Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар  301/ШШ2025/00097

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00097

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох

 тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би,

            Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ... дугаар багт байрлах А аймгийн Пын газрын хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад:  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А аймгийн Пын газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иймд Х.Нгийн оршин суугаа хаягийг тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү...гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аийн пын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.М би иргэн Х.Нг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс Х.Н нь У хот Б дүүрэг ... дугаар хороо Г гудамж ... тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон тул түүнийг эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Пын газар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А аймгийн Пын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А аймгийн Пын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  А аймгийн Пын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР