Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/00185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Охин *******ийг үрчилж авсан болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч В.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* нь охин *******ийг үрчилж авсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие *******ийн *******тай 1991 оноос эхлэн гэр бүл болж амьдарсан ба гэрлэлтээ батлуулаагүй юм. Нөхөр маань 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ослоор нас барсан. Нөхөр бид хоёр гэр бүл болоод үр хүүхэдгүй байсан тул 1998 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин *******гийн Оюундарийг 1 нас хүрээгүй байхад нь үрчлэн авсан. Үрчлэлтийн гэрчилгээг төрөөс олгох байтал төрсний гэрчилгээ олгож өгсөн ба түүн дээр эцэг нь ******* ******* гээд эхийн буюу миний нэрийг бичээгүй байсан. Охиноо 6 настай байхад нь төрсний гэрчилгээг нь солиулахад эхийн овог, нэр дээр миний нэрийг бичиж өгсөн. Би өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл охин ******* маань миний охин гэсэн бүртгэл байхгүй, бичиг баримтын зөрчилтэй байна гэсэн учир охиноо үрчилж авсан болохоо тогтоолгохоор шүүхэд хандаж байна.  

Нөхөр Т.******* бид хоёр 1991 оноос нөхрийгөө нас барах хүртэл нь хамтын гэр бүлийн амьдралтай байсан ба энэ талаар шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 289 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Ингээд охин маань тэр үеэс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан. Иймд охин ын Оюундарийг нөхөр ******* бид хоёр ой хүрээгүй байхаас нь үрчилж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн, *******ийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, Т.ын нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******ийн төрсний бүртгэлийн болон бусдад үрчлэгдэж байсан эсэх талаарх лавлагаа, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газраас В.*******гийн тэтгэврийн талаарх лавлагаа мэдээллийг тус тус гаргуулах, *******иас гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.******* нь “Охин *******ийг үрчилж авсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч В.******* нь 1998 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин *******ийг 1998 оны 10 дугаар сард 7 сартай байхад нь төрүүлсэн ээж В.*******гаас үрчлэн авч, энэ талаарх бүртгэлийг 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийлгэсэн байх боловч зөвхөн үрчилж авсан эцгийн мэдээллийг бичиж эхийн мэдээллийг бичээгүйн улмаас охин *******ийг үрчилж авсан болохоо тогтоолгохоос өөрөөр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч овогт *******ийн ******* // нь 1998 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин овогт ын ******* //-ийг 1998 оны 10 дугаар сард 7 сартай байхад нь үрчилж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичгийн баримтууд болох:

- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- *******ийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- *******ийн төрсний бүртгэлийн болон үрчилсний бүртгэлийн лавлагаа,

- Т.ын нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- В.*******гийн өндөр насны тэтгэвэр тогтоолтын мэдээлэл,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан гэрч *******ийн “...Манай ээж В.******* нь 1973 оны 08 сарын 15-нд төрсөн. Ээж маань эцэг эхээс 9-үүлээ, айлын хамгийн бага нь юм. Ээж маань аав *******тай 1991 онд гэр бүл болж, 1998 онд намайг өргөж авсан. Би 1 сар ч хүрээгүй байсан гэдэг. 1999 оны 10 дугаар сард намайг ой гарантай байхад аав маань нас барсан. Түүнээс хойш ээж В.*******, эмээ /аавын ээж/, бид гурав хамт амьдрах болсон. Намайг 15 настай байхад буюу 2012 онд ээж маань гэж хүнтэй гэр бүл болж, 2012 онд дүү ийг, 2016 онд дүү ыг төрүүлсэн. Ингээд бид хамт амьдарч байгаад эмээ маань 2023 онд нас барсан. Намайг аав, ээж хоёр маань ээжийн ихэр болох В.*******гаас өргөж авсан. Намайг төрөх үед миний төрсөн аав, ээж хоёр маань салсан байсан гэсэн. Төрсөн аав маань гэдэг хүн байдаг бөгөөд би их бага байхдаа л нэг уулзаж байсан. Одоо ч холбоогүй байдаг. Төрсөн ээжтэйгээ бол байнгын холбоотой байдаг. Төрсөн ээжийгээ мэдээ орсон цагаас намайг төрүүлсэн ээж гэдгийг мэддэг байсан. Би төрсөн аав, ээж хоёртойгоо огт хамт амьдарч үзээгүй. Өргөж авсан ээж, аав, эмээ нартайгаа хамт, тэдний асрамжид өсөж өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч овогт *******ийн ******* // нь 1998 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин овогт ын ******* //-ийг 1998 оны 10 дугаар сард 7 сартай байхад нь үрчилж авсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ