Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 309/ШШ2025/00130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1980 онд 7 дугаар ангиа төгсөөд, илгээлтээр Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад хуваарилагдан 1980 оны 06 дугаар сарын 30-аас мэргэжил олгох 2 сарын сургалтад сууж, 1980 оны 09 дүгээр сарын 01-ээс Зөөлөн оёдлын тасагт оёдолчноор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1993 оны 10 дугаар сарын 15-ыг хүртэл оёдолчноор тасралтгүй ажилласан. Гэвч 1980 оны 09 дүгээр сарын 01-ээс оёдолчноор томилсон болон өмч хувьчлалаар “Дэлгэрхангай” компани болоход нь үргэлжлүүлэн ажилласан үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд олдохгүй байна. Түүнчлэн миний Хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг засвар хийсэн, мөн Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар “Дугуйлан хичээллүүлэх тухай” тушаалын хавсралтад нэрийг маань буруу бичжээ. Иймд 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр болон Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар “Дугуйлан хичээллүүлэх тухай” тушаал, түүний хавсралтын эзэмшигч нь Г.******* намайг мөн болохыг, 1980 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 05 дугаар сарыг дуустал Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуй үйлчилгээний комбинатад, 1992 оны 06 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 15-ыг дуустал “Дэлгэрхангай” компанийн Хүүхдийн хувцасны тасагт тус тус оёдолчноор ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү.

Би 8 дугаар ангиа төгсөөд 1980 оноос хойш 1993 он хүртэл ахуйн үйлчилгээний комбинатад ажилласан. Ажилд орсон хойноо би курс, хичээлд суралцдаг байсан. Миний тэтгэвэрт гарсан хөдөлмөрийн дэвтрийн нэр засвартай байсан учраас энэ асуудлаа шийдүүлж, ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэх болон Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 тоот албан бичиг, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар “Дугуйлан хичээллүүлэх тухай”, 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, Чойбалсан хотын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1986 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 244 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 203 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 414 дугаар “Чанарын шагнал олгох тухай”, 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар “Шагналт цалин олгох тухай”, 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар “Жилийн ажллагааны үр дүнгийн шагнал олгох тухай”, 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаар “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалуудын хуулбар, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 835 тоот лавлагаа, 38 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.*******ын эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас түүнд олгосон Хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь зассан, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар “Дугуйлан хичээллүүлэх тухай” тушаалын хавсралтад нэрийг нь буруу бичсэн, мөн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлүүдээр баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох, мөн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэгч Г.*******ын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Дорнод аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 тоот албан бичиг, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар “Дугуйлан хичээллүүлэх тухай”, 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, Чойбалсан хотын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1986 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 244 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 203 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 414 дугаар “Чанарын шагнал олгох тухай”, 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар “Шагналт цалин олгох тухай”, 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар “Жилийн ажллагааны үр дүнгийн шагнал олгох тухай”, 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаар “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалууд, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 835 тоот лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэх, баярын бичгийн хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч Г.*******ад холбогдох Хөдөлмөрийн дэвтэрт нэрийг нь зассан, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар тушаалын хавсралтад нэрийг нь буруу бичсэн байна. Дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй учир шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

- Нэхэмжлэгч Г.******* нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 05 дугаар сарыг дуустал Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуй үйлчилгээний комбинатад, 1992 оны 06 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 15-ыг дуустал “Дэлгэрхангай” ХК-ийн Хүүхдийн хувцасны тасагт оёдолчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр болон Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаар “Дугуйлан хичээллүүлэх тухай” тушаал, түүний хавсралтын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ыг 1980 оны 09 дүгээр сарын 01-ээс 1992 оны 05 дугаар сарыг дуустал Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Ахуй үйлчилгээний комбинатад, 1992 оны 06 дугаар сарын 01-ээс 1993 оны 10 дугаар сарын 15-ыг дуустал “Дэлгэрхангай” ХК-ийн Хүүхдийн хувцасны тасагт тус тус оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ