| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/01403/И |
| Дугаар | 197/ШШ2025/01455 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01455
2025 02 19 197/ШШ2025/01455
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 59, Эко интернэйшнл тауэр, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан******* тоотод оршин суух Но******* овогтой Ба******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,133,517.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022/10/21-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан, 1,699,900 төгрөгийг жилийн 35.3 хувь буюу сарын 2,94 хувийн хүүтэй нийт 18 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, 2024/06/12-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,133,517.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ба******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,133,517.80 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,133,517.80 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Н.Ба******* хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,754 төгрөгөөс 15,877 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Ба*******аас улсын тэмдэгтийн хураамжид 15,877 төгрөг, улсын төсвийн данснаас 15,877 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,133,517.80 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Н.Ба******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,574 төгрөгөөс 15,877 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 15,877 төгрөг, улсын төсвийн данснаас 15,877 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК/РД:*******/-д олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР