| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00126/И |
| Дугаар | 305/ШШ2025/00138 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 305/ШШ2025/00138
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, 8-р хороо, *** 02 *** 8 давхарт “***ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, Ч-ын Н-д холбогдох,
үндсэн зээл 2,192,981 төгрөг, зээлийн хүү 545,789 төгрөг, нэмэгдүүлсэн 90,352 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,830,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.Н нь “*** ББСБ” ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024.06.13-ны өдөр “*** ББСБ” ХХК-тай №3Г2024061323617 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung_A25_5G_128GB" маркийн гар утсыг нийт 1,158,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.06.13-2026.11.25 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 57,340 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
2. 2024.06.12-ны өдөр “*** ББСБ” ХХК-тай №ЗГ352024061223506 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung_A05s_128GB" маркийн гар утсыг нийт 618,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.06.12-2025.11.20 хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 43,642 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
3. 2024.04.23-ны өдөр *** Кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.
Хариуцагч нь 2024.05.15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш “*** ББСБ” ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
1. №3Г2024061323617 тоот гэрээн дээр "Samsung_A25_5G_128GB" маркийн гар утас: үндсэн зээлийн үлдэгдэл 1,113,908.79 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 238,530.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 47,706.06 төгрөг, нийт 1,400,145.14 төгрөг,
2. №ЗГ352024061223506 тоот гэрээн дээр "Samsung_A05s_128GB" маркийн гар утас: үндсэн зээлийн үлдэгдэл 579,071.73 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 111,970.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 22,394.14 төгрөг, нийт 713,436.54 төгрөг,
3. *** кредит 2114448 тоот гэрээний төлбөр: нийт ашигласан зээлийн дүн 500,000 төгрөг, үндсэн хүү 195,288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,252 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,830,121 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч овогтой Н “*** ББСБ” ХХК-иас утасны лизингийн зээл авсан нь үнэн. Үүнийг төлж барагдуулна. Зээлийн үлдэгдэл 2,830,121 төгрөгийг төлж дуусгахаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Н-д холбогдох үндсэн зээл 2,192,981 төгрөг, зээлийн хүү 545,789 төгрөг, нэмэгдүүлсэн 90,352 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,830,121 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Ч.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Миний бие Ч овогтой Н “*** ББСБ” ХХК-иас утасны лизингийн зээл авсан нь үнэн. Үүнийг төлж барагдуулна. Зээлийн үлдэгдэл 2,830,121 төгрөгийг төлж дуусгахаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,232 төгрөгийн тал хувь 30,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,116 төгрөгийг улсын орлогоос, 30,116 төгрөгийг хариуцагч Ч.Н-ээс тус тус гаргуулж “*** ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Е овгийн Ч-ын Н-д холбогдох үндсэн зээл 2,192,981 төгрөг, зээлийн хүү 545,789 төгрөг, нэмэгдүүлсэн 90,352 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 2,830,121 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Н нь 2,830,121 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,232 төгрөгийн тал хувь 30,116 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30,116 төгрөгийг улсын орлогоос, 30,116 төгрөгийг хариуцагч Ч.Н-ээс тус тус гаргуулж “*** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ