Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 309/ШШ2025/00214

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******,

Хариуцагч: *******ийн ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,651,954.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.*******, Б.******* нар нь ******* *******тай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ4715125475 дугаартай зээлийн гэрээ байгуулж 17,600,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ4715125475 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,600,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь тус зээлийн гэрээний үүргийг зөрчин эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй байна. Иймд М.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 18,651,954.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******тэй хамт 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* *******наас 17,600,000 төгрөгийн зээл авч зээлээ төлөөгүй минь үнэн. Би түр хугацаанд ажилгүй, өөрийн гэсэн тогтсон газар байгаагүй, ажил самгардаж байснаас төлж чадаагүй юм. Одоогоор тогтсон ажил хийж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу 18,651,954.41 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч М.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,651,954.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 18,651,954.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.*******, Б.******* нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.*******, Б.******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 18,651,954.41 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,209.77 төгрөгийн 50 хувь болох 125,604 төгрөг 90 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 125,604 төгрөг 90 мөнгийг, хариуцагч М.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 125,604 төгрөг 90 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ