Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00154

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ын *******ын

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08ы өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие *******тэй 2010 онд танилцан, 2012 онд гэр бүл болж, 2013 оны 10 сарын 31-нд хүү *******, 2015 оны 05 сарын 26-нд хүү ******* нарыг төрүүлсэн. Бид 2016 оноос хамт амьдрахаа больж, холбоогүй болсон. 2024 оны 12 дугаар сард түүний ээж *******тай ******* дугаарын утсаар нь холбогдон дугаарыг авч холбогдон том хүүгээ нэр дээрээ авах талаар ярихад за гээд таг болсон. Одоо утсаа авахгүй, оршин суугаа хаягаа хэлэхгүй байгаагаас хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй байна. Иймд ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохоор шийдвэрлэж өгнө үү. ийн Бат-Эрдэнэ нь Улаанбаатар хотод оршин суудаг, барилгын мужаан, арматур хийдэг, гэсэн фэйсбүүк хаягтай, гонзгой бор царайтай, 175 см орчим өндөртэй, утас нь , регистрийн дугаартай. Ээж ******* нь барилгын засал чимэглэл хийдэг, ******* утасны дугаартай болно.

Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Т.*******ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б. оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготойгоор ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн Бат-Эрдэнэ //-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Т.******* /утас: /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ