Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00222

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын *******ид холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 2,080,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь “******* ББСБ” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 14-ний 140000810817 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 11-ээс 2023 оны 07 дугаар сарын 19-ний хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээл авсан ба зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэмж төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд Д.*******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 2,080,840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ББСБ” ХХК-аас зээл аваад ажилгүй болсны улмаас төлж чадаагүй удсан. Нэхэмжлэлийн шаардлага 2,080,840 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,080,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь “******* ББСБХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 140000 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулан, тус гэрээний үндсэн дээр 140000810817 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулж 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг 2.1 хувийн хүүтэй, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг 3.0 хувийн хүүтэй тус тус зээлж авсан байх бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээнүүд, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 2,080,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,080,840 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,243 төгрөгийн 50 хувь болох 24,121.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 24,121.50 төгрөгийг, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 24,121.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ