| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0110/э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Хохирогч З.Батжаргал, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
Шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708010700100 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн., 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эгч 2 дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 19-474 тоотод оршин суух, 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 3 сар хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, дугаарын регистртэй, Б овгийн Х. С холбогдох хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Сонинбаяр нь бусадтай /Г.Ганзоригтой/ бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8-38 тоотод оршин суух хохирогч З.Батжаргалын гэрээс 47.409.200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө" цайны газар хохирогч Э.Болорчимэгийн халааснаас Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, хулгайн 2 үйлдэлийг зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч З.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай гэрт хулгай орсон байсан. Ирэхэд сейр алдагдсан, дотор нь байсан 47.409.200 төгрөгний эд зүйл алдагдсанаас 26.218.200 төгрөгийн эд хөрөнгийг аваагүй тул энэ мөнгийг нэхэмжилж байна. Зургаан хөөрөг алдагдсанаас нэгийг нь үнэлэхгүй, дөрвийг нь буцаан авсан. Одоо нэг ширхэг хөөрөгний үнийг бусад буцаан аваагүй зүйлсийн үнийн хамт нэхэмжилнэ гэв.
Эрүүгийн 1708010700100 дугаартай хэргээс:
Хохирогч З.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай алдагдсан сейф дотор дунд гарын халтар манан хуучин цагийн шүрэн толгойтой халтар манан хөөрөг, орчин цагийн дунд гарын алтан нуухтай толгойгүй, мөнгөн халбагатай халтар манан хөөрөг 2 ширхэг, орчин цагийн дунд гарын алтан нуухтай мөнгөн халбагатай манан хөөрөг, хуучин цагийн айрагны хулны хэмжээтэй удам дамжиж ирсэн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн дарьганга хийцийн ёроолны луу эргэж хөдөлдөг, нөгөө нь чулуун шигтгээтэй их гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн их болон дунд гарын мөнгөн аяга 10 ширхэг, байлдааны гар буу 1 ширхэг, манай ах Гүнчин-Иш генералыг тэтгэвэрт гарахад дурсгаж хадгалуулсаныг манай сейфенд хадгалуулсан байсан, марк тодорхойгүй хийн гар буу 1 ширхэг, ОХУ-ын Уралын үйлдвэрт үйлдвэрлэсэн ангийн хутга 2 ширхэг, бэлэн 2.000.000 гаруй төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээ болон газрын гэрчилгээнүүд, Тоз-8 ангийн бууны гэрчилгээ, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, монетан бөгж 8 ширхэг, монетан гинж 3 ширхэг, монетан ээмэг 5 хос, дээр үеийн хуучин цагийн манай эхнэрийн ээжийн сувдан зүүлт үе дамжиж ирсэн, мөнгөн ээмэг бөгж 2 ширхэг үнэлж мэдэхгүй байна, эмэгтэй үнэртэй ус 2 ширхэг, нэг “Гуччи” брэндийн үнэртэй, Орифлейм брэндийн үнэртэй ус, сейф, усны тэрэг, ангийн 3 нүдний дуран, “аав Дарьсүрэнгийн 80 насны ойд зориулав 1991-он гэсэн бичигтэй үнэлж мэдэхгүй 2 ширхэг шаазан цайны аяга зэрэг эд зүйл алдагдсан...гэжээ. /хх-45-50,104/,
Гэрч Н.Батхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр...19 цагийн орчим гэр лүүгээ харих замаараа Батжаргал ахынд орчоод гаръя гэж бодоод хашааны хаалгыг нь онгойлгоод орсон чинь гэрийн гадна талын хаалга нь онгорхой, дотогшоо орсон чинь гэрийнхэн эд зүйлийг буснуулиад хаясан, хулгайч орсон шинжтэй байхаар нь би Батжаргал ах руу залгаад гэрт чинь хулгайч орсон байна гэдгийг хэлсэн юм. Тэгээд удалгүй Батжаргал ах цагдаа дагуулаад хүрээд ирсэн юм...гэр лүү ороход хаалгыг нь цөм өшиглөөд гарсан байсан. Би камерын бичлэг шүүж үзэхэд 17 цаг 28 миниутанд эхний гэмт хэрэгт Батжаргал ахын гэр лүү орж байгаа бичлэг байсан...гэжээ. /хх-53-54/,
Гэрч Э.Уугантайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Соната-6 маркын мөнгөлөг саарал 51-60 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8 дугаар гудамжаар дээшээ өгсөөд явж байхад усны тэргэн дээр цагаан өнгийн юм хучсан 2 залуу миний машиныг тэргээрээ мөргөхөө шахсан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод тэнэг юм уу? Замаа хар гэхэд тэр 2 залуу урдаас юм хэлэлгүй харж байгаад яваад өгсөн...шанааны яс нь овойсон бор царайтай цэнхэр нимгэн ханцуй цагаан өнгийн канттай куртктэй 170-175 см орчим өндөртэй 20 орчим насны залуу байсан, 2 дахь нь улаан хүрэн өнгийн нимгэн куртктэй хар өнгийн цүнх үүрсэн саарал өнгийн биеийн тамирын өмдтэй 165-170см орчим өндөртэй 20 орчим насны залуу байсан...Надтай юу ч ярилгүй сандарч яарсан байдалтай доошоо яваад өгсөн. Тэр 2 эрүүл байсан...гэжээ. /хх-57-58/,
Гэрч Б.Болдбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Одоогоос 7-8 хоногийн өмнө би ажил дээрээ ажлын газрын Түвшинбаярын хамт юм гагнаад 3 давхарт байж байсан чинь Түвшөөгийн утас нь дуугараад ярьсан. Түвшөө ярьж дуусаад ”манай ах ирж байна гэнээ, ах тасдагчаа хэрэглүүлээч” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ажлаа хийж дуусаад доошоо буугаад ажлынхаа өрөөнд ортол Түвшинбаярын ах Дарханбаяр гэж залуу үл таних 2 залуутай хамт ирчихсэн байсан ба манай өрөөнд цагаан өнгийн төмөр сейф авчирсан, хажуу бөөрийг нь тасдагчаар онгойлгосон байдалтай байсан...авчирсан төмөр сейфний хажууд нь хэд хэдэн хөөрөг, нилээн хэдэн мөнгөн аяга зэрэг эд зүйлс харагдаж байсан...тэр гурав гарч явахаасаа өмнө нэг залуу нь энэ сейфийг хаячаарай гэж Түвшинбаярт хэлж байсан. Түвшинбаяр тэр орой нь ажлаа тараад нэг газар аваачиж хаясан гэж хэлсэн. Би гэхдээ хамт яваагүй...гэжээ. /хх-63-64/,
Гэрч Н.Заяадулам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 дугаар сарын 25-ны үед шиг санаж байна. Миний танил болох Ганзориг гэх залуу над руу утсаар яариад хийн гар буу байна зараад өгөөч, авах хүн байгаа болов уу гэхээр нь хүнээс асууж байж болъё гээд өнгөрсөн. Тэгтэл тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би Ганзоригийн гар утас руу залгаад нөгөө зарах гэж байгаа гар бууг чинь хүн үзье гэж байна аваад ир гэсэн чинь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Гандан хийдийн явган хүний зам дээр Ганзориг нэг залуугийн хамт хүрч ирээд бор өнгөтэй үрлэн сумтай хийн гар буу гаргаж өгөөд одоогоор үнэ ханшийг нь тодорхой мэдэхгүй байна хүнээс асууж байгаад дараа хэлье гээд явсан. Тэгээд орой нь 21 цагийн үед Ганзориг утсаар яариад нөгөө буугаа зарсан уу гэхээр нь зараагүй нөгөө хүндээ үзүүлж чадаагүй байна гэж хэлтэл дахиад нэг гар буу байгаа, одоо би аваад явж байна. Зараад өг гэхлээр нь за би нөгөө буутай чинь хамтад нь үзүүлье гэж хэлээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны атобусны буудал дээр очиж Ганзоригтой уулзаад нөгөө гар бууг нь бас аваад явсан. Тэгээд би тэр хоёр хийн гар бууг нь нөгөө гар буу сонирхож байсан хүндээ үзүүлж чадаагүй байж байгаад Төв аймаг руу найз залуугийн хамт хөдөө яваад бараг 7 хоноод ирсэн чинь манай найз охин Наранцэцэгийн утас руу цагдаа нар яриад намайг хайсан байсан. Тэгээд Ганзоригийн зараад өг гэсэн гар буу нь хулгайн гар буу байсан юм байна гэж бодоод тэр хоёр хийн гар бууг цагдаад авчирч өгч байгаа юм. Би Ганзоригийг хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан талаар огт мэдэхгүй...гэжээ. /65-66/,
Иргэний нэхэмжлэгч А.Батнасан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал өдөр 13 цагийн үед миний гар утас руу нэг танихгүй залуу залгаад эртний эдлэл авах уу гэхлээр нь наад хаягаараа ороод ир үзье гэсэн чинь удалгүй хоёр залуу хар үүргэвч үүрчихсэн орж ирээд мөнгөн аяга авах уу гээд цүнхнээсээ гаргаж үзүүлэхээр нь эртний эдлэл биш байна ш дээ гэсэн чинь “ахаа шинэ аяга байгаа юм, эвдээд мөнгийг нь зарах гэсэн юм...хямдхан авчих” гээд 10 ширхэг мөнгөн аяга гаргаад ирэхээр нь...1.000.000 төгрөгөөр авья гэсэн чинь бэлэн мөнгө аваад явсан...гэжээ. /хх-104-105/,
Гэрч О.Дарханбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Миний танил дүү болох Ганзориг над руу утсаар яриад “ахаа уулзах хэрэг байна” гэхлээр нь би Нарантуул зах дээр явж байна гэсэн, удалгүй нэг танихгүй залуугийн хамт хүрч ирээд “та нэг сейф онгойлгоод өгөөч” гэхлээр нь ямар учиртай юм гэсэн чинь надад өртэй хүний эд зүйл байгаа юм өөр ямар нэгэн асуудал байхгүй гээд гуйгаад байсан. Тухайн үед би Нарантуулын ойролцоо нэг барилга дээр ажиллаж байсан учраас тасдагч багаж олоод сейфийг нь онгойлгож өгсөн чинь дотроос нь гар буу, үнэт эдлэл гарч ирэхээр нь айгаад за энэ асуудалтай юм байна гэж бодоод “та 2 энэ эд зүйлээ бүгдийг нь өөрсдөө аваад яв” гэж явуулсан. Тухайн үед Ганзориг тэр залуу 2 нилээд халамцуу явж байсан. Тэгээд тэр 2 “за ах их баярлалаа” гээд эд зүйлээ авч яваад тэр сейфийг барилгын гадаа орхиод явсан...гэжээ. /хх-106-107/,
Хохирогч Э.Болорчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цгийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Шөлөндөө” цайны газар үйчлүүлж байхдаа өөрийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утас хулгайд алдсан...Х.С гар утсаа буцаан авсан, гомдол санал алга байна...гэжээ. /1хх-219, 225-226/,
Шүүгдэгч Х.С урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-112/, өргөдөл /1хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-6-15,39-47/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-33-35/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-36-38/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-77-82/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол /2хх-22-23/, шүүгдэгч Х.Сонинбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Сонинбаярын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Х.С нь бусадтай /Г.Ганзоригтой/ бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 8-38 тоотод оршин суух хохирогч З.Батжаргалын гэрээс 47.409.200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө" цайны газар хохирогч Э.Болорчимэгийн халааснаас Самсунг Жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч З.Батжаргалын ”... 2017 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гараад гадуур ажил хөөцөлдөөд явж байхад 19 цагийн орчим манай эхнэр Алимаагийн дүүгийн хүүхэд Батхүү над руу залгаад ахаа би гэрт чинь ирсэн танай гэрт хулгай орсон байна байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шууд гэртээ ирсэн...” гэх /хх-46-50,104/,
гэрч Н.Батхүүгийн “...Батжаргал ахынд орчихоод гарья гэж бодоод хашааны хаалгыг онгойлгоод орсон чинь гэрийн гадна талын хаалга нь онгорхой, дотогшоо орсон чинь гэрийн эд зүйлийг бусниулаад хаясан хулгайч орсон шинжтэй байсан...” гэх /хх-53-54/,
гэрч Э.Уугантайвангийн “...гудамжаар дээшээ өгсөөд явж байхад усны тэргэн дээр цагаан өнгийн юм хучсан 2 залуу миний машиныг тэргээрээ мөргөх шахсан..:би цонхоо онгойлгоод тэнэг юм уу, замаа хар гэхэд тэр 2 залуу урдаас юм хэлэлгүй харж байгаад яваад өгсөн...” гэх /хх-57-58/,
гэрч А.Түвшинбаярын “...Дарханбаяр үл таних 2 залуутай хамт манай ажлын өрөөнд ороод ирчихсэн байсан ба цагаан өнгийн төмөр сейфыг хажуу талаас нь хөрөөдөөд онгойлчихсон байдалтай байсан...” гэх /хх-59-60/,
гэрч Б.Болдбаатарын “...ажлынхаа өрөөнд ортол Түвшинбаярын ах Дарханбаяр гэж залуу үл таних 2 залуутай ирчихсэн байсан ба манай өрөөнд цагаан өнгийн төмөр сейф авчирсан, хажуу бөөрийг нь тасдагчаар онгойлгосон байдалтай байсан...” гэх /хх- 63-64/,
гэрч Н.Заяадуламын “...Ганзориг нь нэг залуугийн хамт хүрч ирээд бор өнгөтэй үрлэн сумтай хийн гар буу гаргаж өгөөд...автобусны буудал дээр очиж Ганзоригтой уулзаад нөгөө бууг нь бас аваад явсан...” гэх /хх-65-66/,
гэрч А.Батнасангийн “...тэр хоёр залуу та тэгвэл хямдхан авчих гээд 10 ширхэг мөнгөн аяга гаргаад ирэхээр нь эд нарыг чинь базаад 750,000 төгрөгөөр авъя гэсэн чинь арай хямдхан байна гэхээр нь за тэгвэл 1 сая төгрөгөөр авъя гэсэн чинь зөвшөөрч өгчихөөд бэлэн мөнгө аваад явсан...” гэх /хх-104- 105/,
гэрч О.Дарханбаярын “...танил дүү болох Ганзориг...нэг танихгүй залуугийн хамт хүрч ирээд “та нэг сейф онгойлгоод өгөөч” гэхлээр нь...онгойлгож өгсөн чинь дотроос нь гар буу, үнэт эдлэл гарч ирсэн...” гэх /хх-106-107/,
Хохирогч Э.Болорчимэгийн “...цайны газар үйчлүүлж байхдаа өөрийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утас хулгайд алдсан...Х.Сонинбаяраас гар утсаа буцаан авсан...гэх /1хх-219, 225-226/,
шүүгдэгч Х.С нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-112/, өргөдөл /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-15,39-47/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-33-35/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-36-38/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-77-82, шүүгдэгч Х.Сонинбаяр сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Сонинбаярын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын хөрөнгийг хулгайлсан, мөн бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.С бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч Э.Болорчимэгт 500.000 төгрөгийн шууд хохирол учирсаныг шүүгдэгч Х.Сонинбаяр хулгайлсан гар утсаа хохирогчид биет байдлаар нь эргүүлэн өгсөн, хохирогч З.Батжаргалд 47.409.200 төгрөгийн шууд хохирол учирсанаас 26.218.200 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч А.Батнасанд 1.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа, хохирогч З.Батжаргалын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Х.Сонинбаяр нь Г.Ганзориг гэгчтэй бүлэглэн үйлдсэн, мөн иргэний нэхэмжлэгч А.Батнасанд хулгайлсан эд хөрөнгөө Г.Ганзориг гэгчтэй цуг зарсан тул хохирогч З.Батжаргал, иргэний нэхэмжлэгч А.Батнасан нарт учирсан хохирлыг шүүгдэгч Х.Сонинбаяр, түүнтэй бүлэглэсэн Г.Ганзориг гэгч нараар хувь тэнцүү төлүүлэх нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч Х.Сонинбаяраас 13.609.100 төгрөгийг нөхөн гаргуулж хохирогч З.Батжаргалд 13.109.100 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Батнасанд 500.000 төгрөгийг олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.С бусдын хөрөнгийг хулгайлсан, мөн бусдын хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Сонинбаярт дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.С нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 62 хоног цагдан хоригдсон байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Сонинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар: Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Х.С тухайд битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэг бүхий СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Э