| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00142/И |
| Дугаар | 309/ШШ2025/00186 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 309/ШШ2025/00186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******ийн *******гийн хүсэлттэй
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие хүүхдүүдийнхээ эцэг болох *******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. ******* 2022 онд ялаас суллагдаад ирсэн байсан юм билээ. Хүүхдүүдтэйгээ огт уулзаагүй, таарсан ч хараагүй мэт өнгөрдөг. Хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандах гэсэн боловч хаяг нь тодорхойгүй, мэдэхгүй байна. *******гийн ******* нь ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогтой, *******, дугаарын утастай. Дорнод аймгийн сумын ... дугаар баг, гээд эгчийнх нь байдаг. Мөн сумын ... дугаар багт хуучин намын хорооны зүүн талын байшин /одоо шатсан/-д эгч нь амьдардаг байсан. Энэ хүмүүсийн талаарх мэдээллийг багийн Засаг дарга нар нь мэдэж байж магадгүй, надад мэдээлэл өгөх боломжгүй гээд хэлээгүй.
Би *******ыг эрэн сурвалжлуулах шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 309/ШЗ2025/00142 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж” зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Э.*******гийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган өгсөн бусад бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******т холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготойгоор *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Э.******* /утас: /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Э.******* нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 309/ШЗ2025/00436 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ