Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2025/00217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн *******гийн газрын хүсэлттэй,

*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******

Гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******гийн газар нь тус шүүхэд “*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн бөгөөд согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

******* нь ******* сумын ******* дүгээр баг Солонго *******ы 2-******* тоотод түр оршин суугчийн бүртгэлтэй байдаг. ******* сумын хэсгийн төлөөлөгч ид ар гэрийнхнээс нь албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасны дагуу эмнэлгээр үзүүлж албадан эмчилгээнд бүртгүүлсэн. *******ыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг дэмжиж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* хариу тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн оношлогооны баримтууд, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, 2013 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, Дорнод аймгийн *******гийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч ийн “...*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах” тухай санал, Дорнод аймгийн *******гийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39/392 тоот Төлөөлөгч томилох тухай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******гийн газар нь Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ******* *******ы 2-******* тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн ба согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, ар гэрийнхэн нь эмчилгээнд хамруулах санал хүсэлтийг гаргасан гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох Эрүүл мэндийн дүгнэлт, Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багийн Засаг даргын “...******* тус багт түр оршин суудаг нь үнэн” тухай тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн оношлогооны баримтууд, Архинд донтох өвчтэй эсэхийг оношлох Мичиганы сорил, 2013 оноос хойшхи гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл, Дорнод аймгийн *******гийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахлах дэслэгч ийн “...*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах” тухай санал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 - Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, архидан согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлд орсон байна.  

- Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******ыг согтуурах, мансуурах донтой болохыг тогтоосон байхаас гадна түүнийг архины хараат байдал дунд зэрэг, захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж болно гэж дүгнэсэн байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан эмнэлгийн дүгнэлтээр *******ыг согтуурах, мансуурах донтой, архины хараат байдал дунд зэрэг гэж дүгнэсэн байхаас гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхэд хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар *******ыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, 133 дугаар зүйлийн 133.1.1, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасныг баримтлан регистрийн дугаартай, овогт ийн ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулсугай.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ шийдвэрийн талаар *******ын гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг нэхэмжлэгч Дорнод аймгийн *******гийн газарт даалгасугай.

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн *******гийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******гийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ