| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00141/И |
| Дугаар | 309/ШШ2025/00137 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2025/00137
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******т холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 2,316,127.37 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь 2022 оны 06 сарын 17-ны өдөр ДО-БЗГ/2022-45648 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж, 1,499,900 төгрөгийн зээлийг сарын 2.79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Х.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 780 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлээ төлөх талаар түүнд удаа дараа мэдэгдэж байсан боловч төлж барагдуулаагүй. Иймд Х.*******ээс барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 2,316,127.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гар утас худалдан авах зорилгоор ******* ******* компанитай гэрээ байгуулж, зээл авсан. Зээлийн төлбөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас тасалдуулсан. Иймд нэхэмжилж буй 2,316,127.37 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Х.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,316,127.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.******* нь “******* *******” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ДО-БЗГ/2022-45648 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг сарын 2,79 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 2,316,127.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,316,127.37 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,009 төгрөгийн 50 хувь болох 26,004 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 26,004 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Х.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 26,004 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ