| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2025/00207/И |
| Дугаар | 197/ШШ2025/02014 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02014
*******0*******5 03 07 197/ШШ*******0*******5/0*******014
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, 75 дугаар байр, ******* тоотод оршин суух, На******* овгийн Ал******* Но******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 1******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах Цэ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв, хариуцагчийн төлөөлөгч А.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Но******* миний бие Цэ******* ХХК-тай *******0************** оны 06 сард ******* олон ангит уран сайхны киноны дүрд тоглохоор болсон. 3 бүлэг кинонд тоглох буюу нэг бүлэг кинонд тоглох хөлс 3,000,000 төгрөг бөгөөд ажлын нийт хөлсийг 9,000,000 төгрөг гэж тохирсон. Миний бие 1 болон ******* дугаар бүлэгт бүрэн тоглож, ажлын ихэнх хувийг хийж гүйцэтгэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 3 дахь бүлэгт тоглож чадаагүй. Ажиллах хугацаандаа 1******* сараас хойш утсаар, мессежээр нэхэмжилж байсан ч авч чадаагүй. Тиймээс үлдэгдэл ажлын хөлс болох 3,500,000 төгрөгийг Цэ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: А.Но*******гийн нэхэмжлэлтэй Цэ******* ХХК-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн дүнг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв миний бие хариуцагчаас гаргасан эвлэрлийн санал болох 6 сарын хугацаанд 3,500,000 төгрөг төлөхийг буюу тус нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Но******* нь хариуцагч Цэ******* ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллуулах гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд төлж барагдуулах санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрч байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Но*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Цэ******* ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Цэ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Цэ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР