| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00087/И |
| Дугаар | 309/ШШ2025/00125 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 309/ШШ2025/00125
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,168,586.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* *******тай ЗГ4715128566 дугаартай зээлийн гэрээ байгуулж 14,920,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч Э.******* нь тус зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 229 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Иймд Э.*******ээс зээлийн гэрээний үүрэгт ...нийт 12,168,586.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* *******наас зээл авсан нь үнэн. Би 2023 оны 11 сарын 28-нд төрж, хүүхдээ хараад ажлаа хийж чадаагүй юм. Тиймээс зээлээ төлж чадахгүй тасалдуулсан. Би 2025 оны 01 сарын 06-аас ажилдаа орсон бөгөөд тус *******наас авсан зээлийн үлдэгдэл 12,168,586.23 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,168,586.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.******* нь “******* *******” ХК-тай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ЗГ4715128566 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулж 14,920,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 12,168,586.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүрэгт 12,168,586.23 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,647 төгрөгийн 50 хувь болох 104,823 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 104,823 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 104,823 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ