсний геологийн албаны санал болгосноор үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, орон тооны дээд хязгаарыг тогтоох” гэснийг үндэслэл болгосон. Үндэсний геологийн албаны 2023 оны 0 сарын 15-ны өдрийн тоот Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандсан албан бичигт Эрдэс баялгийн судалгаа төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж явуулсан. Г.А нь Үндэсний геологийн албыг төлөөлөх эрхгүй этгээд юм. Тус албан бичгийн агуулга нь “зохион байгуулалтын бүтцийг баталж, орон тооны дээд хязгаарыг тогтоох” гэсэн утгатай биш Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолоор баталсан “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-ыг 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөr батлах тухай тогтоолд оруулах өөрчлөлтийг дэмжсэн утга агуулгатай байсан. Г.А нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа О.Д, Т.Х нарын 7 хүний нэхэмжлэлтэй, “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө тус албан бичигт дурдсан агуулгаар бизнес төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг дэмжиж гарын үсэг зурсан, харин орон тооны бүтэцтэй холбоотой байсан бол гарын үсэг зурахгүй байсан талаараа мэдүүлдэг. Үндэсний геологийн албыг төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг бүхий Үндэсний геологийн албаны 2023 оны 0 сарын 15-ны өдрийн тоот албан бичгийг үндэслэл болгон дүрмийн шаардлагыг хангасанд тооцож, тогтоолыг батлах эрх зүйн үндэслэл байгаагүй, бүрдүүлбэр хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоолыг үндэслэл болгон “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-аас 20 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хэрэгт авагдсан баримтууд, хурлын тэмдэглэл, Үндэсний геологийн албаны албан бичиг гэрчийн мэдүүлэг зэргээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаар тогтоолоор эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэгч нар нь тус шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох шаардлага гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 0 сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа, субсидиар буюу хоёрдогч зарчим үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүчингүй болгох юм уу даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалуулах оролдлого хийсэн боловч амжилтад хүрээгүйг болно. Мөн Үндэсний геологийн албыг төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрөө Б.У байсан байна. Яг энэ саналыг дэмжсэн гээд байгаа Г.А өөрөө ямарваа нэгэн баримтаар Б.Уас тухайн эрх үүргийг хүлээж авсан талаар баримт байхгүй. Геологийн албыг төлөөлөөд тухайн бүтэц орон тоонд санал өгөх эрхтэй этгээд биш. Тодруулбал, огт төлөөлөх эрхгүй этгээд Үндэсний геологийн албыг төлөөлөөд баримт явуулчхаад байхад тэрийг нь үндэслээд хууль, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө тухайн төрийн байгууллага хоорондын эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай “Геологийн судалгаа- шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Геологийн судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх онцгой ашиг сонирхолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний геологийн албаны 2023 оны 0 сарын 15-ны өдрийн тоотод Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тогтоолд өгч байгаа саналыг дэмжиж байна гэдэг ганцхан өгүүлбэр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан тайлбарыг дэмжиж байна” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Яаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” ******* дугаар тогтоолоор “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Геологийн судалгааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нийлүүлэн “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолын хавсралтаар үйлдвэрийн газрын дүрмийг баталсан. Мөн тус тогтоолын 3 дугаар заалтаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Тус үйлдвэрийн газрын дүрмийн 5.1.3-д зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Үндэсний геологийн албаны саналыг тусган Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батлахаар заасан тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0 тогтоолоор баталсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 0 сарын 08-ны өдрийн ******* тоот дугаартай албан даалгавраар үйлдвэрийн газрыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилчдын чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоог давхардуулахгүй байхад анхаарч, цалин хөлсний орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай байдлыг дээшлүүлэн, сайжруулах шаардлагаар бүтэц, орон тооны зохион байгуулалтад өөрчлөлт хийсэн. “Геологийн судалгаа-шинжилгээ” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2023 оны 0 сарын 12-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тоот тогтоолоор батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад 2023 онд үйлдвэрийн газрын оффисын барилга шинээр ашиглалтад орох, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж зохион байгуулалтын бүтэц, орон тоо, хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа тул 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг хүлээн авч дэмжихийг хүссэн. Үндэсний геологийн албаны 2023 оны 0 сарын 15-ны өдрийн дүгээр албан бичгээр “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлахыг дэмжсэн байна. Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” дүгээр тогтоолыг баталсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” ******* дугаар тогтоолоор “Геологийн төв лаборатори”, “Геологийн судалгааны төв” ТӨААТҮГ-уудыг нийлүүлэн “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨААТҮГ-г байгуулж дүрэм, бүтэц, орон тоог баталсан. Тус Төвийн дүрмийн Тав дугаар бүлэг “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээ”-ний 5.1.3-т “Үндэсний геологийн албаны санал болгосноор үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, орон тооны дээд хязгаарыг тогтоох”-оор зохицуулсан. Мөн дүрмийн Зургаа дугаар бүлэг “Үндэсний геологийн албаны эрх хэмжээ”-ний 6.1.4-т “үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөх” гэж тус тус заасан байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 0 сарын 08-ны өдрийн ******* тоот Албан даалгавраар Үндэсний аудитын газраас аудит хийж дүгнэлт гарсантай холбогду эрхлэх асуудлын хүрээний үйлдвэрийн газруудад Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилчдын чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоог давхардуулахгүй байхад анхаарч, цалин хөлсний орлого, гүйцэтгэл, үр дүн, ур ашигтай нь уялдуулахыг даалгасан. Улмаар “Геологийн судалгаа-шинжилгээний төв”-өөс 2023 оны 0 сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” *******-дугаартай албан бичгээр 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тооны саналаа, Үндэсний геологийн албанаас 2023 оны 0 сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨААТҮГ-ын дүрмийн 5.1.3, 6.1.4-т заасны дагуу “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус хүргүүлсэн байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь дээрх шат дараатай арга хэмжээг үндэслэн Засгийн газрын 2022 оны ******* дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаар “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолоор зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалтыг баталсан байна. Хэрвээ энэ жишгээр төрийн байгууллагуудын гаргасан бүх шийдвэрүүдтэй маргаад байвал төр ямар ч ажил хийх боломжгүй, чадамжгүй болох бөгөөд бүх ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс ажилдаа эргэж орох нөхцөл үүснэ. Тийм болохоор энэ нь эрх зүйн үр дагаврын хувьд сонин жишиг тогтоохоор нэхэмжлэлийн шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг, 2 дугаар хавсралтаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тус тус баталжээ.

            2.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 0 сарын 08-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Төсвийн шууд захирагч, төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирал нарт албан даалгавар хүргүүлсэн ба үүнд “...Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж байгууллагын ажилчдын чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоог давхардуулахгүй байхад анхаарч, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялду олгох” талаар тусгасан байна.

            3.“Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-аас “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тоот тогтоолоор “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдсан. ...төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад 2023 онд үйлдвэрийн газрын оффисын барилга шинээр ашиглалтад орох, үйлдвэрийн газрын өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж зохион байгуулалтын бүтэц, орон тоо, хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа тул 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг 2023 оны 0 сарын 12-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, мөн өдрийн дугаартай албан бичгээр Үндэсний геологийн албанд тус тус хүргүүлсэн бөгөөд хавсралтаар тус үйлдвэрийн газрын 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин тодотголын санал, удирдлагын зардлын 2022 оны гүйцэтгэл, 2023 оны төлөвлөгөөний тодотголын санал, зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт, орон тооны төслийг хүргүүлсэн байна.

            4.Улмаар Үндэсний геологийн албанаас 2023 оны 0 сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоолоор батлагдсан “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг дэмжиж байгаа...” гэх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлжээ.

            5.Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараах бүрэн эрхтэй” гээд 9 дэх хэсэгт “Хуульд заасан бусад бүрэн эрх” гэж,  Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨААТҮГ-ын дүрмийн 5.1-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 3, 8, 9-д зааснаас гадна дараахь эрх хэмжээг хэрэгжүүлнэ”, гээд  5.1.3-т “Үндэсний геологийн албаны санал болгосноор үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, орон тооны дээд хязгаарыг тогтоох” гэж тус тус заасны дагуу дээрх саналуудыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 38 асуудал хэлэлцсэний дотор “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж, мөн өдрийн дүгээр тогтоолоор “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалыг жагсаалтыг шинэчлэн баталсан байна.

6.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.Аийн газрын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан 2023 оны 0 сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгийг Үндэсний геологийн албаны санал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улмаар “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалыг жагсаалтыг шинэчлэн баталсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай тогтоол нь “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-д эрх зүйн харилцааг үүсгээгүй байна.

7.Учир нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө. Агентлагийн даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга агентлагийг төлөөлж болно” гэж агентлагийг төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлжээ.

8.Мөн Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-41 дугаартай тушаалаар баталсан Үндэсний геологийн албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.4-т “Албыг гадаад, дотоодод Албаны дарга төлөөлөх бөгөөд түүний даалгаснаар болон өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар нэгжийн дарга төлөөлж болно”, 2.7-д “Албаны албан тушаалтнуудын албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгэнэ”, 2.7.1-д “Албаны даргын түр эзгүйд түүний албан үүргийг нэгжийн дарга орлон гүйцэтгэх бөгөөд орлон гүйцэтгэх хугацаандаа албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах болон албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зэргээс бусад асуудлаар шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ Албаны даргад танилцуулна”, 2.7.2-т “Нэгжийн даргын түр эзгүйд түүний албан үүргийг тухайн нэгжийн ахлах мэргэжилтэн эрхэлсэн ажлаа түр орлу үлдээх тухай /хавсралт Маягт-2/ мэдэгдлийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж орлон гүйцэтгэнэ. Харин ажлын шаардлагаар гадагш байгууллагад албан бичиг илгээх тохиолдолд тухайн нэгжийн чиг үүрэгтэй хамгийн ойролцоо чиг үүргийг хэрэгжүүлж буй нэгжийн дарга түр орлон гүйцэтгэх бөгөөд Албаны даргын тушаалаар батална”, 2.8-д “Албан үүргийг ажлын 29 өдрөөс дээш хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх тохиолдол /энэ журмын 2.7.1-д зааснаас бусад тохиолдол/-д Албаны даргын тушаал гаргана” гэж тус тус заажээ.

9.Дээрх хууль болон хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтаас үзвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Үндэсний геологийн албыг агентлагийн дарга төлөөлөх бөгөөд түүний даалгаснаар болон өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар нэгжийн дарга агентлагийг төлөөлж болохоор, хэрэв Үндэсний геологийн албаны дарга түр эзгүй тохиолдолд түүний албан үүргийг нэгжийн дарга орлон гүйцэтгэх ба орлон гүйцэтгэх хугацаанд албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах болон албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зэргээс бусад асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байхаар тусгайлан зохицуулжээ.

10.Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.У нь 2023 оны 0 сарын 15-ны өдөр /Үндэсний геологийн албанаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт санал хүргүүлсэн/ албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаал, Үндэсний геологийн албаны 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогддог.

11.Өөрөөр хэлбэл, Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг тус албаны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, түүнчлэн Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэхтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй байна. 

12.Түүнчлэн хэрэгт авагдсан Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай “Ажил үүрэг орлон гүйцэтгэх хуваарь батлах тухай” тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай “С.Ш*******од чөлөө олгох тухай” тушаал, эрхэлсэн ажлаа түр орлу үлдээх тухай мэдэгдэл зэргээс үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 0 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тус албаны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Ш*******ын ажлыг Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А түр орлон гүйцэтгэж байсан ба түр орлон гүйцэтгэх ажил үүрэгт “бусад цаг үеийн шаардлагатай ажлууд”-ыг заасан байх тул Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А нь албан үүргийг түр орлон гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажил үүргийг энэ хугацаанд гүйцэтгэхээр байна.

13.Гэвч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үндэсний геологийн албаны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт”-ын Албан тушаалын зорилт 1-д “Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, нэгж хоорондын үйл ажиллагааг уялду зохицуулах” гээд, 1 дүгээр зорилтын хүрээнд “1.Бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, харилцан уялдааг хангаж, байгууллагын соёлыг төлөвшүүлж бэхжүүлэх” гэж заасан байгаагаас үзвэл  Үндэсний геологийн албаны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь Үндэсний геологийн албаны бүтцийн нэгжүүд буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үндэсний геологийн албаны зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч”-д заасан зохион байгуулалтын нэгжийн хүрээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж, шийдвэр гаргах эрх хэмжээтэй.

14.Үүнээс үзвэл, Үндэсний геологийн албаны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад өөрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бусад буюу “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын талаар Үндэсний геологийн албыг төлөөлөн төрийн бусад байгууллагад санал хүргүүлэх чиг үүрэг олгогдоогүй байна.

15.Харин Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасан өөрийн байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийн хүрээнд Үндэсний геологийн албаны дарга “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоонд оруулах өөрчлөлтийн талаарх саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэхээр байна.

16.Иймд дээр дурдсанаар Засгийн газрын агентлагийг төлөөлөх эрхгүй этгээд “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоонд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн үндэслэлгүй байх бөгөөд улмаар уг саналыг үндэслэн гарсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.5, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.Дгийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогду гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 0 сарын 16-ны өдрийн дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгээгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.ГАНЗОРИГ

 

[1] Хавтаст хэргийн (цаашид “хх” гэх)-6 тал

[2] Хх-70 дугаар тал

[3] Хх-86 дугаар тал