| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/03465/И |
| Дугаар | 197/ШШ2025/01477 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01477
2025 02 19 197/ШШ2025/01477
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-5,******* хаягт байрлах ******* ХК /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 32 дугаар хороо, Зүүн алтан өлгий 6 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух Ун******* Са******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,958,935.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Са******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* ХК-тай ******* тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч У.Са******* зээлийн гэрээний хавсралт ******* дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 9,958,935.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: У.Са******* миний бие 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* ХК-аас дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээл авсан болно. ******* ХК-аас нэхэмжилсэн 9,958,935.71 төгрөгийг 9 сарын хугацаанд сар бүр 1,106,548.41 төгрөгийг төлж 2025 оны 12 дугаар сараас өмнө төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч У.Са*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,958,935.71 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч У.Са******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,958,935.74 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд сар бүр 1,106,548.41 төгрөгрөөр төлж 2025 оны 12 дугаар сараас өмнө төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч У.Са******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,958,935.71 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд сар бүр 1,106,548.41 төгрөгрөөр төлж 2025 оны 12 дугаар сараас өмнө төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,293 төгрөгөөс 87,146.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 87,146.5 төгрөг, улсын төсвийн данснаас 87,146.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР