Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 301/ШШ2025/00107

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00107

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, ... дугаар хороо, С о, М Г хороолол, Б Ж гудамж-..., ... барилга, ...-р давхар ... тоотод байрлах “ТББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сумын ... дугаар багийн Цын ... тоотод оршин суух Г.Нд холбогдох 4,797,343.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“ТББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийт 4,797,343.53 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Нгаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Г.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Н миний бие “ТББСБ”-с нэхэмжилсэн 4.797.343.53 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ТББСБ” ХХК хариуцагч Г.Нд холбогдуулан 4,797,343.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,797,343.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,797,343.53 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,707.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,853.75 төгрөг, хариуцагч Г.Нгаас 45,853.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,797,343.53 /дөрвөн сая долоон зуун ерэн долоо мянга гурван зуун дөчин гурван төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,707.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,853.75 төгрөг, хариуцагч Г.Нгаас 45,853.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.Н нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР