Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/767   

 

 

 

       2023           7            27                                          2023/ДШМ/767      

                       

Д.Д-, М.М-, О.О-, Н.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Ж.Б -, Х.Д- нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Дамба,

шүүгдэгч Н.Э -, түүний өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч С.Батнасан,

иргэний хариуцагч “ТБТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, Ө.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Н.Э -, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч М.М-ын   өмгөөлөгч Ж.Гантулга, иргэний хариуцагч “ТБТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, Ө.Б- нарын өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д-, М.М-, О.О-, Н.Э -нарт холбогдох 2009010660511 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 91.2.16-т зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 181 дүгээр зүйлийн 181.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг багтааж, биечлэн эдлэх ялын хэмжээг 15 жилийн хугацаагаар тогтоосон, 

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 9 сар 8 хоногийн хорих ялын заримыг буюу 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасныг баримтлан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

2. ...,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан;

3. ... ,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 635 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 286А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлсэн;

4. ... ,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ял,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил, 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ялыг багтааж, нийт 6 жил хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулан 6 жил хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 11 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 8 сар 8 хоногийн зарим болох 4 жил хорих ялыг нэмж нийт 10 жилийн хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор урьд дээрмийн хэрэгт ял шийтгүүлсэн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 723 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн;

1. М.М нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ББ -” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.С -ын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Д-, Н.Э нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц -н автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “...” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

О.О-тэй бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ... -салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д-, Х.Д-, Ж.Б - нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

2. Д.Д- нь М.М-, Н.Э -нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц -н автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “...” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.О-ын эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

3. Н.Э -нь М.М-, Д.Д- нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц -н автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “..." барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.А -тай хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж зодсон,

2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүрийн хажууд автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.А -тай хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн хэсэгт нь цохих зэргээр зодсон,

2022 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.А -тай хэрүүл маргаан үүсгэж, отвёркны үзүүрээр биед нь хатгах зэргээр халдаж, зодож, түүний биед “дух, цээж, баруун шилбэнд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг,

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.А -ийн эзэмшлийн Баянгол дүүргийн ... -тоотод байрлах гэрт гал тавьж улмаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш шууд 13.393.757 /нийт 15.521.075/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

4. О.О- нь М.М-той бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ... -салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д-, Х.Д-, Ж.Б - нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан,

түүнчлэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.Б -ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх  хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Н.Э -ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-, Н.Э -, М.М-, О.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Э -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэх үйлдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 10 жилийн хорих ялаар,

шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар,

шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар,

шүүгдэгч Н.Э -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Н.Э -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-ын урьд тэнссэн харгалзсан 01 жил 7 сар 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн М.М-ын биечлэн эдлэх ялыг 11 жил 7 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.Э -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 10 сар 20 хоногоор тогтоож,

шүүгдэгч Д.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-, Н.Э -, М.М-, О.О- нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4.561.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Цагдаагийн Ерөнхий газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст олгож,

шүүгдэгч Д.Д-, Н.Э -, М.М-, О.О- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гийн цагдан хоригдсон 119 хоног, Н.Э -ын цагдан хоригдсон 217 хоног, М.М-ын цагдан хоригдсон хоног 944 хоног, О.О-ийн цагдан хоригдсон 818 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.М-оос 748.639.336 төгрөг гаргуулж 748.639.263 төгрөг гаргуулж “ББ -” ломбарданд 2.921.000 төгрөгийг, “...” ХХК-ийн “... -” ломбардны Ц - салбарт 151.003.945 төгрөгийг, “ТБТ” ХХК-н “... -” ломбардны ... -салбарт 594.714.391 төгрөгийг,

шүүгдэгч Д.Д-гээс 151.212.593 төгрөгийг гаргуулж “... ... -” ХХК-ийн “... -” ломбардны Ц - салбарт 151.003.945 төгрөгийг, хохирогч Б.Б-д 208.648 төгрөгийг,

шүүгдэгч Н.Э -оос 166.525.020 төгрөгийг гаргуулж ... ... -” ХХК-ийн “... -” ломбардны Ц - салбарт 151.003.945 төгрөгийг, хохирогч Б.А -д 15.521.075 төгрөгийг,

шүүгдэгч О.О-ээс 594.714.391 төгрөгийг гаргуулж “ТБТ” ХХК-ийн “... -” ломбардны ... -салбарт тус тус олгож,

нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хураллаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Ц-н автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “...” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогч Б.Б-, Т.О- нарын биед халдаж, хөнгөн гэмтэл учруулан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримт болох сиди бичлэг үзсэн. Тэр сиди бичлэгт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо болох Ц -н автобусны буудал дээр байрлах “...”-д М.М- бид хоёрын дээрэм хийж байгаа бичлэг гардаг. Тэр бичлэг дээрх 14 цаг 52 минут 05-07 секундийн үед М.М-ын гарт 02 секундийн хугацаанд харагдаад өнгөрөх электрон тамхийг хутга байсан хэмээн хохирогч Ж.Б -, Д-, Д-, тэдний өмгөөлөгч Зоригтбаатар нарын мэдүүлгээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг ашигласан болох нь нотлогдож байгаа тул зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн дээрэмдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн үйл баримтад тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна. Гэтэл хохирогч Ж.Б -, Д-, Д- нар нь миний үйлдсэн дээрмийн гэм хэргийн хохирогч биш М.М-, О.О- нарын үйлдсэн Зурагт салбарын “...”-ны хохирогч нар юм. Мөн хохирогч Ж.С-, Б.Ч - нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Хохирогч Ж.С нь М.М-ын дангаар үйлдсэн “ББ -” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын хохирогч юм. Энэхүү шийтгэх тогтоол нь М.М-ын дангаар үйлдсэн болон О.О-тэй хамтран үйлдсэн дээрмийн хэргийн хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримт болгон миний үйлдсэн хэргийн зүйлчлэлийг эдгээртэй адилтган хүндрүүлж, ял шийтгэл оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний оролцсон дээрмийн гэмт хэргийн хохирогч бол Т.О-, Б.Б -нар юм. Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-, Д.О- нарын өгсөн мэдүүлгүүдээр Ц -н автобусны буудал дахь “...”-ны дээрмийн гэмт хэрэг үйлдэх үед хутга хэрэглээгүй гэдгийг нотолдог. Мөн прокурор хууль зүйн дүгнэлт хийхдээ тухайн салбарт хутга хэрэглээгүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хууль зүйн дүгнэлт хийж хэлэхдээ “Шүүгдэгч М.М- нь 3 удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болохоор прокуророос эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэсэн гэсэн агуулгаар нэгтгэн оруулж ирж байгаа. Нийлбэр агуулгаараа хутгатай бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэж байна.” гэж хэлсэн байдаг. М.М- нь нэг салбар дээр нь хутга хэрэглээд нөгөө салбар дээр нь хутга хэрэглээгүй боловч биднийг нэг яллах дүгнэлтээр нэгтгэн гэм бурууг шийдвэрлэж байгаа тул прокурорын зүгээс миний оролцсон Ц -н автобусны буудал дахь “...”-ны дээрмийн гэмт хэрэгт хутга хэрэглэсэн гэж үзсэн.Энэ нь эсрэгээрээ миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Хохирлын талаар мөрдөн байцаалтын шатанд өөрт байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч үнэлгээ хийн хохирогч “...” ХХК-д хүлээлгэн өгсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл прокурор Ц -н салбар “...”-аас үлдсэн хохирлыг шүүгдэгч нараас хувьд тэнцүүлэн гаргах болсонд гомдолтой байна. Д.Д- миний бие нь шунахайн зорилгоор дээрмийн гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсандаа гэмшиж байна. Шүүхээс надад оногдуулсан хохирлыг хохирогчид өөрийн биеэр ажил хөдөлмөр эрхэлж, бүрэн гүйцэт төлж барагдуулах болно. Хэргийн зүйлчлэлийг минь хөнгөрүүлж Ц -н автобусны буудал дээрх “...”-нд дээрэм хийсэн үйлдэлд минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Дамба гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хураллаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс Д.Д-г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо уг шийдвэрийнхээ үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “...” барьцаалан зээлдүүлэх газарт гарсан дээрмийн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт мөн эсэхэд бодитой дүгнэлт хийлгүйгээр Д.Д-гийн оролцоогүй өөр хэргийн хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн түүнийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Тодруулбал: ... Шүүхийн хэлэлцүүлэгт 1 ширхэг сиди бичлэгийг шинжлэн судалсан бөгөөд уг бичлэгт шүүгдэгч М.М-, Д.Д-, Н.Э -нарын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн дээрмийн хэргийн талаарх үйл баримт авагдсан байсныг шинжлэн судалсан. Шүүх уг бичлэгийг шинжлэн судлаад үнэлэхдээ өөр хэргийн буюу шүүгдэгч М.М-, О.О- нарын үйлдсэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дээрмийн хэргийн хохирогч Ж.Б -ын мэдүүлгээр шүүгдэгч М.М-, Н.Э -, Д.Д- нар нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хутга хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь давхар нотлогдож байна гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн байна. ... өмгөөлөгч Зоригтбаатарын хувьд тэрээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дээрмийн хэргийн үйл баримтыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дээрмийн хэргийн үйл баримттай хольж, ойлгомжгүй байдлаар тайлбарласныг шүүх ялгаж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Ийнхүү анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д- нарыг хутга хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргахдаа уг хэрэгт огт хамааралгүй өөр хэргийн хохирогчийн мэдүүлгийг үндэслэсэн, “хутга” гэх тухайн эд зүйл нь хутга байсан уу эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл байсан уу эсхүл шүүгдэгч М.М-ын мэдүүлснээр электрон тамхи байсан уу аль нь болох нь бичлэгт тодорхой харагдахгүй, “энгийн” нүдээр харахад танигдахгүй, ямар эд зүйл болох нь тодорхой биш байхад хангалттай бус дээрх баримтаар шүүгдэгч Д.Д- нарыг хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй байна. ... Иймд дээрх үндэслэлээр буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь эргэлзээтэй, хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчлүүлэх гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.” гэв.

Шүүгдэгч Н.Э -гаргасан давж заалдах гомдол гомдол болон тус шүүх хураллаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргалаа. Шүүгдэгч М.М- нь 3 удаагийн дээрэм үйлдсэн. Прокуророос эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэсэн гэх агуулгаар хэргийг нэгтгэн оруулж ирж байгаа. Нийлбэр агуулгаараа хутгатай бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэж байна. Нэг салбар дээр нь хутга хэрэглээд нөгөө салбар дээр нь хутга хэрэглээгүй гэж байгаа боловч нэг яллах дүгнэлтээр гэм бурууг шийдвэрлэж байгаа тул зэвсэг хэрэглэсэн гэж үзсэн. Харин Ц -н “...”-ны ажилтан хутгагүй байсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч Ж.Б -ын мэдүүлгээр хутга хэрэглэсэн гэж үзсэн нь миний хамтран оролцсон дээрмийн гэмт хэргийн хохирогч биш юм. Өөр гэмт хэргийн хохирогчийн мэдүүлгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна. Миний бие Ц -н “...”-д 615.000.000 төгрөгийн хохирол учруулснаас буцаан өгсөн 202.983.002 төгрөгийн алт, монетыг буцаан өгсөн байдаг. Харин бусдад оногдуулах хохирлыг надад хуваан тооцож байгаад гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч Н.Э -ын өмгөөлөгч Г.Тамир гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гомдлын тухайд,  шүүх ...  шүүгдэгч Н.Э -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан зэвсэг, тусгайлсан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэтэл дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э -нь зэвсэг, тусгайлсан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байхад шүүх эдгээр нотлох баримтуудын агуулга, хэрэгт хэрхэн ямар ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Э -ын бусад гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж байгаа нотлох баримтууд болохоос биш Э -ыг дээрмийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэдгийг аль ч нотлох баримт нотолж тогтоохгүй байхад бусад гэмт хэргийг үйлдсэн талаарх нотлох баримтуудыг жагсаагаад бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Н.Э -ыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 670.747.500 төгрөгийг эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэсэн шинжээр нь хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-д заасан хүндрүүлэх шинж дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байгаа бөгөөд шүүхийн хийсэн их хохирол учруулах дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохгүй гэж үзэж байна. Мөн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж гэсэн тухайд дээрмийн гэмт хэргийн үндсэн шинж нь бөгөөд дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болохооргүй байхад шүүх хүндрүүлэн зүйлчилж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. ... Миний үйлчлүүлэгч Э -нь цагдаагийн байгууллагад баригдахдаа өөрийн авсан эд зүйлсийг ... - дураар гаргаж өгсөн, энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Э -өөрийн авсан эд зүйлсийг ... - дураар гаргаж өгсөн учраас хохирогч нарын хохирол тодорхой хэмжээнд 200 гаруй сая төгрөгийн хохирол барагдсан. Гэтэл шүүх үүнд огт дүгнэлт хийхгүйгээр миний үйлчлүүлэгчээс 151.003.945 төгрөгийг гаргуулж “... -” ломбардны Ц - салбарт олгуулахаар шийдвэрлэсэн хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. ... Хохирогч Б.А - нь төлбөр бүрэн барагдсан учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй би шүүгдэгч Н.Э -ыг уучилсан гэж бичгээр хийж өгсөн, мөн мэдүүлэгтээ хэлдэг. Гэтэл шүүхээс хохирогч Б.А -д 15.521.075 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд ... Э -ын өөрт байсан эд зүйлийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг шүүгдэгч Э -ын хохирлоос дангаар хасаж тооцож, хохирогч Б.А -гийн нэхэмжилсэн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.О- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хураллаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгон ухаарч байгаа бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй, хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхны мэдүүлгээс одоог хүртэл болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж, хэрэгт ээдрээ төвөгтэй байдал учруулалгүй мөрдөгч, прокурортой хамтарч ажилласан билээ. Би М.М-той хамтран бэлэн мөнгө, эд зүйлс дээрэмдэж авсан нь боловч одоо хүртэл яг хэдэн төгрөг, юу юу авсныг нь хараагүй, мөн нэг ч төгрөг, нэг ч эд зүйлийг аваагүй нь чин үнэн болно. Энэ талаар миний бие эхнээсээ л үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шийтгэх тогтоолын 25 дугаар хуудсанд М.М-ын “Том цэнхэр цүнхтэй ломбарднаас авсан чигээрээ явж байгаа. Тэр эд зүйлсээс нэг ширхэг ч эд зүйлс аваагүй бүгд байгаа” гэх мэдүүлэг 20-р хавтаст хэргийн 200-201 дэх хуудсанд дэлгэрэнгүй байдаг. Надад юу ч өгөөгүй, огт үрж зараагүй гэж мэдүүлсэн байгааг мэргэн шүүгчид та бүхэн анхаарч үзнэ үү. Одоо миний эцсийн найдлага, найдвар бол давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүгчид та бүхэн л үлдлээ. Шүүхийн шийтгэх тогтоолын 25 дугаар хуудасны 27 дахь мөрөнд М.М- нь авсан мөнгө, эд зүйлсийн талаар “Санахаараа хэлнэ ээ” гэсэн байгаа. Тэгэхээр авсан хүн нь хэргээ хүлээгээд байхад юу ч аваагүй надаас анхан шатны шүүхээс 594.714.391 төгрөгийн хохирлыг ямар шалтгаан, үндэслэл, нотлох баримтаар надад оноож байгааг та бүхэн тодруулж дахин нягтлан шалгаж, хянан шүүж, хүний нуун дарагдуулж байгаа мөнгө, эд зүйлсийн өмнөөс надад хуваан ноогдуулж байгаа 594.714.391 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхээс миний хууль зөрчсөн үйлдэлд 8 жил 6 сарын хорих ял оноосон гэж ойлгож байгаа боловч миний аваагүй мөнгө, эд зүйлсийн өмнөөс надад болон миний гэр бүлд энэхүү хохирол нь асар хүнд тусч давхар ял шийтгэл оноож байгаад туйлын гомдолтой байна. Хэрвээ би мөнгө, эд зүйл авсан байсан бол буцааж өгөөд хохирол, гомдолгүйгээр ялаа эдлэх байсан. Гэвч надад үнэхээр авсан мөнгө, эд зүйлс байхгүй боловч 594.714.391 төгрөгийн хохирол гомдолтойгоор ял эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд миний гэм буруугаа хүлээж, ойлгон ухаарч, дахин алдахгүй зөвөөр амьдрах чин хүсэлтэй байгааг, мөн цагдан хоригдож байх хугацаанд миний аав О - нь хүүгээ хэрэгт орж хоригдсоныг сонсоод сэтгэл нь хямарч, бие нь тогтворгүй байдалд орж хорвоогийн мөнх бусыг үзүүлж орхин одсон болохоор надад үнэхээр хүнд тусч, хажууд нь байж чадаагүйдээ харамсах юм. Хэрвээ би энэ хэрэгт оролцоогүй байсан бол магадгүй аав минь өнөөдөр амьд сэрүүн хажууд минь байх байсан болов уу гэж бодохоор энэ хэргийг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Одоо надад өндөр настай ээж минь байгаа болохоор энэхүү газраас засрал хүмүүжил авч, ажил хөдөлмөр хийж хоног авч, хоригдох хугацаагаа богиносгох, өндөр настай ээжтэйгээ уулзан сэтгэлийн зовлонг нь нимгэлж ярин суух, эргэлтийн хугацааны боломж бололцоог нь харгалзан үзэж, хорих дэглэмийг нь нээлттэй болгож шударга ёс, эрх чөлөөг эрхэмлэн, хүнлэг энэрэнгүй хандаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч С.Батнасан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хураллаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэнд маргах зүйлгүй. Харин 1.189.428.782 төгрөгийн хохирлыг М.М-той хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Учир нь, миний үйлчлүүлэгч ямар ч эд зүйлс аваагүй гэдэг тул шүүгдэгч М.М-оос 1.189.428.782 төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүхээс хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдол багадаа 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, утсаар ярьж болохоор хуульчилсан байдаг ба энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу миний үйлчлүүлэгч О.О-д холбогдох зарим шийдвэрт өөрчлөлт оруулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна. Нэг: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт 10 жилийн хорих ял дээр урьд тэнссэн харгалзсан 1 жил 07 сар 24 хоногийг нэмж нэгтгэн 11 жил 07 сар 24 хоногийн хорих ял оногдуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М- үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрэмдсэн эд зүйлийг гаргаж өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг барагдуулсан /2хх 124-131/ байдаг. Хэргийн оролцогч шүүгдэгч М.М-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан, шүүгдэгчийн гэм буруугийн байдал, түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ын 2020 он 175 хоног, 2021 он 365 хоног, 2022 он 365 хоног, 2023 он 80 хоног нийт 985 хоног цагдан хоригдсон байхад цагдан хоригдсон хугацааг 944 хоног гэж алдаатай тооцсоныг зөвтгөх үндэслэлтэй байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч М.М-од шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна.” гэв.

Иргэний хариуцагч “ТБТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, Ө.Б- нарын өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М-, Д.Д-, Н.Э -, О.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шийтгэх тогтоолын 35 дугаар талд “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрэмдэх болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд гагцхүү гэмт санаа зорилго, сэдэлтээрээ ялгагддаг ...” гэж дүгнэсэн боловч энэхүү дүгнэлт нь огт ойлгомжгүй байна. Гэмт этгээдүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх үедээ олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж биш бөгөөд харин гэмт этгээдүүд нь тус хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг үйлдэх үедээ бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн тохиолдолд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог. Өөрөөр хэлбэл, шүүх дээрх хоёр өөр төрлийн гэмт хэргийг ялган тайлбарлахдаа хэргийн бодит байдлаас зөрүүтэйгээр буюу М.М- нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн улмаас олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан нь дээрмийн гэмт хэргийн хүндрүүлэх шинж мэтээр дүгнэсэн нь илтэд хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээрэмдэх гэмт хэргийг аливаа этгээд ганцаараа, олон нийтийн амгалан тайван байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, нэг хүний эсрэг үйлдэж болох бөгөөд хэрвээ Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буюу хоёр болон түүнээс дээш хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж толгойнд нь уут углаж, гар, хөлийг тусгай багажаар гавлан “ална шүү, хутгална шүү, гичий, пизда” гэх мэтээр доромжлон, догшин авирлаж, мөн хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй болгож, эд зүйлсийг устгаж, гэмтээж, эд хөрөнгийг өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл хийсэн тохиолдолд зөвхөн дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилж болохгүй юм. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэх үед бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол тухайн үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй бол тохирсон зүйлчлэлээр давхар зүйлчилдэг бөгөөд яагаад дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэх үед хүндрүүлэх шинж биш буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдаж хохирол учирсан үйлдлийг давхар зүйлчлээгүй ойлгомжгүй байна.

Мөн М.М- нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, бусдыг басамжлах, доромжлох гэмт санаа зорилго тогтоогдоогүй гэсэн боловч энэхүү дүгнэлтийн үндэслэл бүхий нотлох баримтыг тусгаагүй. Гэтэл халдашгүй чөлөөтэй байх эрхээ зөрчүүлсэн хохирогч нарын удаа дараагийн мэдүүлгүүдэд хэрхэн яаж доромжлуулж, догшин зан авирт нь өртөж, цаашид ч амгалан тайван ажлаа хийх боломжгүй болсон тухайгаа мэдүүлсэн бөгөөд М.М- нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “... -” ломбардыг дээрэмдсэнийхээ дараа дахин 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “... -” ломбардын өөр салбарыг дээрэмдэж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ажилтнуудын амгалан тайван байдлыг алдагдуулсаар байсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М-, Д.Д-, Н.Э -, О.О- нар нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “... -” ломбардыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Б.Б-, Т.О-, Х.Д-. Х.Д-, Ж.Б - нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь хэрхэн яаж халдсан болох нь хохирогч нарын мэдүүлсэн 6хх 40, 42, 44, 46, 8хх 212, 218, 230, 234, 237, 240 талд авагдсан мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдох бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед тэдний амгалан тайван байдалд алдагдсан, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан байдаг. Мөн “ТБТ” ХХК, “...” ХХК-ийн “... -” ломбардын хэвийн үйл ажиллагаа дээрэмдэх гэмт хэргийн улмаас алдагдаж хаагдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэмт этгээдүүдийн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй юм.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 42 дугаар талд “... дээрх нэр бүхий иргэдийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шууд хохирогч гэж үзэх боломжгүй учир нэр бүхий 1430 иргэдийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож дээрх иргэд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ... ” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал, дээрх нэр бүхий 1430 иргэд нь “... ... -” ХХК болон “ТБТ" ХХК-ийн “... -” ломбардтай барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан бөгөөд барьцаанд тавьсан эд хөрөнгө нь тухайн зээлдэгч нарын хөрөнгө юм. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх замаар нэр бүхий 1430 иргэдийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг дээрэмдэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогддог юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасны дагуу тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон иргэдийн хохирол, иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч нараас гаргуулах шийдвэрлэх учиртай.

Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” гэж заасныг зөрчиж, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хэрэглэлгүйгээр нэр бүхий 1430 иргэнийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, улмаар хохирлыг иргэний журмаар нэхэмжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэдэд төлөх ёстой атал анхан шатны шүүх шүүгдэгч нараас хохирол гаргуулан “... ... -” ХХК болон “ТБТ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд нэр бүхий 1430 иргэнд учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар хариуцах ёстой юм. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгийг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүгдэгч нараас хохирол гаргуулан “... ... -” ХХК болон “ТБТ” ХХК-иудад олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх буюу шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд “... ... -" ХХК болон “ТБТ” ХХК-ийн “... -” ломбард нь ямар нэгэн гэм буруугүй тул дээрх компаниуд нь бусад /шүүгдэгч нар/-ын учруулсан хохирлыг шүүгдэгч нарын өмнөөс зээлдэгч буюу нэр бүхий 1430 иргэнд төлж барагдуулах хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 834 тоот магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийн тодорхойлолтыг зааж, тухайн дээрмийн гэмт хэргийн улмаас алдсан эд хөрөнгүүд нь эд хөрөнгөө барьцаалж зээл авсан иргэдийн өмч байна гэж заасан. Ийнхүү нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар нийт хохирсон иргэдийг хохирогчоор татаж, мэдүүлэг авсан бөгөөд тухайн хохирогч иргэд нь алдсан эд зүйлээ биет байдлаар нь буруутай этгээдүүдээс авах мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал. эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаагүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар. хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулалгүй хорих ял оногдуулсан. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын хэд хэдэн шинжийг хангаж, олон удаагийн үйлдлээр бусдын амь насанд аюултай аргаар эрүүл мэндэд хохирол учруулж, бусдыг барьцаалан их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн этгээдүүдэд ямар учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялыг 8 жилээс 10 жилийн хугацаагаар оногдуулсан нь ойлгомжгүй байх бөгөөд анхан шатны шүүх ямар хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг харгалзан гэмт хэргийн үйлдэлд нь тохирохгүй ял оногдуулсан болохоо дүгнээгүй. Мөн шүүгдэгч М.М-, Н.Э -нарын урьд нь ял шийтгэл эдэлж дууссан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хяналгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 5, 11, 12 дахь заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч, иргэний хариуцагч “ТБТ” ХХК, “... ... -” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б- тс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага энэ гэмт хэргийн улмаас маш их хохирол амссан. Эдгээр дээрэмчин этгээдүүд зэвсэг ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, 3000 гаруй иргэдийн амьжиргааг залгуулдаг эд хөрөнгө, өмчлөх эрхийг уландаа гишгэж, адгын аргаар мөнгө олсон. 3 жил 7 сар гаруй хугацаанд алдагдсан эд хөрөнгүүдээс нэг ч эд зүйл гаргаж өгөөгүй. Энэ нөхцөл байдлаас үүдээд 3000 гаруй иргэд “мөнгө сонин биш өөрийн эд зүйлээ авъя” гэдэг байдлаар гомдол гаргасан. Аав, ээж, эхнэр, нөхөр, найз, нөхөдөөсөө эд зүйл авч тухайн үеийн санхүүгийн асуудлаа зохицуулсан маш олон иргэд байдаг. Уг дээрмийн гэмт хэргээс болоод гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндэд халдах, найз нөхөд бие биенээ шүүхэд өгсөн маш олон асуудал гарч шийдвэрлэгдээгүй явж байна. Зарим хүмүүс “миний эхийн бие муу байна. Ийм байдлаар үе дамжиж ирсэн зүйл байсан” гээд ажлын байр дээр ирээд уйлаад суудаг. Дээрх гэмт хэргийн улмаас өмчлөх эрхээрээ хохирсон аж ахуйн нэгж, байгууллага болон 3000 гаруй иргэдийн хувьд эд зүйл нь үнэ цэнэтэй байсан болохыг дахин дахин хэлэхийг хүсэж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн тунгааж өгнө үү. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тайлбарласаар байтал үндэслэлтэй дүгнэлт хийлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Энэ хэргийг хоёр түүнээс дээш этгээд бүлэглээд бусдын эрх, эрх чөлөөнд халдаад, олон нийтийн амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдах боломжтой нөхцөлд үйлдэгдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзэж байна. Эд зүйлээ алдсан иргэд “миний эд зүйлийг хулгайч, дээрэмчдээс авч өгөхгүй байж яагаад танай байгууллага ажилладаг юм” гэж хэд хэдэн удаагийн жагсаал, цуглаан болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Хоёр удаагийн дээрмийн гэмт хэргээс болж манай байгууллагын олон ажилтан ажлаасаа гарсан. Манай байгууллагад эмэгтэйчүүд ажилладаг. Эдгээр ажилчдын сэтгэл санаанд маш их хохирол учруулсан. Өмнө нь ажилд орох хүсэлтэй хүмүүс маш олон байдаг байсан бол одоо энэ хэргээс болоод ажиллах хүн олдохгүй болсон. Маш их хохирол амсаж байна. Иймд шүүгдэгч М-, Э -, Д- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад ажилтан нарыг үхэхээс наагуур байдалд оруулж 3000 гаруй иргэдийн 1 тэрбум 190 сая гаруй төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч, хохирогч нарыг “... ... -” ХХК-аас хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. “... ... -” ХХК нь шүүгдэгч нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг урьдчилан мэдэх бололцоо байгаагүй. Манай байгууллага стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. Манай байгууллага “...  секурэйти сервис” гэх компанитай хамтран ажилладаг байсан. Сүүлийн 5 жил гаруй хугацаанд хамтран ажилласан бөгөөд энэ хугацаанд 300 сая төгрөг хамгаалалтандаа зориулж төлсөн. Мөн байгууллага дотроо 24 цагийн камерын дотоод хяналтын алба гэж ажлуулдаг. Шүүгдэгч М-, Д-, Э -нар бүлэглээд дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нар хоорондоо үгсэн тохиролцоод гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч М- нь хутга хэрэглэсэн. Д-, Э -нар хохирогч “ТБТ” ХХК-ийн ... компанийн ажилтан эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, заналхийлсэн, гар хөлийг хүлэх, цохих, түлхэх гэх мэт идэвхитэй үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцсон байдаг. Зэвсэг ашигласан болох нь сиди бичлэг, халдлагад өртсөн хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Сиди бичлэгийг шинжлэн судалхад гартаа 10-20 см урттай зүйлийг атгаад орж байгаа нөхцөл байдал харагддаг. Шүүгдэгч нар л электрон тамхи байсан гэж мэдүүлдэг болохоос биш бусад оролцогч нар хутга болохыг хэлдэг. Энэ гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, олон хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байгаа байдал зэргээс харахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хүндрүүлэх нөхцөл байдал хангагдсан байгааг харгалзаад хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.М- анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байгаагүй. Ээдрээ төвөгтэй байдал учруулж, хоёр удаа эд зүйлийг нуусан газраа зааж өгнө гэж хорих ангиас гарсан боловч зааж өгөөгүй. Мөн тэнсэн харгалзах хугацаа дуусаагүй байхдаа энэ дээрмийн гэмт хэргийг үйлдсэн. Энэ хэрэгт шалгагдаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа дахиад дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзаад ял оногдуулахаас гадна, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, хорих ялын дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч, иргэний хариуцагч “ТБТ” ХХК, “... ... -” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зэвсэг ашиглаагүй гэж маргаж байна. Хохирогч нар бүгд гэмтсэн гээд мэдүүлсэн байна. Мөн хутгыг л зэвсэг гэж үзэхгүй. СкО - байсан ч хүний амыг дараад алж болно. Бичлэг дээрээс харахад ямар ч байсан юм барьсан орж ирсэн. Түүгээрээ хүнийг алах, айлгах зорилготой л байсан байх. Зэвсэг ашигласан нь тодорхой. Зэвсэг ашиглаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэх ёстой байсан. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ бага байна. Энэ гэмт хэргээс болж яадарсан маш олон иргэн бие биенээ элдвээр хэлж, шүүх цагдаад өгсөн, үүнээс улбаатай гэмт хэргүүд маш олон гарсан. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Хохирогч Ж.Б -, Х.Д- нарын өмгөөлөгч А.Зоригбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хутга байсан, үгүй нь хяналтын камерын бичлэгээс тодорхой харагдана. Шүүгдэгч нар электрон тамхи байсан гэж мэдүүлсэн. Тэгвэл ямар брэндийн электрон тамхи байсан юм бэ, ямар өнгөтэй байсан юм бэ гэж асуухад хариулж чадаагүй. Электрон тамхи барьж дээрэм хийсэн гэх асуудал үндэслэлгүй. Хохирогч нар “хутгатай байсан” гэж мэдүүлээгүй боловч “хутгагүй байсан” гэж мэдүүлээгүй. Ганц байгаа баримт бол хяналтын камерын бичлэг юм. Ямар ч байсан гартаа эд зүйл барьсан. Өмнө нь эдгээр хүмүүс дээрэмийн гэмт хэрэг үйлдэхдээ хутгатай байсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын зүгээс мэдүүлээд байгаа электрон тамхи байсан бол үүнийгээ нотлох боломж хангалттай байсан. Шүүгдэгч нарын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломж байхгүй. Шүүгдэгч нарын хувийн байдлыг үзэхэд 3-4 удаагийн ял шийтгэлтэй. Мөн гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзаж үзэхэд дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг зөрчсөн гэмт хэрэг байдаг. Давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт өгнө үү. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Өмнө нь уг хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэд хэдэн удаа хэлэлцэгдсэн. Иймд одоогийн гарсан шийдвэр болон өмнө шүүхээс гарсан шийдвэрүүдийг харьцуулж дүгнэж үзэх нь зүйтэй. Прокуророос Эрүүгийн хуульд заасан тохирсон зүйл, хэсгээр зүйлчлэх, гэм буруугийн асуудлыг бүгдийг зүйлчилж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар зэргийг үндэслэлтэй дүгнэж өгсөн. Шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Анхан шатны шүүхээс өмнө даалгасан нэг асуудал байдаг. Ломбарданд эд зүйлээ тавьж хохирсон иргэдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг тодорхойлсон. Энэ хүрээнд холбогдох хүмүүсийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн. Шүүхээс дээрх иргэдийг иргэний журмаар хохирлын асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэх хууль зүйн дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

1. М.М- нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ББ -” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.С -ын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.М-, Д.Д-, Н.Э -нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц -н автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “...” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтнуудад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

Д.Д- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.О-ын эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Б -эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

М.М-, О.О- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ... -салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д-, Х.Д-, Ж.Б - нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

О.О- нь дээрх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.Б -ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Н.Э -нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.А -тай хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж зодсон,

2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүрийн хажууд автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.А -тай хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн хэсэгт нь цохих зэргээр зодсон,

2022 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.А -тай хэрүүл маргаан үүсгэж, халивны үзүүрээр биед нь хатгах зэргээр халдаж, зодож, түүний биед “дух, цээж, баруун шилбэнд” хөнгөн хохирол санаатай учруулсан энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.А -гийн эзэмшлийн Баянгол дүүргийн ... -тоотод байрлах гэрт гал тавьж улмаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш шууд 13.393.757 /нийт 15.521.075/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримтуудаар тогтоогдсон байна.

            Хохирогч Б.Б-, Т.О-, Х.Д-, Х.Д-, Ж.Б -, Ж.С -о, Х.А -, Б.А - хохирогч, иргэний хариуцагч “ТБТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, хохирогч, иргэний хариуцагч “... ... -” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ө.Б- нар нь гэмт хэрэг гарсан тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийн талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч Ж.С -ын “... 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17:05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах ББ - барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд сууж байх үед гаднаас цэнхэр өнгийн куртиктэй, хар хөх өнгийн малгайтай, цайвар өнгийн амны хаалт зүүсэн эрэгтэй хүн манай ажлаар орж гараад байсан бөгөөд тэгээд сүүлд нь ломбардны текний хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Тэгээд орж ирээд эхлээд над руу шууд гарт байсан хутгаа харуулаад тэгээд алт, мөнгөө өг гээд хашгираад эхэлсэн. Тэр үед нь би хутгыг нь хараад айсан бөгөөд ... хөдөлж чадахгүй суугаад байсан. Мөн тухайн залуу над руу чанга дуугаар хөдөлж болохгүй, орилж болохгүй гэж хэлсэн. Би айгаад хэлсний дагуу л байсан. Тэгтэл нөгөө залуу над дээр ирээд шургуулганаас мөнгө авахуулсан, тэгснээ үнэт эдлэл хийдэг сейфийг онгойлгосон бөгөөд дотор талаас нь гялгар уутан дотор байсан 3 ширхэг мөнгөн хөөргийг авсан. Тухайн үед сейфэн доторх зүйлийг самраад дотор талаас нь эд зүйл хайгаад байсан бөгөөд би металл хайж байна гэж бодсон. Харин металлууд өөр газарт байсан учир ил байсан 3 ширхэг хөөргийг авсан. Мөн сейф дотор байсан 750.000 төгрөгийг хамт авсан. Ингээд нийт 3 ширхэг хөөрөг, 940.970 төгрөгийг авсан... Ломбардны текний хаалга өшиглөөд дотогш орж ирээд шууд гартаа барьсан хутгаа над руу харуулсан. Бараг л түрүүлээд хутга харагдаад ороод ирсэн, тэгээд хөдөлж болохгүй, орилж болохгүй тэгээд эхэлсэн, хутгаараа бол эрүүл мэнд рүү халдах талаар үйлдэл хийгээгүй, харин эд зүйл аваад гарахдаа гараа өг гээд тэгээд халааснаасаа үдээс гаргаж ирээд тэгээд миний хоёр гарыг урд талд хүлээд ширээн доогуур ор гээд ширээн доогуур оронгуут гараад явсан. Тухайн хүн гартаа бээлийтэй байсан ... Манай барьцааны эд хөрөнгө байсан. Хөрөнгөний барьцааны хуулбарыг гарган өгсөн. 3 ширхэг хөөргийг манай байгууллага нийт 850.000 төгрөгийн барьцаанд авсан байсан... Би тийм хүнийг танихгүй... Тухайн эд зүйл дээрэмдсэн хүн эд зүйл авахаасаа өмнө 30 орчим минутын өмнө орж ирээд тэгээд алт авдаг уу, хөөрөг авдаг уу, хөөрөг хэдээр авдаг вэ? Гэх мэт зүйл асуугаад явсан бөгөөд тухайн үедээ 1.000.000 хэрэгтэй байна гээд байна 2 хөөргийг 1.000.000 төгрөгт авах уу гээд янз бүрийн юм асууж байгаад гараад явсан. Надаас юм асууж байхдаа яах вэ, яах вэ, гээд их л шаналгаатай байгаад байсан. Тэгээд гараад явсан. Удалгүй эргээд орж ирээд эд зүйл дээрэмдэн авах болсон. Би царай төрхийг нь бол харж чадаагүй ээ. Учир нь хар хөх өнгийн дугуй малгай дарж өмсөөд тэгээд цагаан алаг өнгийн маск зүүсэн байсан. Нүд чихний хэсэг нь харагдаж байсан учраас ... - санахгүй байна. Одоо ч нүд нь ямар байсан талаар санахгүй байна. Бас цэнхэр өнгийн бээлий өмссөн байсан бөгөөд мотоцикл унахад өмсөөд байдаг шиг хамгаалалтын маягийн бээлий байсан, тэгээд хар хөх өнгийн бэлтгэлийн өмдтэй, боронзон өнгийн фүүзтэй байсан...Нэлээн урт, том хутга байсан. Тэгсэн хэрнээ хутганы урд зүсэгч хэсэг нь хуучин өнгө зүс алдсан хутга шиг харагдсан. Бариулыг нь бол хараагүй. Бээлийтэй гараараа алтгасан байсан... Барьцаанд авах үед үзэхэд бүгд орчин цагийн хөөрөг байсан бөгөөд Ч -ийн барьцаанд тавьсан нь улаан өнгийн их гарын алтан нуухтай, ясан халбагатай хөөрөг байсан. Харин ямар чулуу гэдгийг нь мэдэхгүй байна. Өлзийсайхан бага гарын бор цайвар өнгийн шармал нуухтай, даваа толгойтой манан хөөрөг байсан, Амарсайхан түрхэц алтан нуухтай, даваа толгойтой, бага гарын бор цайвар өнгийн бөгөөд дундуураа цагаан хөндлөн судалтай манан хөөрөг байсан... Одоо тэр 3 хүний хөөргийг л олж өгөх хүсэлтэй байна. Эдгээр хүмүүс нь эд зүйлээ нэхээд байна. Өөр ямар нэгэн хүсэлгүй... шүүх хуралд оролцох хүсэлгүй, би тэр 3 хүний хөөрөгний асуудлыг шийдээд өгөх хэрэгтэй, өөр санал хүсэлтэй байна....” /1хх 73-74, 11хх 8/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А -гийн “ ... ББ - ХХК-ийн тухайд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дээрмийн гэмт халдлагад өртсөний улмаас учирсан хохирол төлбөрийг байгууллагын төлөөлүүлэн итгэмжлэлээр Ж.С -ыг хохирогчоор тогтоолгон оролцуулж байсан боловч Ж.С -о нь тодорхой шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа учир цаашид манай компанийг төлөөлөн хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй болсон учраас миний бие өөрийн биеэр эрүүгийн 2009010660511 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байна. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн 6166 дугаарын гэрээгээр иргэн Д.А нь шинэ цагийн даваа толгойтой, бүрмэл алтан нуухтай цайвар бор хөөргийг зах зээлийн үнэлгээгээр 150.000 төгрөгийн барьцаанд сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч барьцааны хугацаа дууссан цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа холбоо барилгүйгээр эд зүйлсээ орхисон байгаа. Тийм учраас манай байгууллагаас анх үнэлж зээл олгосон 150.000 төгрөгийн хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн 13404 дугаартай гэрээгээр 100.000 төгрөгийн барьцаанд сарын 7 хувийн хүүтэй шинэ цагийн бага гарын манан хөөргийг Ө.Ө-аас авснаас хойш барьцааны хугацаа 2020 оны 03 сарын 14-ний өдөр дууссан боловч эд зүйлсээ буцаан авах талаарх хүсэлтийг нэг ч удаа гаралтгүйгээр эд зүйлсээ орхисон тул бид зээл олгосон 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн 13764 дугаарын гэрээгээр 600.000 төгрөгийн барьцаанд 5,3 гр 585 сорьцтой монетон бөгж болон шинэ цагийн алтан нуухтай, улаан хүрэн өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг барьцаалан иргэн Б.Ч - нь сарын 7 хувийн хүүтэйгээр зээл авсан байдаг. Ингээд Б.Ч -ийн эд зүйлсийг барьцаанд авсны орой эд зүйлс дээрэмдсэн халдлага гарсны улмаас хөөрөг нь алдагдсан байдаг бөгөөд бөгжийг нь сүүлд нь Б.Ч - нь 420.000 төгрөг өгч буцаан авсан байгаа. Манай байгууллага үйлчлүүлэгч нарын барьцаанд тавьж байгаа эд зүйлсийг зах зээлийн хамгийн дээд үнэлгээгээр тооцож зээл олгосон байгаа учир иргэн Д.А-ны эзэмшлийн шинэ цагийн цагийн даваа толгойтой, бүрмэл алтан нуухтай цайвар бор хөөргийг зах зээлийн үнэлгээгээр 150.000 төгрөг, Ө.Ө-ны шинэ цагийн бага гарын манан хөөрөг зах зээлийн үнэлгээгээр 100.000 төгрөг, иргэн Б.Ч -ийн шинэ цагийн алтан нуухтай, улаан хүрэн өнгийн чулуун хөөрөг 1ширхэг, 200.000 төгрөгийн тус тус үнэлгээтэй. Манай байгууллагаас гэмт хэргийн улмаас алдагдсан нийт 3-н хөөрөгний 450.000 төгрөг, бэлнээр 940.970 төгрөг гээд нийт 1.390.000 төгрөгийн хохирол учраад байна. Иргэн Ч - нь манай байгууллагад шинэ цагийн алтан нуухтай, улаан хүрэн өнгийн чулуун хөөргөө 200.000 төгрөгөөр барьцаалан зээлбэрийн хугацаа дуусаагүй байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн учир тухайн хөөргийг нэхэмжлэх эсэх асуудал нь өөрийн нь шийдвэрлэх асуудал байх гэж бодож байна. Харин иргэн А, Ө нарын тухайд хөөргөнүүдийг барьцаалсан хагацаа дуусгавар болж эд зүйлсээ өөрсдөө авалгүй орхисон тул зээлийн хугацаа бүрэн дуусаж тухайн эд зүйлс хууль ёсны дагуу манай эзэмшлийн эд зүйлс болсон учир бид дээрх хүмүүст зээл олгосон анхны үнийн дүнгээр хохирлыг нэхэмжилнэ ...” /1хх 79- 81/,

гэрч Г.Х-ийн “... би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийгээд үйлчлүүлэгчид зээл өгөөд хүнээ гаргасан. Манайх гар бичмэлээ программд шивдэг бөгөөд тухайн үед би хөөрөг шивж байсан хоногийг нь ... - мэдэхгүй байсан болохоор Б-2 салбар руу хоног асуух гээд ажлын 91167020 дугаарын утаснаас залгахад өөдөөс дохиолол нь дуугараад би дээрэмдүүлээд байна Туяа эгч рүү залгаад өгөөч гэж хэлээд утас нь тасарсан. Тэгээд захирал Т эгч рүү залгаж Б-2 дээрэмдүүлээд байна гэж хэлээд ажлаа хийж байсан чинь над руу цагдаагаас залгаад намайг мэдүүлэг өг гэж хэлсэн..." /1хх 90/,

гэрч Б.Ч - /1хх 94-95/, гэрч Ө.Ө /1хх 96-97/, гэрч Ц.Э /1хх 98/, гэрч Т.О /1хх 100-101/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Б.Б-ын “... Би “...” ХХК-ийн ...ны Л11 буюу Ц -н тойрог, Л13 буюу Цайзын салбарт эрхлэгчээр ажилладаг. ... Өнөөдөр өдрийн 14 цаг 20 орчмын гаднаас цагаан өнгийн юүдэнтэй цамцтай 20-30 орчим насны цагаан өнгийн даавуун масктай эрэгтэй хүн орж ирээд үүдний самбарыг эхлээд харж байснаа бид хоёроос танайх утас авдаг уу гэж асуусан. Зээлийн мэргэжилтэн байхгүй гэж хэлсэн. 14 цаг 44 минутын үед гаднаас хар өнгийн юүдэнтэй цамцтай цагаан өнгийн масктай 175-180 см орчим өндөртэй 20-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд танайх утас авдаг уу гэхээр нь авахгүй гэхэд үүднээс нэг юүдэнтэй цамцтай хүн орж ирсэн. Гарах гэж байсан хар юүдэнтэй цамцтай хүн нь О-ын ширээний шилэн дээгүүр даваад ороод ирсэн. Тэгээд бид хоёрыг ширээний хойд булан руу цагаан өнгийн юүдэнтэй цамцтай хүн нь цаашаа хар гэж эргэж харах юм бол ална шүү, гараа ардаа ав дуугарах юм бол ална шүү, дуугүй бол гээд түлхээд байсан. Хар өнгийн юүдэнтэй эрэгтэй нь сейф ухаж байхдаа наад хоёрынхоо хөлийг хүл гэсэн. Тэгээд хана руу хараад зогсож байхад доошоо хэвт гэж хэлээд эхлээд О-ын гарыг хүлээд дараа нь миний гарыг хар өнгийн зүйлээр хүлсэн. Хар өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй нь болчихлоо гээд тэр хоёр буцаад гараад явсан. Гарч явахдаа үүдэнд манай 1 хүн байгаа гарч ирэх юм бол ална шүү гэж хэлсэн. Гарч явсны дараа миний гарыг хүлсэн уяаг хөдөлгөж байгаад би гараа мултлаад зээлийн мэргэжилтэн О-ыг хаалгаа түгж гэж хэлээд дотуур утас дуугарахаар нь би утсаа аваад хурдан хүн явуул гээд хамгаалалтын товчлуураа залгасан. Удалгүй цагдаа ирсэн. Манайх уг салбарын бүх алт монет мөнгөн эдлэл зэрэг эхний байдлаар 1128 гэрээний 1627 ширхэг эдлэл алдагдсан. Бэлнээр би өмнөх орой нь сейфний мөнгө 9.674.000 төгрөгийг сейфэндээ хүлээж авсан. Энэнээс 100,50,20,10 төгрөгийн нийт 24000 төгрөгийг үлдээгээд бусад мөнгийг авсан байсан. Зээлийн мэргэжилтэн О-ын гарт 1.634.610 төгрөг байсан. Миний гар дээр 269.220 төгрөг байсан тэр бүх мөнгийг аваад явсан.1128 иргэний эд зүйл гэсэн үг. ... Алдагдсан эд зүйлүүдийн зураг нь файл хэлбэрээр төв дээр байгаа ... “ ... Энэ үйлдлийн улмаас болж миний сэтгэл зүйд маш их айдас цО -рол үүссэн. Тухайн цаг хугацаанд би гурван сартай жирэмсэн байсан болохоор айж цО -исноос болж савны амсар нээгдэн, умайн хүзүү нээгдэн хүүхэд маань зулбалт өгөх хэмжээнд хүрсэн байна гэж эмч хэлсэн... 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Мөн төрөн төртөл тонус өгөөд л байнга эм, тариа хийлгэж байсан.  ... Мөн дээрээс нь баримт байхгүй авсан эм, тариа, наагуур цаагуур явсан зардал, бас бус юм, сэтгэл санаа, бие мах бодиор хямралд орсон гээд нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна ...” /6хх 40-43, 11хх 15-18/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4212 дугаартай “... Б.Б-ын биед умайн доргилт, зулбахыг завдсан байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /7хх 143-144/ гэх дүгнэлт,

хохирогч Т.О-ын “... М-, Д- гэх хоёр залуу орж ирээд М- нь текний дээд хэсгээр давж дотогш ороод алнуудаа доошоо хэвт гэж хэлэхэд түүнтэй цуг явсан Д- нь текний дээд хэсгийн шилийг гараараа цохиж хагалсан. Энэ үед М- нь Д-дээ хандан наад хоёроо ал, ал, хурдан багла, хөлийг нь ч гэсэн багла, ямар нэгэн үйлдэл гаргах юм бол шууд ална шүү гэж хэлэхэд Д- нь Б -бид хоёрыг доошоо хэвт гэж хэлэхээр нь эргээд харахад газрын хэсэгт нэлэнхүйдээ хагарсан шил бутарсан байдалтай харагдаж байсан тул доош явган суухад Д- нь араас ирээд Б -бид хоёрын гарыг биеийн ар хэсэгт уясан. Энэ хугацаанд М- нь сэйф онгойлгон дотор нь байсан эд зүйлсийг өөрийн авчирсан цүнхэндээ хийж аваад тэр хоёр гадагш цугтаа гарч явсан. Д- нь миний гарыг холбож уяхаасаа өмнө цаашаа хар хана руу шахаад зогс гэж хэлээд миний зүүн мөрний ар хэсэгт гараараа хүчтэй түлхэхэд нь би маш их хүчтэй түлхэгдэн хананы хэсэгт хоёр гарын алганы хэсгээрээ тулж зогссон. Хэрвээ хоёр гарын алганы хэсгээрээ хананы хэсэгт тулж чадаагүй бол нүүрэн хэсгээрээ хананы хэсэгт хүчтэй мөргөх байсан. Энэ үйлдлээс болж миний толгой эргэж хэд хоног дотор муухайрч байсан бөгөөд шинжээч эмчид үзүүлэхэд тархи доргилттой байна гэж надад хэлж байсан. 3 хоногийн цалингийн мөнгөө нэхэмжилж байна...” /6хх 45/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4211 дугаар “... Т.О-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /7хх 146-147/ гэх дүгнэлт,

Шинжээч С.Чулуунсүхийн      “... Т.О-ын биед зовуурь бодит үзлэгийг үндэслэн тархи доргилт гэмтэл тогтоосон, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. ... Мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх, мөргөх, унах, мөн ямар нэгэн хүчтэй хөдөлгөөн хийх үед буюу гэнэтийн хөдөлгөөний явцад үүссэн гэмтлийг мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл гэж ойлгож болно. Тархинд ямар нэгэн савалт өгсөн тохиолдолд заавал ямар нэгэн зүйл мөргөж доргилт авах шаардлагагүйгээр өөрийн савалтдаа доргилт авч тархи доргих боломжтой. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогч Б.Б -нь 15-16 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд энэ үед гадны хүчтэй цО -ролын улмаас урагт нөлөөлөл өгч зулбахыг завдсан байдал умайн доргилт үүссэн байсан. Энэ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн дээрх мохоо зүйл гэдгийг тайлбарласны нэгэн адилаар ураг зулбахыг завдан умайн доргилт өгсний улмаас үүсч байгаа гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байгаа. Гадны хүчтэй цО -рол гэдэг нь сэтгэл санааны цО -ролыг хамааруулж ойлгож болно...” /7хх 148-149/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-гийн “... Би “...” ХХК-ийн “...” ахлах менежер ажилтай бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...”-ны Ц - салбарт нүүрэндээ маск зүүсэн амны хаалттай 20-30 орчим насны 2 эрэгтэй гартаа хутга мэт зүйл барьж орж ирээд хар өнгийн куртиктэй этгээд нь зүүн талын ширээтэй шилэн хаалтаар давж 2 дахь этгээд нь баруун талын шилэн хаалтыг гараараа хагалж дотогш нэвтэрч тус салбарын эрхлэгч Б-, зээлийн мэргэжилтэн О- нарт хүч хэрэглэн айлган сүрдүүлж тэдний гарыг биеийн хойд талд нь хар өнгийн кабель багцлагчаар хүлээд төмөр сейфэнд байсан бэлнээр 9.000.000 төгрөг 2 ажилтны гар дээр байсан 2.588.000 төгрөг болон 1087 зээлдэгч иргэний барьцаанд тавьсан 1561 ширхэг монетон, алтан, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, бугуйвч, мөнгөн хөөрөг мөнгөн жижиг аяганууд зэрэг багтсан нийт 302.946.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авч явсан байна. ... Манай “...”-ны Ц - салбарт өдөрт хоёр ажилтан ажилладаг ба Б-ын хувьд 2 салбарын хариуцсан эрхлэгч бөгөөд 2 салбарыг амраадаг эрх бүхий ажилтан гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2 салбарын нээж, хаах, сейфийг онгойлгох конопын эзэмшдэг гэсэн үг. Харин нөгөө О-д тийм эрх байхгүй зүгээр О -оод гэрээгээ хийгээд эд зүйлээ барьцаанд аваад зээлээ олгодог. ... Манай “... ХХК” нь 2016 онд ...  хамгаалалтын албатай дохиолол хамгаалалтын гэрээ байгуулан хамтарч ажиллаж эхэлсэн. Манай зүгээс аюулгүй байдлаа хамгаалуулдаг ба тэдний зүгээс салбар болгонд өөр өөр шуурхай бүлгийг өөрсдийн дотоод журмаар зохицуулсан байдаг байх. Тухайн салбарт Ц - ямар хамгаалалтын ажилтан ирдэг гэдгийг мэдэхгүй. ...Манай ажилтан О- бол компанид 2 жил болж байгаа ба тухайн салбарт ажиллаад 7 хоног болж байгаа гэж сонссон. Харин Б-ын хувьд 2 жил гаран хугацаанд ажиллаж байгаа ба тухайн салбарт гараад 1 жил гаран болж байна. ... Манай “...”-ны Ц - салбарт 1087 гэрээ байгуулсан 1087 зээлдэгч иргэний барьцаанд тавьсан 1561 ширхэг монетон, алтан, мөнгөн, жижиг бөгж, гинж кулон бугуйвч мөнгөн хөөрөг, мөнгөн жижиг аяганууд зэрэг эд зүйл алдагдаж нийт  302.946.0 төгрөгийн хохирол учраад байна. Түүнээс гадна 11.588.000 төгрөг алдагдсан ...” /6хх 35-37, 11хх 3-6 /,

гэрч Ц.Ч-ийн: “... Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн автомашинтай өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13-р хороо Зүүн жанжингийн ... тоотоос гарсан гараад хойшоо 12-ын буудлын замын хойд талын приус сервис гэж засварын газар орж машиныхаа катушкийг солиулахаар орсон чинь засварчин эд үзээд зүгээр байна гээд хотын төв рүү явж байхад нэг эрэгтэй хүн гараа өргөөд хөдөө аж ахуйн Баянзүрх зах орно гээд явсан. Тэгээд дээшээ яваад 16-р хорооллын хойд талын замаар шар хад зүг рүү явж байхад Газарчингийн уулзварын урд талд Сод монгол шатахуун түгээх станцын хойд талд 30 орчим насны хар өнгийн даавуун масктай хар өнгийн малгайтай нэг эрэгтэй хүн гараа өргөөд чигээрээ явж бай замдаа 2 хүн авна гэсэн. Тэгээд утсаараа та 2 хаана байна би энэ нэг приус байна гэсэн. Тэгэнгүүтээ надад хандаад “Хаан банкны тэнд О -” гэж хэлээд арай болоогүй гээд төрийн банк байсан газрын хойд талд зам дагуу 1 дүгээр эгнээнд зогссон. Машинаа ломбардад тавих санаатай зогсож байхад замын урд талд авто ломбард гэсэн хаягийн дугаар луу залгаад машин авах уу, авч байгаа юу гээд асуусан чинь хойд талын хаалга онгойгоод 20-30 орчим насны эрэгтэй машинд суусан. Тэгээд би утсаараа нөгөө ломбардны хүнтэй машин барьцаанд тавих талаар яриад явж байсан чинь араас нэг нь хурдан яваарай бид гурав хүний автомашины амортизатор сольж байгаа юм хүн нь хурдан ир гээд байна гээд байсан. Тэгээд шинэ замаараа яваад байж байхад автобусны буудал хавьцаа бид 3 буучихъя гэж хэлсэн. ...” /6хх 223-224/,

гэрч Г.Л-ийн “ ...  Би 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед ... Шархадны 2 буудал гэх газраас 4 н хүний гар өргөхөөөр нь суулгасан чинь Улиастай мод үржүүлэх орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би суулгаад шархадны эцэс орно гэж хэлсэн. Би тухайн үед шархадны эцэс орох 2 хүн байгаа шүү гэж хэлсэн чинь тэр залуус энэ хоёр хүнээ буулгачихаад цаашаа хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн 3-н залуугийн хойно сууж байсан хоёр залуу Да хүрээ захын Хаан банкны зүүн талд О -оод буусан. Сүүлд буусан залуу надтай автомашинд Коронавирусийн талаар л юм ярьж байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд талд засмал зам дээр 5-н залуу гараа өргөөд такси барих гээд зогсож байсан. Миний урд талд суусан нь бараан өнгийн куртиктэй байх шиг байсан. Бусад хүмүүсийг ямар хувцастай байсныг санахгүй байна...” /6хх 242-243/,

гэрч Д.З-ийн “... Би “... ” хамгаалалтын албанд 2010 оноос өдийг хүртэл шуурхай бүлгийн жолоО - албан тушаалд ажиллаж байна. ... тухайн хэрэг учрал болдог өдөр 09 цагт Драмын театр дээрээс ээлж хүлээн авч хамгаалагч Т-ийн хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. 14 цаг 50 минутад төвөөс ...ны Ц - салбарт түгшүүр ирлээ 2 хүн дотроо нь байна гэж утсаар дуудлага өгсөн. Мөн шуурхай бүлэг 14 цаг 56 минутад Ц - салбарын ...ад О -иход гадна талын хүрэн өнгийн төмөр хаалга онгорхой түүний дотор талын цагаан өнгийн модон хаалга цоожтой байсан ба дотроос цоожилсон. ...ны эмэгтэй 2 ажилтанд цагдаагийн байгууллага болон ...  хамгаалалтын алба байна хаалгаа онгойлгоорой гэсэн. Тэр үед дотогш орсон бөгөөд Т- гэх хамгаалагчаа хойгуур урдуур нь явж үзээдэх гэж хэлээд явуулсан. Үйлчлэх ширээний баруун талын дээд шилэн хаалт хагарч газар нилэнхүйдээ шил болсон байсан ба ажилтан эмэгтэй 2 уйлж байсан ба үл таних 2 эрэгтэй орж хутга тулгаад дээрэмдчихлээ. Тэгээд би цагдаагийн алба хаагч нарт үлдээгээд ломбардаас гараад улаан юүдэн цамцтай 50 орчим настай эмэгтэйгээс эгчээ та сэжигтэй зүйл харав уу гэж хэлсэн. Өөрийн хамгаалалтын албаны төв рүүгээ ярьж болсон явдлын тухай мэдэгдсэн...” /6хх 246-247/,

гэрч С.Д-ийн “... Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр над дээр үл таних 3 эрэгтэй 25-30 орчим насны залуучууд байсан. ... хуванцар кабель утас багцлагч 5 ширхэгийг 1500 төгрөгөөр худалдан авсан юм. Бүгдээрээ бараан хувцастай содон шинж тэмдгийг нь мэдэхгүй. Ойролцоогоор 175 см өндөртэй гурван залуу байсан. Өмнө нь огт харж байгаагүй. Эхлээд кабель утас багцлагч авсан ... Манай кабель багцлагч БНХАУ оруулж ирсэн. Ганц би худалддаг. Бусад нь БНСУ авч ирснийг худалддаг. Чанараараа ялгаатай бөгөөд миний худалдаж байгаа нь бол чанар муутай юм ..." /7хх 10-11, 13/,

гэрч Д.Б-ийн “... 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өдрийн ээлж 2 цагаас солигдчихсон. Манай камерын ажилтан Г.Г БЗД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Ц -н автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулах ... -салбарын үйл ажиллагааг хянах дэлгэцийн хэсэгт гүйгээд ирээд камерын дэлгэцэн дээр хар, цагаан цамцтай 2 эрэгтэй хүн ширээний тек аваад нэг нь хагалаад орж байсан. Тэгэхээр нь “...  хамгаалалтын алба руу утасдаж төв рүүгээ хүний нөөц А - руу мэдэгдсэн. ...  хамгаалалтын албаны дохиоллын систем байгаа, энэ нь салбарын үйл ажиллагаа зогсож хаасны дараа идэвхижиж ажилладаг. Өдрийн цагаар буюу ажлын цагаар ажиллахгүй гэхдээ ажилтнуудад аюулгүй товчлуур байдаг. Салбар болгон дээр 3 байх ёстой хүн бүрт байхгүй Аюулгүйн товчлуурыг хүн бүрт байх ёстой боловч хувцсанд нь тогтдоггүйн улмаас хамгийн ойр ширээнд байрлуулж тавь гэсэн. Салбаруудад янз бүр байгаа хамгийн багадаа 4 камер эдгээр нь хяналтын хяналтын камерууд аюулгүй байдал болоод ажилтнуудын дотоод дэг журмын сахиулах, мөн үйлчлүүлэгч нарын хүсэлтийг шийдвэрлэх үүднээс тавигдсан...” 7хх 14-15/,

гэрч Ч.М-ийн “... Э -манай эхнэрийн төрсөн эгч Н.Т-ийн төрсөн хүүхэд. Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо ... -тоотод 2019 оны 08 сараас хойш түрээсэлж амьдарч байгаа Зарын дагуу холбогдож буусан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өглөө 08 цагт гэрээсээ гараад 21 цагт орж ирдэг. Өдрийн цагаар манайд хүн байхгүй, гэрийнхээ түлхүүрийг үүднийхээ доод талд байх гишгүүрэн доогуур үлдээгээд явдаг. ... Э -хааяа нэг ирээд явдаг. Саяхан хэдхэн хоногийн өмнө 2 найзынхаа хамт ирчихсэн байсан. ... манай гэрийн түлхүүр хаана хийдгийг Н.Э -мэднэ. ... Яг хэдний өдрийг нь санахгүй байна. 3, 4 хоногийн өмнө уулзсан байх. Н.Э -той цуг явж байсан хоёр залууг танихгүй. ... Надад манай хашаанд юм нуусан энэ тэр гэж хэлээгүй. Харин өнөөдөр өглөө хаалга нүдээд хүн орж ирээд Н.Э -нь энд нуусан гэж ирээд заагаад байсан. Тэгээд газарт булж нуусан юм гаргаж ирсэн ...” /7хх 41-43/,

гэрч Г.Г-ийн “... Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ээлж 14 цагаас солигдсон. Би бүтэн гарах хуваарьтай байсан ба миний хардаг дэлгэцийн баруун талын дэлгэцэн дээр хяналтын ажилтан Г хяналт хийгээд сууж байтал ширээгээ түлхээд Л11 хүн гээд босоод хар хувцастай хүн ширээн дээр давж гараад урд талд байсан 75753232 дугаарын суурин утаснаас 102 руу залгаад БЗД Да хүрээгийн доод талын Ц - ... д 2 хүн орж ирээд хутга тулгаад сейфийг ухаад байна гэхэд сандралдаад  цагдаа руу ярьж байхад Б-э эгч хамгаалалтын алба руу хэлсэн ...” /7хх 48-49/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 10/1684,  2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1822 дугаартай шижээчийн дүгнэлтүүд /7хх 121-122/,

хохирогч Х.Д-гийн “... гаднаас цагаан, цэнхэр өнгийн дух хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай, чих нь буудаг малгай өмссөн эрэгтэй хүн ганцаараа орж ирж байсан. Тухайн эрэгтэйн араас нь бас нэг эрэгтэй хүн орж ирээд манай ажлын гадна талын хаалгыг хаахаар нь эрхлэгч Д- “яагаад хаалга хаагаад байгаа юм бэ?" гэж хэлээд өөрийн биедээ зүүдэг аюулгүйн товч буюу хамгаалалтын алба руу тусламжийн дохиог дарсан. Тэгтэл түрүүлж орж ирсэн эрэгтэй хүн бид нарын суудаг хэсэг рүү шилэн хаалгыг хөлөөрөө нэг удаа өшиглөж орж ирсэн. Тухайн эрэгтэй хүн баруун гартаа шар өнгийн иштэй 10-15 см орчим урттай хутга барьсан байсан бөгөөд бид гурав айгаад өрөөнийхөө баруун хойд хэсгийн булан руу хана налаад зогссон. Эхэлж орж ирсэн эрэгтэй хүн эрхлэгч Д-ыг эд зүйл хадгалах өрөөнд байдаг сейфийг онгойлго гээд цаад өрөө рүү аваад явсан. Сүүлд орж ирсэн хоёр дахь эрэгтэй Б - бид хоёрын гарыг ардаа ав гэхээр нь бид хоёр гараа ар нуруундаа авахад цагаан өнгийн нарийхан багцлагчаар бид хоёрын гарыг маань хүлээд “хоёулаа доошоо суу” гэхээр нь бид хоёр доошоо суухад миний зүүн хөлийг Б -ын баруун хөлтэй холбож гарыг маань хүлсэн цагаан өнгийн багцлагчтай адилхан багцлагчаар холбож хүлсэн. ...Тэгтэл хоёр дахь эрэгтэй хүн намайг “Битгий хараад бай” гээд Б - бид хоёрын толгойд дотроо хогтой байсан хогны хар уутны хогийг нь шалан дээр асгаад бид хоёрын толгойд нэг, нэгээр нь угласан. Д- гүйлгээний ширээн дээр байсан хайчаар миний болон Б - бид бид хоёрын гар хөлийг хүлсэн цагаан багцлагчийг тайлсан. Б -ын гарыг хүлсэн байсан багцлагчийг тайлахад баруун гар нь цус болсон байсан ...” гэх мэдүүлэг /8хх 212-216/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 139 дугаар “Х.Д-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй ...” гэх дүгнэлт /9хх 111-112/,

хохирогч Х.Д-ын “... Миний бие “... ... -” ХХК буюу ... ны Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... -салбарын эрхлэгчийн албан тушаалыг хашдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би хамт ажилладаг Б -, Д- нарын хамт ажил дээрээ байж байхад оройн 17 цаг 40 минутын орчимд бид гурав ажлаа хаах гээд бэлтгэл ажлаа хангаад байж байтал гаднаас үл таних хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн хоёр эрэгтэй хүний урд нь орж ирсэн буюу нэгдэх эрэгтэй хүн 170-175 см өндөртэй, 25- 30 орчим насны, биедээ таарсан махтай, хар, бараан өнгийн богино хүрэм өмссөн байсан ба толгойдоо саарал өнгийн, үстэй, чих нь буудаг малгай өмссөн байсан. Түүний араас нь дагаж орж ирсэн хоёр дахь эрэгтэй хүн орж ирэхдээ манай байгууллагын гадна талын хаалгыг хаагаад орж ирсэн. Би хаалга хаасан хоёр дахь эрэгтэй хүнд хандаж “Яагаад хаалга түгжээд байгаа юм бэ?” гэхэд ямар нэгэн хариу огт хэлээгүй. Хоёр дахь залуу алаг, эрээн өнгийн ажлын гэмээр малгайтай хүрэм өмсөөд хүрэмний малгайгаа өмсөөд малгайныхаа бүчээр нүүр хэсгээ халхлаад багалсан байсан. Түүний биеийн өндөр нь 175-180 см өндөртэй, 30 гаран насны нэгдэх залууг бодвол махлаг, биерхүү эрэгтэй хүн байсан. Нэгдэх эрэгтэй хүн үйлчлүүлэгчийн заал болон бидний суудаг хэсэг хоёрыг тусгаарласан шилэн хаалгыг хөлөөрөө нэг удаа өшиглөж орж ирээд “Хойшоо хана руу бол” гэхээр нь бид гурав айж сандарсандаа өрөөний баруун хойд талын буланд О -оод зогссон. Тэр хоёр залуу хоёулаа гартаа хутга барьсан байсан. Нэгдэх буюу шилэн хаалга өшиглөж орж ирсэн эрэгтэй хүн манай эд зүйл хадгалах сейф байдаг өрөө рүү шууд ороод хоёр сейфний хаалгыг татаж үзээд онгойхгүй байсан чинь буцаж ирээд сейфээ онгойлго гэхээр нь би айсандаа ширээн дээр байсан сейфний түлхүүрийг авахад миний зүүн талын ханцуйнаас татаад сейфнүүд байдаг өрөө лүү дагуулж ороод онгойлгохыг шаардсан. Би кодоо мэддэг хэдий ч цаг хожих гэж албаар сейфнийхээ кодыг хоёр удаа буруу хийсэн боловч тухайн эрэгтэй хүн баруун гартаа нарийвтар 20-25 см урттай хутга барьсан байсан учир би айсандаа урд талд байрлах сейфийг эхэлж онгойлгож өгөхөд тухайн эрэгтэй ногоон эрээн өнгийн даавуун тор гаргаж ирээд эхний онгойлгож өгсөн сейфэн дотор байсан багцалсан аяганы гадна талын уутыг задлахад зааланд Б -, Д- хоёрыг харж байсан хоёр дахь эрэгтэй хүн “Аяга хэрэггүй” гэж хэлж байсан, би аяга авсан үгүйг ... - мэдэхгүй байна. Сейф ухаж байсан эрэгтэй хүн намайг хоёр дахь сейфийг онгойлгож өгөхийг шаардахаар нь би онгойлгох гэж албаар 7-8 удаа кодоо буруу хийсэн боловч “намайг ална шүү” гээд айлгаад байхаар нь хоёр дахь сейфийг онгойлгож өгсөн. Намайг сейф онгойлгож дуусахад нэгдэх буюу сейф ухаж байсан эрэгтэй хүн намайг Б -, Д- нарын хажууд авчраад миний хоёр гарыг цагаан өнгийн хуванцар зүйлээр ард маань хүлсэн. Мөн намайг түлхэж газар унагааж байгаад миний хоёр хөлийг мөн адил цагаан өнгийн хуванцар зүйлээр хүлээд буцаад сейф рүү О -оод ногоон, эрээн өнгийн торондоо сейфэн доторх эд зүйлсийг хийгээд байхаар нь би эргэж хараад тухайн хоёр эрэгтэй хүнд хандаж “Та нар ингэж болохгүй ш дээ, хэрэгт орно шүү дээ” гэхэд хоёр дахь эрэгтэй хүн цонхон дээр гадна талыг харж зогсож байгаад сейф ухаж байсан эрэгтэй хүн рүү дөхөж ирээд одоо би нэрийг нь ... - санахгүй байна. Ямар ч байсан нэг хүний нэр хэлээд “ хая, хая явъя” гэж хэлээд буцаад үүдний хэсэг рүү явтал сейф ухаж байсан эрэгтэй хүн заал руу гарч ирээд энийг нь алчих юм уу? гэж над руу толгойгоороо дохиж заачихаад хаалга гаднаас нь хаагаад хоёулаа гараад явсан...” гэх мэдүүлэг /8хх 221-227/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаар “Х.Д-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /9хх 114-115/,

хохирогч Ж.Б -ын “... Д- сүүлд гаднаас орж ирсэн эрэгтэйд хандан “... хүүе яагаад хаалга хаагаад байгаа юм бэ” гэж хэлэх хооронд эхлээд орж ирсэн залуу, манай заал руу нэвтрэх шилэн хаалгыг өшиглөн орж ирсэн. Тэгэхдээ тэр залуу одоо яг аль гартаа гэдгийг нь санахгүй байна. Бас ямар хутга байсныг нь санахгүй байна нэг ширхэг хутга барьчихсан ... хойшоо бол, ална шүү, хутгална шүү, сейфээ онгойлго ... гэж хэлэн орж ирсэн. Тэр үед би Д-, Д- нарын хамтаар заалны хойд хэсэгт байх хана руу тулсан. Тэр үед сүүлд орж ирэн хаалга хаагаад байсан залуу мөн нэг гартаа хутга барьчихсан орж ирсэн. Тэгээд эхний залуу эхэндээ ганцаараа манай сейфний өрөө рүү ороод удалгүй гарч ирээд бид нарт хандан ...сейфээ онгойлго... гэж Д- эгчид хутгаа тулган сейфний түлхүүр байсан ширээ рүү явсан. Тэгээд тэр залуу Д- эгчийн хамтаар сейфний түлхүүр аваад хойд талын өрөө рүү орох үед сүүлд орж ирсэн залуу Д- бид хоёрыг хананд тулгаж байгаад Д- бид хоёрын хоёр гарыг ар нуруу хэсэгт гарган хуванцар гэмээр цагаан өнгөтэй, нарийхан /цагдаа нар тухайн үед пам гээд байсан гэх/ зүйлээр хүлсэн. Тэр сүүлд орж ирсэн залуу миний хоёр гарыг хүлэх үед би доошоо тонгойсон байхдаа хажуу талынхаа ширээ рүү хартал, тэр ширээн дээр миний гарыг хүлж байсан залуу гартаа барьсан шаргал өнгийн иштэй, 20 гаран сантиметрийн урттай шинэ гэмээр хутгыг тавьсан байсан. Тэгээд тэр залуу намайг хүлчихээд хажуу талд байсан Д-гийн хоёр гарыг хүлсэн. ...үүдний хэсэгт байсан хогны савнуудаас нэг удаагийн хогны гялгар уутнуудыг сугалан авч хогийг нь асгаад Д- бид хоёрын толгойд нэг нэгээр угласан. Тэгж хогны уут авч Д- бид хоёрын толгойд углах үедээ билүү, бүр өмнө нь гар хүлснийхээ дараа билүү Д- бид хоёрын гарыг хүлсэн залуу бас хоёр хөл хүлсэн...”, “... О- гэгч нь миний баруун гарын сарвууг хутгаар зүсчихсэн юм. О- нь манай ломбардад М-ын араас сүүлд нь орж ирсэн 40 орчим насны арай махлаг, ажлын хөх куртиктэй, саарал өмдтэй эрэгтэй нь байсан. Тэр хоёр хоёулаа хутгатай байсан бөгөөд М- сейф ухаж байх хооронд О- нь Д- бид хоёрын гарыг цагаан сатуркан 1 удаагийн түгжигчээр нуруунд нь авахуулж байгаад хүлж байхдаа зүсчихсэн юм. Би тухайн үедээ айж сандарсан байсан болохоор мэдээгүй. Би тухайн үед бээлий өмсчихсөн байсан учраас бээлийтэй хамт зүсээд бээлий нил цус болчихсон байсан. Тэр хүн гартаа хутгаа барьчихсан чигтээ бид хоёрын гарыг хүлж байсан юм. Хутга нь цайвар өнгийн иштэй байсан ...” /8хх 230-233, 11хх 8/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаар “Ж.Б -ын биед баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /9хх 108-109/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ын “... Энэ хэргийн улмаас 2102 гэрээний 1588 иргэний 2912 тооны алт, монет, мөнгөн эдлэл алдагдсан байсан. Үүнээс 152 гэрээний 139 иргэний 219 тооны эд зүйлс гэрээний дагуу манай байгууллагын өмчлөлийн эд зүйл болсон байсан. Эд зүйлийг тухайн үеийн зах зээлийн ханшийн 80 хувиар тооцож барьцаалдаг бөгөөд гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа. Манай байгууллагаас барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу мөнгөн төлбөрөөр 562.985.500 төгрөгийн зээл олгосон. Үүнээс манай өмчлөлд шилжсэн байсан 152 гэрээний 139 иргэний 219 тооны эд зүйлсийн 39.959.000 төгрөгийн хохирол учирсан байсан. ... Энэ хэргийн улмаас манай өмчлөлд шилжсэн байсан 152 гэрээний 139 иргэний 219 тооны эд зүйлсийн 39.959.000 төгрөгийн хохирол учирсан. Иргэдтэй гэрээ байгуулж барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу мөнгөн төлбөрөөр 562.985.500 төгрөгийн зээл олгосон. Энэ мөнгөн дүн бол иргэдийн манай байгууллагад эд зүйлсээ тавиад гэрээ хийж авсан мөнгөн дүн юм ...” /11хх 1-2/,

шинжээч Ц.Т-ийн “... Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу хөрөнгийг үнэлэх үндсэн 3 хандлага байдаг. Зах зээлийн хандлага, зардлын хандлага, орлогын хандлага зэргээс зах зээлийн хандлагаар тэр дотроо зах зээлийн жишиг, харьцуулалтын аргаар дээрх үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Учир нь үнэлэгдэж буй хөрөнгүүд нь үнэт металлын төрөлд ангилагдаж байгаа тул зах зээлд нээлттэй зарласан үнэ, мэдээлэл хангалттай, хэлбэр хийцээсээ илүүтэйгээр металлынхаа орц граммаар зах зээлийн үнэ цэнэ нь тодорхойлогддог тул монгол банк, мөн тухай үеийн ченж нарын зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ зэргээс бүрдсэн мэдээллийн санг ашиглаж үнэлгээг гаргасан болно. Мэдээллийн санг ашиглахтай холбоотой заалтыг хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тусгайлан заасан байдаг. Тиймээс дээрх хөрөнгүүд нь нэг бүрчлэн үзэж харж танилцах боломж хязгаарлагдмал тул тухайн хөрөнгийн өөрийн металлын орц хэмжээгээр харьцуулан жишилт хийж үнэлгээг гүйцэтгэсэн. ......ны Ц - салбараас алдагдсан үнэт эдлэлийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тогтоосон ингэхдээ алтыг 1 граммыг нь 160.0       төгрөгөөр, монетыг 1 граммыг нь 110,000 төгрөгөөр, мөнгийг 1 граммыг нь 3000 төгрөгөөр тус тус бодож үнэлгээ хийсэн юм. Харин ...ны ... -салбараас алдагдсан үнэт эдлэлийн үнэлгээг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тогтоосон ингэхдээ алтыг 1 граммыг нь 170,000 төгрөгөөр, монетыг 1 граммыг 130,000 төгрөгөөр, мөнгийг 1 граммыг нь 3500 төгрөгөөр тус тус бодож үнэлгээ хийсэн ...” /13хх 70-71/,

гэрч М.Б-ийн “... 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 46 минутад ...ны Зурагтны хуучин эцэс салбараас А-3 буюу халдлагад өртөж байна гэсэн дуудлага өгсөн. Энэхүү дуудлага нь салбарын ажилчдад өгсөн эсвэл салбарын байранд нь байрлуулсан байх аюулгүйн кнопыг дарснаар идэвхжиж төв оффис руу мэдээ О -дог. Дуудлага ирмэгц шууд хөдлөөд явсан. Явж байх замд танай төв оффисоос залгаад хутгатай хүн байна гэж байна хурдан О -оорой гэж хэлсэн. Манай ээлж дуудлага өгсөн салбар дээр О -оод би дотогш нэвтэрч ороход салбарын доторх байдал шалаар хог тарсан байдалтай, салбарт ажилладаг 3 эмэгтэй мөн энгийн хувцастай 2 цагдаа байсан. Тэгээд тэр 2 цагдаа одоо үзлэг хийх гэж байна гээд намайг гар гэсэн. Тэгээд би гадагш гарахад манай хамгаалалтын албаны өөр ээлжний 2 хамгаалагч ирсэн миний орж ирсэн байсан ...” /8хх 244-245/,

гэрч Л.Б-ийн “... Манай байгууллага ...тай дохиолол хамгаалалт чиглэлээр хамтран ажиллах гэрээтэй. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ээлжинд гарч байсан. ЖолоО -ийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 00 цагаас хойш төв оффиссоос үүрэг чиглэл өгөхөөр хариуцсан нутаг дэвсгэрт байрлах объект болон харуулуудаа тойрч шалгадаг. Тухайн өдөр 17 цаг 46 минутын үед Зурагтын хуучин эцэс салбараас А-3 буюу халдлагад өртөж байна гэсэн дуудлага өгсөн. Өгсөн Дуудлагын дагуу 18 цаг 03 минутанд тус ломбардны салбар дээр О -сон. Манай ээлж дуудлага өгсөн салбар дээр О -оод би машин дотроо  сууж байсан. Надтай хамт ээлжинд гарч байсан Б - дотогш орсон. Бид хоёрыг О -иход цагдаагийнхан О -сон байсан ...” /8хх 248-249/,

гэрч Б.Э-ын “... 2020 оны 12 дугаар сарын 17-ны орой 17:43:45 цагаас 17:46:54 цагийн хооронд хийгдэж 2 гэж дугаарлан надад үзүүлж байгаа дүрсний бичлэгээс цагаан саарал өнгийн өмд, кант бүхий ажлын хүрэмтэй иргэн урьд өмнө манай ангид хоригдож байсан О -ын О-ийн дуу, биеийн хэлбэр ижилхэн байна ... О - овогтой О- нь махлаг, цүдгэр гэдэс, оцгор том бөгстэй ойр ойрхон гишгэж хурдан явдаг, ярихдаа хурдан тод хэллэгтэй тул дээрх байдлаар нь таньж байна” /9хх 24-25/,

гэрч Ч.Г-ын “... 2 хүний урд хэсэгт нь явж байгаа ажлын хөх өнгийн хувцастай эрэгтэй хүн нь Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай 423 дугаар хорих ангид ял эдэлж байсан О - овогтой О- гэгчтэй адилхан явж байгаа үйл хөдлөл нь мөн байна ... бичлэгт О - овогтой О-ийн хэлбэр дүрс, үйл хөдлөл, дууны өнгө тод бичигдсэн байна. ...” /9хх 26-27/,

гэрч Б.М-ын “... бичлэгийг үзэхэд Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай 423 дугаар хорих ангид ял шийтгэл эдэлж байсан О - овогтой О-ийн дүрс мөн байна ... мөн бичлэгт О.О-ийн дуу хоолойн бичигдсэн байсан тул би дуу хоолойн өнгөөр түүнийг таньж байна.” /9хх 28-29/,

гэрч Г.Т-ийн “... надад үзүүлж байгаа 1 гэж дугаарласан дүрсний бичлэгийн өдрийн цагаар цагаан өнгийн худаг орчимд бичигдсэн байна. Уг бичлэгт орсон 2 хүний урд хэсэгт нь явж байгаа хүн нь тарган махлаг, барилддаг шинжтэй хүн байна. Энэ байдлаараа Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай 423 дугаар хорих ангид ял эдэлж байсан О.О-ийн хэлбэр дүрс, хөдөлгөөнтэй ижил төстэй байна ... дуу биеийн байдал зэрэг нь хоригдол О.О-тэй адил, иймд би таньж байна.” /9хх 30-31/,

гэрч А.Г-ын “... миний бие Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст нээлттэй, хаалттай 423 дугаар хорих ангийн Цагдан хорих байрны дарга, ажил албан тушаалтай. Манайд байгууллагад ял эдэлж байсан хоригдлуудыг танина. Надад үзүүлж байгаа нэг гэж дугаарласан дүрс бичлэгт 2 хүний үйл явдал харагдаж байна. Дүрс бичлэг нь хол зайнаас мөн хүний ар хэсгээс хийгдсэн байх тул хэн явж байгааг таних боломжгүй байна. Надад хоёр гэж дугаарлан дуу болон дүрсний бичлэгээр үзүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны оройн 17:43:54 цагаас ... 17:46:54 цагийн хооронд хийгдэж байгаа бичлэгийг үзэхэд цагаан саарал өнгийн өмд, судал кант бүхий оруулгатай ажлын хүрэмтэй иргэн манайд ял шийтгэл эдэлж байсан О -ын О- мөн байна. О -ын О- нь махлаг, цүдгэр гэдэс, оцгор том бөгстэй мөн ойр ойрхон гишгэж хурдан явдаг тул би таньж байгаа юм ...” /9хх 35-36/,

хохирогч Б.А -гийн “... би 2018 онд найз Нарангэрэлээр дамжуулан Э -гэх залуутай танилцсан. Надад үхрийн ферм ажиллуулдаг гэж өөрийгөө танилцуулж байсан. Э -той харьцаж яваад 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 102-23 тоотод байр түрээслэж амьдарсан. Ингээд 2021 оны 02 дугаар сард Турк яваад 2022 оны 01 дүгээр сарын 19-нд Монголд ирсэн. 2021 оны 02 дугаар сараас 04 сар хүртэл 2 сарын хугацаанд фэйсбүүкээр дарамтлаад байхаар нь холбоогоо тасалсан. Тэгтэл Э -гэнэт гарч ирээд намайг уруул тус газар цохиж байсан. Цагдаа нар харчихад 10 хоног баривчилж байсан. Тэр бүр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 60 дугаар байрны 21 тоот байранд нэвтэрч гэрийг минь галдаж шатааж байсан. ...2022 оны 8 дугаар сард гэрийнхээ гадна 01 цагийн үед ирэхэд Э -байрны гадна хүлээж байгаад зодож үүр цайтал гадуур зодож явсан ...” /50 хх 58-65/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13734 дугаар “... Б.А -гийн биед дух, цээж, баруун шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ... үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. ... гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ... гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй ...” /50хх 93-94/ гэх дүгнэлт,

яллагдагчаар М.М-ын “... О - ах намайг цагаан байшингуудын дэргэд хүлээж бай гээд 2-3 цаг орчимд хүлээлгэсэн. 14-цагийн орчимд О ах ганцаараа явган ирсэн бөгөөд цагаан өнгийн шуудай барьсан байсан. Уг шуудайн дотор нь хар өнгийн ажлын куртик, цайвар өнгийн ажлын өмд, үдээстэй, бордуу өнгийн гутал, шар өнгийн модон иштэй, жижиг хоолны хутга хоёр ширхэг, цагаан өнгийг кабель багцлагчууд байсан. Тэгээд О ах надад хэлэхдээ “зурагтын тэнд байдаг “...”-ыг дээрэмдэнэ, чи угаасаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа юм чинь чамайг шалгана харин намайг гэж сэжиглэхгүй, тийм болохоор дээрмээ хийчихээд шууд гэртэй харьчих гэрээсээ гарч ирэхдээ өөр хувцас өмсчих, чамайг 2, 3 хоног шалгах байх, чи зүгээр шалгуулаарай, хэргээ хүлээж болохгүй шүү” гэж хэлсэн. ... Машинаас буугаад бид хоёр ломбардны гадаа хашааны урд байсан цагаан худгийн дэргэд О -иж зогсоод ломбардыг ажигласан. Тухайн ломбард руу хүмүүс орж гараад байсан учраас хүнгүй болохыг хүлээсэн. Тэгээд гадаа нь зогсож байгаад хүнгүй болсон юм шиг болохоор нь би 15-н цагийн орчимд ломбард руу орчныг тандах зорилгоор орсон. Ороход гурван эмэгтэй ажилтан ажиллаж байсан бөгөөд тусгаарлагдсан шилэн хаалга байсан. Тэгээд би ажилтанд сэжиг төрүүлэхгүй байх зорилгоор “хөөрөг авах уу” гэж асуухад ажилтан надад “хөөрөг авдаггүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би эргээд гараад явсан. Гарч О - ах дээр О -иж ломбардны дотор нөхцөл байдлыг хэлсэн. Ингээд хүнгүй үеийг хүлээж 17-н цаг өнгөрөөсөн. Тэгээд хүн орж гарахаа болихоор нь би О -иход одоо орох уу гэж хэлэхэд О - ах бид 2 дотогш орохоор болоод би түрүүлж орсон, миний араас О - ах орж ирсэн бөгөөд энэ үед нэг эмэгтэй ажилтан “ яагаад хаалга түгжээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд нь би О - ахыг хаалга түгжиж байна гэж ойлгоод шууд дотор шилэн хаалгыг өшиглөхөд гурван эмэгтэй ажилтны цаад захад сууж байсан эмэгтэй ажилтан өөрийнхөө сууж байсан ширээний доод давцангийн доороос нь ямар нэгэн юм цохих шиг болсон. Ажилчдыг ширээнээс холдох талаар шаардлага тавьсан. Гурван эмэгтэй ажилтныг хойд талын хана руу шахаж зогсоогоод би арын өрөөнд байх сейфийг онгойлгох гэтэл түгжээтэй байсан ... би “сейфээ онгойлго” гэж шаардлага тавихад нэг эмэгтэй ажилтан ширээн дээрээс түлхүүр авч сейфийг надад онгойлгож өгсөн. Би сейфэн дотор байсан 6 орчим шургуулга дээр олон тооны үнэт эдлэлүүдийг О - ахын надад өгсөн уутанд хийсэн. Тэгээд би эд зүйлсээ авчихаад арын өрөөнөөс гарах үед гурван эмэгтэй ажилтан өрөөний буланд гар хөлийг нь багцлагчаар боосон, толгойд нь хар уут угласан байдалтай байсан. ... Тэндээс гараад О - ах миний урд гарч гүйхээр нь би араас нь алхаад бид хоёр гудамж уруудаад таксиндаа О -иж суусан. ... хутгаа биедээ нуугаад авч явж байсан. Зүүн салааны зам дээр буугаад зам дээрээс дахиж такси бариад эргээд Ж - руу явж төв зам дагуу буусан. Тэндээсээ хойш гудамжаар дээшээ сүлжиж алхсаар байгаад шуудайтай хувцас үлдээсэн газраа ирсэн. Энэ хүртэл О - ах зам зааж явсан. ... Тэндээ би хувцсаа сольж өмсөөд миний авсан эд зүйлийг О - ах тортой чигээр нь цагаан өнгийн шуудайндаа хийгээд би тэндээсээ Баянхошууны эцсээс ... Алтай хотхоны автобусны буудлын наахан талд явж байхад миний ... дугаар руу цагдаагаас ярьж ... зугтаж эхэлсэн. ...  2020 оны 12 сарын 30-ны өдөр миний талаар мэдээлэл интернэт орчинд цацагдсан учраас цагдаагийн газарт О -иж хэргээ хүлээсэн ...” /20хх 173-174, 180-182, 200-201/,

яллагдагчаар Д.Д-гийн “... Би өөрийн үйлдсэн дээрмийн үйлдэлтэй маргахгүй, М-, Э -, бид 3 хамт дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. ... Гэмт хэргийн зүйлчлэл хүндэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т  зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлж, хэргээ шийдүүлэх хүсэлтэй байна. ... Би Э -оор дамжуулж өөрт ноогдсон алт, монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эдлэлүүдийг буцаан өгүүлсэн. Харин надад ноогдсон хоёр сая гаран төгрөгийн бэлэн мөнгийг үрээд дуусгасан. Яг хэдэн төгрөг үрснээ одоо санахгүй байна. Би барилга дээр ажил хийж байгаа, удахгүй хохирол төлбөрийг төлж барагдуулах болно ...” /20хх 210/,

яллагдагчаар Н.Э -ын “... Би хэргийн үйлдэлтэй маргаан байхгүй нэмж хэлэхэд Д-гийн ...аас дээрэмдээд хадгалж бай гэж өгсөн 2 боодол эд зүйлийг цагдаад баригдаад гаргаж өгсөн. Би хэрэг үйлдэх үед хамт байгаагүй, нэг км орчим зайтай газарт байж байсан. Мөн зүйлчлэл хүндэрсэн гэж үзэж байна. ... М-, Д- хоёр надад 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн, бас 2 ширхэг боодолтой зүйлийг “нууж бай” гээд өгсөн. Би нууж бай гэж өгсөн юмыг нь цагдаа нарт гаргаж өгсөн. Харин бэлэн мөнгийг үрээд дуусгасан. Би өөрт ноогдох 1.500.000 төгрөгийн хохирлыг ах дүү нараасаа мөнгө аваад төлж барагдуулах болно ...” /20хх 223/,

яллагдагчаар О.О-ийн “... Дээрмийн хэргийн улмаас авсан эд зүйлс бүгд М-од байгаа, чимээ шуугиан намдтал ил, хоёр хоног хүлээж бай, танд 10 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа цагдаад баригдсан. ... М-оос би “эд зүйлээ гаргаж өгөөч” гэж гуйсан, надад хэлэхдээ “би арвын бетонд хийгээд газарт булсан бүгдийг нь нэг дор хийсэн болохоор хувиа авч байж бусад зүйлсээ гаргаж өгнө ... тасдаж нууж чадаагүй” гээд байсан. Яг хаана нуусан гэдгээ хэлээгүй. ... М- бид 2-ын хэрэг үйлдэхэд өмсөж байсан хувцас, гартаа барьж байсан 2 ширхэг хутга зэргийг Баянхошуунд такси сольж явахдаа айлын хашаа давуулаад шидсэн. ... Хэрэг үйлдэх үед хэрэглэсэн хувцас хутгыг М- торонд хийсэн ба ирээд надад өгсөн ...” /20хх 244-245/ гэх мэдүүлгүүд,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл /1хх 239/,

- Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /7хх 188/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 45-55, 2хх 7-20, 105-109, 7хх 213-233/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 56-60, 2хх 21-27, 40-44, 83-88/,

- Хүний бие, эд зүйл болон камерын бичлэгт үзлэгт үзлэг нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1хх 61, 67-69, 2хх 52-55, 89-103, 8хх 1-25, 30-63, 87-91, 121-141, 153-157, 162-205, 10хх 229-230/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 36-39, 72-76, 110-123, 124-131, 7хх  234-250/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 62-66, 2хх 135-227/,

- Барьцаат зээлийн гэрээнүүд /2хх 228-250, 3хх 1-250, 4хх 1-250, 5хх 1-31/,

- Нэр бүхий иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан мөрдөгчийн тогтоолууд /6хх 9-211, 11хх 37-250/,

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх 206-209/

- ...ны Ц - салбар болон ... -салбарт эд зүйлсээ барьцаалуулсан иргэдийн судалгаа, эд зүйлсийн фото зургууд /14хх 47--174, 15хх 1-250, 16хх 1-250, 17хх 1-250, 18хх 1-202/

- “...” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, эд зүйлсийн хохирлыг зээлдэгчдэд төлж барагдуулсан тухай баримтууд /18хх 203-250, 19хх 1-187/,

- ...ны ... -салбараас алдагдсан барьцаанд тавьсан эд зүйлсээс гэрээний дагуу компанийн өмчлөлд шилжсэн эд зүйлс болон бусад эд зүйлсийн жагсаалт /10хх 180-227/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СБ1-21-227, СБ1-20-729, СБ1-21-71, 92180 дугаартай тайлангууд /13хх 73-74, 79-81, 91-128, 142-250, 14хх 1-39/,

- Лэндс ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх 130-140/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-, Н.Э -, М.М-, О.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Э -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэх үйлдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Дамба нараас “... мөрдөн байцаалтын шатанд өөрт байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаж өгсөн байхад хохирлыг хувь тэнцүүлэн гаргасанд гомдолтой байна ... гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэрэглээгүй ... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг”,  шүүгдэгч Н.Э -, түүний өмгөөлөгч Г.Тамир нараас “... 615.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 202.983.002 төгрөгийн эд зүйлийг буцааж өгсөн байхад хохирлыг хуваан тооцож байгаад гомдолтой байна ... хохирогч Б.А - нь гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг ... түүний нэхэмжилсэн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг” шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч С.Батнасан нараас “ ... 1.189.428.782 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, ямар ч эд зүйлс аваагүй тул шүүгдэгч М.М-оос хохирлыг гаргуулах ... хорих дэглэмийг нь нээлттэй болгож өгөхийг” шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ж.Гантулгаас “шүүгдэгч М.М-од шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг өөрчлөж өгөхийг”, иргэний хариуцагч “ТБТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, Ө.Б- нарын өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нараас “... шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ...  шүүгдэгч нараас хохирол гаргуулан “... ... -” ХХК болон “ТБТ” ХХК-иудад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...   хохирогчоор тогтоогдсон иргэдийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж олгох байсан ... гэмт хэргийн үйлдэлд нь тохирохгүй ял шийтгэл оногдуулсан ... Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 5, 11, 12 дахь заалтууд өөрчлөлт оруулж өгөхийг” хүссэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

            1. Шүүгдэгч нар нь ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болон шүүгдэгч Д.Д-, О.О- нар дээмрийн гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд,

            Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа эзэмшигч, өмчлөгчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдлийг ойлгоно.

Довтолсон гэдгийг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр, хүч хэрэглэн халдсан үйлдлийг, амь биед аюултайгаар хүч хэрэглэх гэдгийг хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн аливаа үйлдлийг хэлэх ба дээрмийн гэмт хэрэг нь довтолсноор төгсдөг онцлогтой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж, 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж онц хүндрүүлэх шинжийг тодорхойлсон бөгөөд зэвсэг хэрэглэсэн бол хүндрүүлэх шинжээр мөн тодорхойлжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.М- нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ББ -” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг дээрэмдэх явцдаа тус газрын ажилтан Ж.С -ыг “хөдөлж болохгүй, орилж болохгүй” гэх зэргээр айлган сүрдүүлж, амь биед аюултайгаар хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол, мөн шүүгдэгч М.М-, Д.Д-, Н.Э -нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” барьцаалан зээлдүүлэх газраас дээрэм хийж мөнгө олох зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс нүүрээ халхавчлах малгайтай цамц болон бээлий, цүнх, кабелийн багцлагч утас зэргийг бэлтгэж, улмаар тус барьцаалан зээлдүүлэх газарт дайран орж, тухайн үед тус газарт ажиллаж байсан Б.Б-, Т.О- нарыг “гараа ардаа ав, дуугарах юм ална шүү” гэх зэргээр заналхийлж, тэдний хөл, гарыг нь кабель багцлагчаар хүлж, улмаар 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Б.Б-, Т.О-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б-, шинжээч С.Ч, гэрч Ц.Ч, Г.Л, Д.З, С.Д, Д.Б-, Ч.М, Г.Г нарын өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4211, 4212 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн хамтран оролцогчийн төрлийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Зэвсэг гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх хэрэгслийг ойлгох ба зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.

Хэрэгт “...” барьцаалан зээлдүүлэх газрын дотор талыг харуулсан хяналтын камерийн бичлэгийг нотлох баримтаар хураан авч, тус бичлэгт 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийж, үзлэгээр “цэнхэр өнгийн малгайтай, бараан өнгийн хувцастай эрэгтэй /цаашид 1 гэж дугаарлах/ хоёр гартаа ямар нэгэн зүйл барин оролдон зогсох ба ... энэ үед гаднаас өөр нэг дээгүүрээ хар хөх өнгийн ... малгайтай хүрэм өмссөн, доогуураа саарал гэмээр өмдтэй, бараан өнгийн гуталтай эрэгтэй /цаашид 2 гэж дугаарлах/, гартаа ямар нэгэн зүйл барьсан байдалтай орж ирэх үед уг барьцаалан зээлдүүлэх төвийг ажилтнууд дэлгэцийн зүүн тал руу орон алга болох ... 2 дугаарын эрэгтэй ... зүүн гартаа хутга мэт зүйлийг барьсан байв. ...  1 дугаартай эрэгтэй ... гартаа цэнхэр өнгийн зүйл барьсан байдалтай байж байгаад нааш явах ба нааш ирэхэд 1 дугаартай эрэгтэйн баруун гарт хутга, зүүн гарт цэнхэр өнгийн цүнх мэт зүйл барьсан байв ...” /8хх 87-91/ гэсэн тэмдэглэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Э -ын “... М- хэлэхдээ эд зүйлсээ хуваагаад авчихъя гэж хэлсэн. Мөнгө болон эд зүйлийг нэг бүрчлэн тоолоогүй. Бид 3 дээрээс нь авах хэмжээгээрээ авсан. Мөнгөнөөс тэр хоёр нэг нэг боодол 20000 төгрөг авсан. Би задгай мөнгөнөөс 2 сая төгрөгийг авсан. Үнэт эдлэлүүдийг өөрсдийнхөө авах хэмжээгээр авсан.” /7хх 25-29/, Д.Д-гийн “... Би өөрийн үйлдсэн дээрмийн үйлдэлтэй маргахгүй, М-, Э -, бид 3 хамт дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. ...  Н.Э -мөнгө олох арга байна гэж ... Да хүрээгийн ... оройдоо нэг эмэгтэй бас нэг хамгаалагч байж магадгүй гээд заагаад өгсөн. ... Ломбард дотор ороод М- шилийг нь давж орсон. Би шилийг баруун гараараа цохиж хагалж 2 эмэгтэй теллерийн хана руу харуулж ...  Н.Э -д нийт 3.500.000 төгрөгийг өгсөн ...” /7хх 30-34, 20хх 210/,  гэрч Ч.Мижиддоржийн өгсөн “... Э -... хэдхэн хоногийн өмнө 2 найзынхаа хамт манайд ирчихсэн байсан. ... манай гэрийн түлхүүр хаана хийдгийг Н.Э -мэднэ. ... Надад манай хашаанд юм нуусан гэж хэлээгүй. Харин өнөөдөр өглөө хаалга нүдээд хүн орж ирээд Н.Э -нь энд нуусан гэж ирээд заагаад байсан. Тэгээд газарт булж нуусан юм гаргаж ирсэн ...” /7хх 41-43/ гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн буюу шүүгдэгч М.М-, Д.Д- нар гүйцэтгэгчээр, шүүгдэгч Н.Э -нь хамжигчаар оролцож, улмаар зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч М.М-, О.О- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ... -салбараас дээрэм хийж мөнгө олох зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож, өөрсдийгөө халхавчлах зорилгоор, сольж өмсөх гутал, хувцас болон кабелийн багцлагч утас, хутга зэргийг бэлтгэж, улмаар тус компани руу хууль бусаар орж, ажилтан болох Х.Д-, Х.Д-, Ж.Б - нарын “гар хөлийг нь багцлагч утсаар хүлэх, толгойд уут углах, хутга тулгах” зэргээр амь биед нь аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн, эд хөрөнгийг дээрэмдэж, нийт 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Х.Д-, Х.Д-, Ж.Б -, гэрч М.Б -, Л.Б, Б.Э, Ч.Г, Б.М, Г.Т, А.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138, 139, 141 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол хүндрүүлэн зүйлчлэнэ. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлдэг болно.

Шүүгдэгч О.О- нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн ... -салбарыг дээрэмдэх явцдаа тухайн үед тус компанид ажиллаж байсан Ж.Б -ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Д.Д- нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” барьцаалан зээлдүүлэх газрыг дээрэмдэх явцдаа Т.О-ын эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол, Б.Б-ын эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Ж.Б -, Т.О-, Б.Б -нарын мэдүүлэг болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4211, 4212 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоодсоноос гадна дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь хохирогч нар бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М.М-, О.О-, Н.Э -,  Д.Д- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, байгууллага аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, хүчээр түрэмгийлэх, эд хогшлыг нь эвдэх, айлган сүрдүүлэх хэлбэрээр илрэх бөгөөд үүнээс хальж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм.

Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэх, эсхүл хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг онцлогтой.

Гэтэл шүүгдэгч нар нь анхнаасаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах, дээрэмдэх зорилгоор үгсэн тохиролцож, хохирогчдын өмчлөх эрх болон хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж халдсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоодсон бөгөөд тэндний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, харин олон нийтийн амгалан тайван байлыг алдагдуулах бусдыг басамжлан доромжлох гэмт санаа зорилго тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

2. Шүүгдэгч Н.Э -ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэх үйлдсэн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн тухайд,

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход “давтан”, “байнга” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. “Байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх хууль хэрэглээний ойлголт билээ.

Түүнчлэн давтамжаас гадна, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эрхшээлдээ байлгах зорилгоор хяналт тогтоон өөрийн хамааралд оруулж тэгш бус харилцааг бий болгон хүчээр давамгайлж байсан эсэхийг харгалзан үзэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Э -нь хамтран амьдрагч болох Б.А -тай хэрүүл маргаан үүсгэж, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд түүний нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж зодсон, мөн 2022 оны 7 дугаар сарын 28-ны шөнө халивны үзүүрээр биед нь хатгах зэргээр халдаж, зодон Б.А -гийн эрүүл мэндэд “дух, цээж, баруун шилбэнд” хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.А -гийн “... Э -миний уруул тус газар цохиж байсан. ... 2022 оны 8 дугаар сард гэрийнхээ гадна 01 цагийн үед ирэхэд Э -байрны гадна хүлээж байгаад зодож үүр цайтал гадуур зодож явсан ...” /50 хх 58-65/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13734 дугаар “... Б.А -гийн биед дух, цээж, баруун шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ... гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” /50хх 93-94/ гэх дүгнэлтээр тогтоодсон буюу  шүүгдэгч Н.Э -ын үйлдлүүд нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг тогтоохдоо устгагдсан буюу гэмтээгдсэн эд хөрөнгийн аж ахуйн ач холбогдол, үнэ өртгийг харгалзан үздэг.

Шүүгдэгч Н.Э -нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.А -гийн эзэмшлийн Баянгол дүүргийн ... -тоотод байрлах гэрт гал тавьж улмаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш шууд 13.393.757 /нийт 15.521.075/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг мөн үйлдсэн болох нь хохирогч Б.А -гийн “... манай гэрийг галдан шатгааж байсан ...” гэх мэдүүлэг, “Ашиг билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ДХҮ-122/4590 дугаар “материалын зардал 13.393.575, шууд зардлыг дүн 15.521.075 төгрөг” гэх үнэлгээний тайлан /5хх 83-89/ зэргээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэргийг шинжийг хангасан гэж үзнэ.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

          Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

          Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдэлд 8 жилийн хорих ял,

шүүгдэгч О.О-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдэлд 8 жил 6 сарын хорих ял,

шүүгдэгч Д.Д-, О.О- нарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдэлд тус бүр 8 жилийн хорих ял,

шүүгдэгч Н.Э -д бүлэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдэлд 8 жилийн хорих ял,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэх үйлдсэн үйлдэлд 6 сарын хорих ял,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ял,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 10 сар 20 хоногоор тогтоож,

шүүгдэгч М.М-од бүлэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдэлд 10 жилийн хорих ял шийтгэж, урьд тэнссэн харгалзсан 01 жил 7 сар 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жил 7 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзлээ.

Харин шүүх шүүгдэгч Н.Э -д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож ял шийтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тус тус тодорхойлогддог.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч “ББ -” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2.921.000 төгрөгийн, “...” барьцаалан зээлдүүлэх газарт 620.404.010 төгрөгийн, “...” ХХК-ийн ... -салбарт 1.189.428.782 төгрөгийн,  Б.А -д 15.521.075 төгрөгийн, Б.Б-д 208.648 төгрөгийн хохирол тус тус учирсан болох Дамно ХХК-ийн СБ1-20-729, СБ1-21-227 дугаар, “Ашиг билгүүн” ХХК-ийн ДХҮ-122/4590 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 83-89, 13хх 91-128, 142-250, 14хх 1-39/-аар тус тус тогтоодсон ба анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хор учруулсны төлбөртэй холбоотой зардлыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцсэн гэж үзлээ.

Тодруулбал, шүүгдэгч М.М-оос 748.639.336 төгрөг гаргуулж, “ББ -” ломбарданд 2.921.000 төгрөгийг, “... ... -” ХХК-ийн “... -” ломбардны Ц - салбарт 151,003,945 төгрөгийг, “ТБТ” ХХК-н “... -” ломбардны ... -салбарт 594.714.391 төгрөгийг, шүүгдэгч Д.Д-гээс 151.212.593 төгрөгийг гаргуулж ... ... -” ХХК-н “... -” ломбардны Ц - салбарт 151.003.945 төгрөгийг, хохирогч Б.Б-д 208.648 төгрөгийг, шүүгдэгч Н.Э -оос 166.525.020 төгрөгийг гаргуулж “... ... -” ХХК-ийнн “... -” ломбардны Ц - салбарт 151.003.945 төгрөгийг, хохирогч Б.А -д 15.521.075 төгрөгийг, шүүгдэгч О.О-ээс 594.714.391 төгрөгийг гаргуулж “ТБТ” ХХК-ийн “... -” ломбардны ... -салбарт тус тус олгож, барьцаалан зээлдүүлэх газартай гэрээ байгуулж эд зүйлээ барьцаалуулсан нэр бүхий 1430 иргэдийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж  шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоодсонгүй.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.М- нь мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 172 хоног, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 812 хоног, нийт 984 хоног, шүүгдэгч Н.Э -нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 61 хоног, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 145 хоног, нийт 206 хоног тус тус цагдан хоригдсан байхад шүүх шүүгдэгч М.М-ыг 944 хоног, Н.Э -ыг 217 хоног гэж цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй дүгнэснийг залруулах нь зүйтэй байна.

          Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Н.Э -, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ж.Гантулга, иргэний хариуцагч “ТБТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, Ө.Б- нарын өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Д.Д-, М.М-, О.О-, Н.Э -нарын 2023 оны 3 дугаар сарын 21-нээс 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорин найм/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Э -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 10 сар 20 хоногоор,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М-ын урьд тэнссэн харгалзсан 01 жил 7 сар 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн М.М-ын биечлэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жил 7 /долоо/ сар 24 /хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж,

10 дахь заалтын “... Н.Э -ын цагдан хоригдсон 217 хоног, М.М-ын цагдан хоригдсон 944 хоног, ...” гэснийг “... Н.Э -ын цагдан хоригдсон 206 хоног, М.М-ын цагдан хоригдсон хоног 984 хоног, ...” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүгдэгч Н.Э -, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ж.Гантулга, иргэний хариуцагч “ТБТ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-, Ө.Б- нарын өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-, М.М-, О.О-, Н.Э -нарын 2023 оны 3 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 128  /нэг зуун хорин найм/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                        Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН