| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00229/И |
| Дугаар | 309/ШШ2025/00216 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2025/00216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******гийн газрын хүсэлттэй,
“*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******гийн газар нь тус шүүхэд “*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.
******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг бөгөөд 2024 онд 5 удаа, 2025 онд 1 удаа эрүүлжүүлэгдсэн байна. ******* нь надад өөрөө албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтээ бичиж өгсөн. Иймд түүнийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтээ дэмжиж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хариу тайлбартаа: Миний бие өөрөө архинаас гарах хүсэлт гаргасан. Би архи, согтууруулах ундааны зүйл олон сар жилээр хэрэглэж гэр бүл, ажил амьдралдаа олон алдаа гаргасан. Энэ байдлаа засаж, цаашид архи согтууруулах ундааны зүйлээс бүрэн татгалзаж, засарч хүмүүжих хүсэлтэй байна. Иймд албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээд *******гийн *******гийн газарт гаргасан хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, *******гийн эхо оношилгоо, цусны ерөнхий шинжилгээ оношилгоо, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2010 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, Дорнод аймгийн *******гийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “...*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” санал, Дорнод аймгийн *******гийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаярын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 39/434 тоот Төлөөлөгч томилох тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******гийн газар нь Дорнод аймаг, ******* сумын .. дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, байрных нь иргэд болон ар гэрийнхэн нь эмчилгээнд хамруулах санал хүсэлтийг гаргадаг гэж тайлбарладаг.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...архины эмчилгээ хийлгэмээр байгаа боловч зугтах зайлсхийх байдал гаргаад байдаг учир албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа” тухай тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: гуравдагч этгээд *******гийн *******гийн газарт гаргасан хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, *******гийн эхо оношилгоо, цусны ерөнхий шинжилгээ оношилгоо, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2010 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, Дорнод аймгийн *******гийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Лхагвадоржийн “...*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” санал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ******* нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон байна.
- Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******г согтуурах, мансуурах донтой болохыг тогтоосон байхаас гадна түүнийг архины хүнд зэргийн хараат байдалтай, захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж болно гэж дүгнэсэн байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн “...архины эмчилгээ хийлгэмээр байгаа боловч зугтах зайлсхийх байдал гаргаад байдаг” гэх тайлбараас харахад түүнийг сайн дураар албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан эмнэлгийн дүгнэлтээр *******г согтуурах, мансуурах донтой, архины хүнд зэргийн хараат байдалтай гэж дүгнэсэн байхаас гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхэд хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******г гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн г захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******гийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч Дорнод аймгийн *******гийн газарт даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн *******гийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******гийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ