| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00099/И |
| Дугаар | 309/ШШ2025/00156 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 309/ШШ2025/00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******ын *******гийн хүсэлттэй
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие хариуцагч *******д холбогдуулан хонины мах өгнө гэж авсан 2,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандах гэтэл түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй, утсаа авахгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. ******* нь 170 см орчим өндөртэй, махлаг бор царайтай, богино халимагтай, хот хооронд байнга ачааны машинаар тээвэр хийдэг, Дива маркийн утас нь *******.
Би 2024 оны 11 дүгээр сард *******д хүний мөнгөөр мал мах авч өгч байсан. Надад хонины гулууз өгье гэж хэлээд надаас 2,500,000 төгрөг авсан боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй алба болсон. Өөрөө том машинаар хот хооронд явдаг бөгөөд уулзаад ярилцахаар мөнгийг чинь өгнө л гэдэг. Барьдаг машин нь Daewo маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Утас нь ******* мөн боловч намайг залгахаар авдаггүй, хаягийг нь мэдэхгүй. Иймд *******г эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******гийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч С.*******гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготойгоор *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын ******* /”ХААН банк” ХК-д тоот данс эзэмшдэг/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******г эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч С.******* /утас: /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ