Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/00184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1961 оны 08 дугаар сарын 28-нд төрсөн, 63 настай. Би БХЯ-ны сайдын 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан явж, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 тоот тушаалаар халагдсан. Ингээд анх 1985 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Тээврийг удирдах газрын даргын 98 тоот тушаалаар жолоочоор томилогдон ажиллаж эхэлсэн. Тогтвортой ажиллаж байгаад тус газрын даргын 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 тоот тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлөгдөж уурын зуухны галчаар 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 114 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дараа 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газарт галчаар орж ажиллаж эхлэн, мөн жолоочоор ажиллаж байгаад Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/31 тоот тушаалаар 1993 оны 05 дугаар сарын 15-аар тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан.

Намайг төрөхөд эцэг, эх ******* гэж нэр өгсөн боловч гэрийнхэн болон нутгийн иргэд, дарга удирдлага, бүх хүмүүс *******ийн ******* гэж дуудан, надад холбогдох зарим тушаал шийдвэрүүдэд дууддаг овог нэрээр бичсэн байна. ******* гэх хүн бол миний төрсөн эцэг бөгөөд бид эцэг эхээс 7-уулаа бөгөөд надаас бусад ах, эгч, дүү нар маань бүгд аав *******оор овоглогдсон байдаг. Би харин ээж *******аар овоглож явдаг. Төрсний гэрчилгээ бичиг баримтыг мин авахдаа яагаад аав *******оор минь овоглож аваагүйг би мэдэхгүй байна. Миний төрсний бүртгэлийн лавлагаа ээж *******аар овогтой, нэр маань *******гаар гарч байсан. Үүнийг үндэслэж иргэний үнэмлэхийг маань олгож өгсөн. Гэтэл ажиллаж байсан байгууллагуудын тушаал шийдвэр дээр *******ийн ******* хэмээн бичигдэж овог, нэрний зөрүүтэй байдал үүсэж, өнөөдрийг хүртэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй, сүүлийн 3 жил хөөцөлдөж байна. Иймд:

1. Дорнод аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 6 сарын 3-ны өдрийн 98 дугаар  “Ажилд томилох тухай”, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар “Кондуктороор түр томилох тухай”, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаар “Арга хэмжээ авах тухай”, 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар “Ажилд томилох тухай”, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай”, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/36 дугаар “Ажилд томлох, ажлаас чөлөөлөх, хавсран ажиллуулах, ээлжийн амралт, тэтгэмжтэй чөлөө, дугуйн шагнал олгох тухай”, 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох, хавсран ажиллуулах, нэхэмжлэгч томилох тухай”, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар “Авто гражийн зохион байгуулалтыг өөрчлөх тухай”, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлгийн даргын 1992оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/96 дугаар “Ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт, чөлөө олгох, цалингийн хувь тогтоох тухай”, 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/31 дугаар “Ажилд томлох, чөлөөлөх, ээлжийн амралт олгох, тогтоол хэрэгжүүлж тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* намайг мөн болохыг,

2. Б.******* намайг Дорнод аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 05 дугаар сарын 28-аас 1988 оны 01 дүгээр сарын 23-ыг дуустал жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 24-өөс 1988 оны 08 дугаар сарын 16-ыг дуустал галчаар, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газар /Эрүүл мэндийн газар, Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлэг/-т 1988 оны 09 дүгээр сарын 01-ээс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галч, жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.    

Намайг төрөхөд эцэг эх маань надад нэр өгөхдөө ******* гэж өгсөн боловч гэрийнхэн болон бусад хүмүүс бүгд л *******ийн ******* гэж дууддаг ба бүх бичиг баримт дээр ******* нэрээр бичилт хийсэн байдаг. Улсад ажилласан байдлаа тогтоолгох болж цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа авахад лавлагаа маань Бясуугарамын ******* гэж миний жинхэнэ нэрээр бичигдсэн байна. Надад өмнө нь иргэний үнэмлэх байгаагүй бөгөөд өнгөрсөн жил хүмүүс надад тусалж иргэний үнэмлэхтэй болгож өгсөн. Уг иргэний үнэмлэхийг төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэж олгосон. Төрсний бүртгэлийн лавлагаан дээр ээж *******аар овоглож жинхэнэ нэр болох *******гаар бичигдсэн байсан. Ийм учраас би шүүхэд “ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Үүнийгээ дэмжиж байна гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэх нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 сарын 04-ний өдрийн ******* дугаар цэргийн алба хаасан тухай лавлагаа, дээрх тушаалуудын хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс С.*******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******гийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан газруудын зарим тушаалуудад овог, нэрийг нь буруу бичсэн, мөн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлүүдээр баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох, мөн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: нэхэмжлэгч Б.*******гийн иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 сарын 04-ний өдрийн ******* дугаар цэргийн алба хаасан тухай лавлагаа, Дорнод аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 6 сарын 3-ны өдрийн 98 дугаар  “Ажилд томилох тухай”, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар “Кондуктороор түр томилох тухай”, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаар “Арга хэмжээ авах тухай”, 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар “Ажилд томилох тухай”, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай”, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/36 дугаар “Ажилд томлох, ажлаас чөлөөлөх, хавсран ажиллуулах, ээлжийн амралт, тэтгэмжтэй чөлөө, дугуйн шагнал олгох тухай”, 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох, хавсран ажиллуулах, нэхэмжлэгч томилох тухай”, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар “Авто гражийн зохион байгуулалтыг өөрчлөх тухай”, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлгийн даргын 1992оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/96 дугаар “Ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт, чөлөө олгох, цалингийн хувь тогтоох тухай”, 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/31 дугаар “Ажилд томлох, чөлөөлөх, ээлжийн амралт олгох, тогтоол хэрэгжүүлж тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалууд, гэрч С.*******, *******, ******* нарын мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэх, бусад бичиг баримтын хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч Б.*******д холбогдох Дорнод аймгийн Тээврийг удирдах газрын болон Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газар /Эрүүл мэндийн газар, Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлэг/-ын нэхэмжлэлд дурдсан тушаалуудад овог, нэрийг нь буруу бичсэн байна. Дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй учир шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

- Нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 05 дугаар сарын 28-аас 1988 оны 01 дүгээр сарын 23-ыг дуустал жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 24-өөс 1988 оны 08 дугаар сарын 16-ыг дуустал галчаар, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газар /Эрүүл мэндийн газар, Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлэг/-т 1988 оны 09 дүгээр сарын 01-ээс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галч, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дорнод аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 6 сарын 3-ны өдрийн 98 дугаар  “Ажилд томилох тухай”, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар “Кондуктороор түр томилох тухай”, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаар “Арга хэмжээ авах тухай”, 1988 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар “Ажилд томилох тухай”, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаар “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай”, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/36 дугаар “Ажилд томлох, ажлаас чөлөөлөх, хавсран ажиллуулах, ээлжийн амралт, тэтгэмжтэй чөлөө, дугуйн шагнал олгох тухай”, 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/37 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 дугаар “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох, хавсран ажиллуулах, нэхэмжлэгч томилох тухай”, Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 дугаар “Ээлжийн амралт олгох тухай”, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар “Авто гражийн зохион байгуулалтыг өөрчлөх тухай”, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлгийн даргын 1992оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/96 дугаар “Ажилд томилох, чөлөөлөх, ээлжийн амралт, чөлөө олгох, цалингийн хувь тогтоох тухай”, 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/31 дугаар “Ажилд томлох, чөлөөлөх, ээлжийн амралт олгох, тогтоол хэрэгжүүлж тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч  регистрийн дугаартай, овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******г Дорнод аймгийн Тээврийг удирдах газарт 1985 оны 05 дугаар сарын 28-аас 1988 оны 01 дүгээр сарын 23-ыг дуустал жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 24-өөс 1988 оны 08 дугаар сарын 16-ыг дуустал галчаар, Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газар /Эрүүл мэндийн газар, Эрүүлийг хамгаалах газрын харьяа Нэгдсэн эмнэлэг/-т 1988 оны 09 дүгээр сарын 01-ээс 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галч, жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ