| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00082/И |
| Дугаар | 309/ШШ2025/00120 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 309/ШШ2025/00120
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.******* даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* газрын хүсэлттэй,
“*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Хадбаатар нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн ******* нь согтуурсан мансуурсны улмаас өөрт болон бусдад аюул учруулж болзошгүй эрсдэл бүхий байдалд орсон. ******* нь ******* газрын эрүүлжүүлэн саатуулах байранд 2010 оноос 2024 оныг хүртэл хугацаанд нийт 22 удаа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах саналыг гаргасан. ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 350 дугаартай шийтгэлээр 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг зөрчсөн тул 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 355А шийтгэх тогтоолоор түүний зорчих эрх хязгаарлах ялыг 4 сар 14 хоногийн хугацаагаар баривчлах ялаар сольсон тул *******д холбогдох албадан эмчилгээнд хамруулах саналаасаа татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь “*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “гуравдагч этгээд ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг зөрчсөн тул түүний зорчих эрх хязгаарлах ялыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 4 сар 14 хоногийн хугацаагаар баривчлах ялаар сольсон бөгөөд уг ялаа эдэлж байгаа” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь “*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ