Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00083

 

301/ШШ2025/00083 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Хүсэлт гаргагч: А аймаг Ч сум ... дугаар баг З гэх газарт оршин суух Б овогт Сийн Нгийн хүсэлттэй Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн Хүсэлт гаргагч С.Н өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Хүсэлт гаргагч С.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: - С.Н би 1987 онд Ч сумын ЕБС-д 8 дугаар анги төгсөж, мал аж ахуйд гарсан. Ч сумын Шнэгдэл Збригадад малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-нд хугацаат цэргийн албанд татагдсан. 2 жил цэргийн алба хааж, цэргийн албанаас 1990 оны 10 дугаар сард халагдсан. Ингээд цэргээс ирсний дараа үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Түүний дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтрийг нэгдэл тарах үед аваагүй үрэгдсэн ба ажиллаж байсан цаг хугацааны тушаал цалин хөлс бусад баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй байна. Иймд А аймгийн Ч сумын Шнэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлттэй. Энэ өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэх зорилготой болно. Үндэсний төв архив нь 1989 оны хүн амын тооллогын баримтыг дэлгэрэнгүй байдлаар иргэнд гаргаж өгөхгүй гэж байх тул Үндэсний төв архиваас 1989 оны хүн амын тооллогын баримтыг дэлгэрэнгүй байдлаар шүүхээр гаргуулан авах хүсэлттэй. Мөн Ч сумаас өмч хувьчлал авсан баримтыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх хүсэлттэй. Өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өмгөөлөгч С.Пүрэвсүрэн /ӨҮД 2548, 99339777/-г сонгон авсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү. Б овогт Сийн Н /РД:.../ миний А аймгийн Ч сумын Шнэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэжээ. - Хүсэлт гаргагч С.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч С.Н би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйгээр өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ. 2. Хүсэлт гаргагчаас: - 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хугацаат цэргийн алба хаасны тодорхойлолт”, - Б архивын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”, - А аймгийн Ч сумын Шнэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаар тогтоол, Ааймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 тоот тодорхойлолт, - А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн: - Ааймгийн Ч сумын өмч хувьчлалын 1993 оны материал - Ааймгийн Ч сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 3. Хүсэлт гаргагч С.Нгийн хүсэлтээр Б.Ц, Б.Д нараас нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд: - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11/111 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, - Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/61 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэргийг бүрдүүлжээ. ҮНДЭСЛЭХ нь: 1. Хүсэлт гаргагч С.Нгийн А аймгийн Ч сумын Шнэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 2. Хүсэлт гаргагч С.Н нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор Ааймгийн Ч сумын Шнэгдэлд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд: - 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “С овогтой Н 1988 оны 10-р сард А/аймаг/хот/район/-с цэрэгт татагдан ...-р ангид алба хааж байгаад 1990 оны 10-р сарын 14-ний өдрийн 287 тоот тушаалаар цэргийн хугацаат алба хаасан учир цэргийн албанаас халагдсан болохыг тодорхойлов” гэсэн Хугацаат цэргийн алба хаасны тодорхойлолт - Б архивын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Сийн Н БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар А аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан А ан ... дугаар ангид алба хааж, Батлах хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1219 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”, - А аймгийн Аын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ч сумын Шнэгдлийн 1987 оны баримтыг шүүн үзэхэд Сийн Нд холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй” гэсэн 15 тоот тодорхойлолт, Ааймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн: - А аймгийн Ч сумын Шнэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Малчдын нийгмийн асуудлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 64 тоот тогтоол “...5. Сийн Н-Зуу-мод хэсэг гэсэн, - А аймгийн Ч сумын өмч хувьчлалын материалд нэрсийн жагсаалтын 839-д Сийн Н гэсэн, - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон “А аймгийн Ч сум, Сийн Н, 1970 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, А аймаг Ч сум З хэсэгт байнга оршин суудаг, ажилладаг байгууллага-Ар, Ч суманд, эрхэлдэг ажил-малчин” гэсэн ХААТР-1 /А/, - С.Нгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/61 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт, - А аймгийн Ч сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот “А аймгийн Ч сумын З багийн иргэн Сийн Н /АП70012077/ нь 1979 онд Ч сумын 8 жилийн сургуульд бага ангийн багш Н.Дулмаа багштай 16 ангид элсэн орж, 1987 онд Монхоорой багштай 8б ангид суралцаж төгссөн нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг зэрэг баримтууд, - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн: Гэрч Б.Цийн: “Би 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ааймгийн Ч сумын 8 жилийн дунд сургуульд 1 дүгээр элсэн ороод 1987 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгссөн. С.Н нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ч сумын 8 жилийн дунд сургуульд 1 дүгээр элсэн ороод 1987 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгссөн. Бид хоёр нэг ангид хамт сурч байгаагүй бөгөөд би н.А багштай 8А бүлгийг төгссөн. Харин С.Н манай нөгөө ангийг буюу Монхоорой багштай 8Б бүлгийг төгссөн. Бид нэг сургууль болохоор би С.Нг 1987 онд 8 дугаар анги төгссөн гэдгийг мэдэж байна. Манай сургуулийн 8 дугаар анги 2 бүлэгтэй төгссөн. С.Н 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Ч сумын Шнэгдэлд малчнаар илгээлтээр гарсан. С.Н 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдсан” гэх, - Гэрч Б.Дийн: “Би 1970 онд цэргийн алба хаагаад 1973 оноос 1981 он хүртэл А аймгийн Ч сумын Шнэгдлийн Збригадад малчнаар ажиллаж байгаад 1982 оноос 1987 оны 3 сар хүртэл А аймгийн Ч сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар ажиллаж байсан. Тэгээд 1987 оны 3 сараас 1992 оныг хүртэл бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Би С.Нгийн аавтай нь хамт Ааймгийн Ч сумын Шнэгдлийн З бригадын Нарт гэх газарт нэгдлийн мал маллаж байсан. С.Нгийн аав н.Сийн хонин суурьт манайх малыг төллүүлдэг байсан. Намайг бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байхад С.Н 8 дугаар анги төгсөөд З багт малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд яваад 2 жилийн цэргийн алба хаасан. Би өөрөө малчдын цалин хөлсийг бодож гаргадаг байсан учраас С.Н малчин байсан учраас би цалинг нь бодож гаргадаг байсан. Би малчин байсан гэдгийг нь сайн мэдэж байна. С.Н нь 1987 онд 8 дугаар анги төгссөн. 1987 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Архангай аймгийн Ч сумын Шнэгдлийн З бригадад малчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлгүүд зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. 3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Сийн Нгийн - А аймгийн Ч сумын Шнэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР