Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08ы өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь надаас North benz загварын ачааны авто машиныг маань худалдан авахаар тохиролцож, 2021 оны 08 сарын 18-нд мөнгө маань бэлэн болчихлоо гэж ирээд машиныг маань унаж шалгаад авахаар болсон бөгөөд мөнгөө гэртээ очоод шилжүүлье гэсэн боловч тэр өдөртөө шилжүүлээгүй. Машинаа 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, бүрэн тооцоо дууссан үед бичиг баримтаа шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Ингээд 2021 оны 08 сарын 19-нд ******* ******* ******* нэртэй данснаас 14,000,000 төгрөг, ******* ******* нэртэй данснаас 5,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй алга болсон. Нэхэж байж 2022 онд нэртэй данснаас 3 удаа нийт 3,000,000 төгрөг өгсөн. 2023 оноос утсаа авахгүй, хариу өгөхгүй болж, шүүхэд хандах гэхэд оршин суух хаяг нь тодорхойгүй байна. Иймд *******ын *******г эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү. *******гийн регистрийн дугаар нь , Дорнод аймаг, сумын 1 дүгээр баг, ийн тоот хаягт оршин суудаг байсан, утас нь .

Би ******* гэдэг хүнтэй тээврийн хэрэгслийн наймаа хийсэн бөгөөд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд гомдол гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн учраас эрэн сурвалжилж хаягийг нь тодорхой болгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 39/3528 тоот албан бичиг, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШЗ2024/03727 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Д.*******гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 39/3528 тоот албан бичиг, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШЗ2024/03727 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготойгоор *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* //-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******г эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Д.******* /утас: , /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ