2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01128

 

2025          02          07                                    191/ШШ2025/01128                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: **********, ********, “Г**********” ХК /РД: ********/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Н*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Г**********” ХК -иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Хөх дүү овогт У.Н******* /РД:**********/ нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Г**********-тай ЗГ********* дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан, 30 сарын хугацаатай, жилийн 18,00 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, 12,950,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн тул, түүнд холбогдуулан Г********** нь харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн шүүгчийн захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдүүлэгчийн зүгээс түүний оршин суух хаягийг шүүхийн бус журмаар тодруулах ажиллагааг явуулсан боловч үр дүн гарахгүй байна. Иймд тус банкны зээлдэгч, иргэний хэрэгт хариуцагчаар татагдвал зохих У.Н*******-ыг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажиллагааг холбогдох хуульд зааснаар харъяалалын дагуу цагдаагийн байгууллагад даалгаж өгөхийг хүсье.” гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О********** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Г**********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч У.Н*******-ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Г**********” ХК, Ц.Н******-ын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан, ЗГ********** дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ**********-А дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”, Зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/19823 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Г**********” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн У.Н*******-ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Г**********” ХК нь Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ******** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч У.Н*******-ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,911,321.70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан, Г**********” ХК, Ц.Н*******-ын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан, ЗГ********** дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ**********-А дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”, Зээлийн дансны хуулга баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар У.Н******* нь хүсэлт гаргагч “Г**********” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/04178 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн У.Н*******-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримтад тодорхойлсон *************, *********** тоот хаягт У.Н******* нь оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/19823 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, У.Н*******-ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ****** овогт У.Н******* /РД:**********/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар У.Н*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “Г**********” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О**********, утас: *******/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА