Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00077

 

2025 оны 02 сарын 12 өдөр

        Дугаар 313/ШШ2025/00077

Д сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б******* овогт С*******гийн М******* 

 

Хариуцагч: “Г*******” ХХК /РД: *******/, 

 

Хариуцагч: Ө******* овогт Ц*******гийн Ч******* /РД: /, 

 

Хариуцагч: О овогт Мгийн Г /РД: /, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай “Г*******” ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгох; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулах; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг худалдан авах зориулалтаар арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.М*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, хариуцагч Ц.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г*******” ХХК нь Өмнөговь аймгийн Д сум, *-р баг А гудамжинд “Д апартмент 2” нэртэй орон сууцны барилга барих төслийг эхлүүлж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар түгээж борлуулалтаа эхэлсэн. С.М******* би гэр бүлээрээ амьдрах орон сууц худалдан авах сонирхолтой байсан.

Ингээд “Г*******” ХХК-н борлуулалт хариуцсан ажилтнуудтай уулзаж мэдээлэл аваад тэдний барьж байсан байрнаас худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулахаар болсон. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэг талаас гүйцэтгэгчийг төлөөлөн “Г*******” ХХК-ийн борлуулалтын менежер Э.М, нөгөө талаас захиалагч С.М******* бид хоёр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Гэрээнд:

1.,, орон сууцыг худалдан авах

2. Гүйцэтгэгч уг барилгыг 2022 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулах

3. Орон сууцыг худалдан авах нийт үнэ 109,022,000 төгрөг

4. 1 м.кв - талбайн үнэ 1,900,000 төгрөг

5. 2022 оны 03 сарын 15-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 32,706,600 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх

6. Орон сууцыг банкны зээлээр худалдан авч байгаа тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш 60 хоногийн дотор зээлийн шийдвэрийн гаргаж үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулна

7. Захиалагч нь захиалсан орон сууцны зориулалттай дотор талбайг MNS6058:2009 стандартчлалын дагуу эрх бүхий байгууллагаар байрыг хүлээн авсанаас хойш 1 сарын дотор өөрийн зардлаар шалгуулах эрхтэй гэх зэрэг нөхцлүүдийг тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 14-ний 32 706 600 төгрөгийг гэрээнд заасан “Г*******” ХХК-ийн Х дахь дугаартай харилцах дансанд шилжүүлсэн. Улсын комисс ажиллачихсан, ашиглалтад орсон гэсэн тул 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд заасан байрандаа Э.Мийн зөвшөөрөлтэйгөөр нүүж орсон. Би Х ХХК-н Өмнөговь салбарт хандан ипотекийн зээл хүсч холбогдох материалаа өгсөн. Ипотекийн зээлийн санхүүжилт ороод ирвэл зээл олгох боломжтой гэх хариуг банкнаас өгсөн. Одоогоор орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хараахан гараагүй хүлээсэн байдалтай байгаа.

Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Г*******” ХХК-ийг төлөөлөн захиалагч, оршин суугчидтай харилцдаг Э.М болон захирал, хуульч гэх хүмүүс надруу утсаар холбогдож өөрийн худалдан авсан орон сууцны талбайг “Г" гэх хүний Хнаас авах зээлийн гэрээний барьцаалбараар бүртгэх тухай зөвшөөрлийг бичгээр өгөхийг шаардаж эхэлсэн. Би “Г*******” ХХК-ийн шаардлагыг ойлгохгүй, эрсдэлтэй санагдсан тул тэдний саналыг зөвшөөрөөгүй. Саналыг нь зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлана, хөөж гаргана, танайх орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байгаа гэх мэтээр надруу олон дугаараас залгаж сүрдүүлсэн. Арга буюу Хны Өмнөговь салбарт хандаж 76 315 400 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэйгээр зээлж аван орон сууцны төлбөрийн үлдэгдлийг төлөхийг хүссэн. Хны Өмнөговь салбараас уг зээлийн хүсэлтийг хүлээн авч зээл олгох боломжтой гэх хариуг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18/498 дугаартай албан бичгээр өгсөн. Хасбакны 2022 оны 18/498 албан бичгийг “Г*******” ХХК-н ажилтан Э.Мд өгч орон сууцны үнийг нэн даруй 100 хувь төлж барагдуулах тул байрнаас хөөхгүй, гэрээ цуцлахгүй байхыг хүссэн. Гэвч орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан эсэхээс үл хамааран зээлийн барьцаанд тавих болно гээд урьдны шаардлагаа тавьсан. Намайг орон сууцыг барьцаалах зөвшөөрөл өгөөгүй тул гэрээг цуцалж байна, орон сууцыг нэн даруй чөлөөл гэсэн.

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 32,706,600 төгрөгийг С.М******* миний Хдахь тоот дансанд шилжүүлсэн байна. Одоо манай гэр бүлийг орон сууцнаас маань нүүхийг шаардсаар байна. Миний зүгээс “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүргээ зөрчөөгүй байхад гэрээг цуцалж, нүүхийг шаардажбайгаагхүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Гэвч нөхөр Ц.Ч*******д мэдэгдсэн, гэрээний үйлчлэлийн талаар ямар нэгэн санал илэрхийлээгүй тул гэрээ цуцлагдсан гэж бид үзэж байгаа гэх хариуг “Г*******" ХХК-с утсаар өгсөн. “Орон сууц захиалгын гэрээ”-г би болон “Г*******” ХХК гэх талууд байгуулсан, захиалагч миний зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй байхад нөхөр Ц.Ч*******, “Г*******” ХХК нар дур мэдэн гэрээг цуцлах эрхгүй гэж үзэж байна.

Нэгэнт гэрээний дагуу худалдан авах ажиллагаа үргэлжилж байгаа орон сууцны талбайг Г гэх хүний Хнаас авах гэж байгаа гэх юунд зарцуулагдах, ямар үнийн дүнтэй нь мэдэгдэхгүй зээлийн барьцаалбар болгохыг би хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна. Үүний төлөө үндэслэлгүйгээр гэрээг цуцлах, гэр бүлийг маань орон гэрээс нь хөөх тухай шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх орон сууцанд орсон цагаас хойш худалдан авч байгаа орон сууцны хэмжээ нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу байж болзошгүй байдал ажиглагдсан. Нэгэнт гүйцэтгэгч байгууллагатай маргаан үүсгэх болсон тул 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Д суманд байрлах барилгын зураг төслийн тусгай эрх эзэмшдэг “А” ХХК-д хандан Д сум, *-р баг, тоот хаягт байрлах орон сууцны талбайг хэмжүүлсэн.

Гэтэл гэрээнд орон сууцыг 57,38 м2 гэж гэрээнд заасан боловч “А” ХХК-н хэмжилтийн үр дүнд гарсан тэмдэглэлээр 54.19 м2 талбайтай байна гэж гарсан. Зөрүү нь 3,19 м2 буюу 6,061,000 төгрөгийн үнийн дүнтэй байна. Биет байдлын хувьд доголдолтой, гэрээнд заасан тоон үзүүлэлтэд хүрэхгүй байна.

Дээрх байдлуудаар миний эрхийг зөрчиж байгаа тул арга буюу нэхэмжлэл гаргахад хүрлээ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтын төрлүүдийг дурдсан байдаг ба 9.4.7 дугаар зүйлд “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасан. Компанийн хувьд гэрээ цуцалсан шийдвэрийг ямар хэлбэрээр гаргах тухай хэлбэрийн шаардлагыг нь хуульд тусгайлан заагаагүй. Гэвч гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлж байгаа, утсаар болон ажилтнууд нь уулзаж мэдэгдэж байгаа нь тэдний шийдвэр гэж үзэх боломжтой. ...Уг зохицуулалтын дагуу “Г*******” ХХК-н гэрээг цуцлах шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах, орон сууцны талбайн зөрүүний үр дагаварыг арилгах агуулгаар нэхэмжлэл гаргах боломжтой. “Г” ХХК-ийн шаардлага ба шийдвэр цаасан байдлаар гарч бидэнд ирээгүй, ирүүлэх шаардлагагүй гэдэг.

Гэрээ байгуулсан өдрөөс хойш зах зээл дээрх орон сууцны үнэ даруй 30 гаран хувиар нэмэгдсэн. Би өөрөө Өмнөговь аймаг дахь ээр ажилладаг. Цалин хөлс багатай. Олон жил хурааж хуримтлуулж цуглуулсан орон сууцны урьдчилгааг маань буцааж өгөөд байрнаас маань хөөнө гэж байгаа нь надад болон гэр бүлд маань хүнд тусч байна. “Г*******” ХХК-с буцаан шилжүүлсэн 32,706,600 төгрөгийг би өөрийн дансанд хадгалж байгаа. Хэзээ хэлсэн хугацаанд нь компанируу шилжүүлэх боломжтой. Ахиад өөр, өссөн үнийн дүнгээр зээл судлуулбал миний цалин орлого хүрэлцэх эсэхийг мэдэхгүй байна. Миний болон гэр бүлийн маань эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байгаа компанийн хууль зөрчсөн үйлдлийг нягталж эрхийг маань хамгаалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М******* 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Анх 2022 оны 11 сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан С.М*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага доорх агуулгатай. Үүнд:

1. 2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгч “Г*******” ХХК-г төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-г цуцлах тухай “Г*******” ХХК-н гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох

2. 2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгч “Г*******” ХХК-г төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1 дэх заалтад “... худалдах нийт үнэ 109,022,000 төгрөг” гэхийг “... худалдах нийт үнэ 103,961,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах

Б.Э би С*******гийн М*******гаас 2023 оны 01 сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу “Г*******” ХХК, Ц.Ч******* нарт холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. /Итгэмжлэл 1-р хавтас 34-р хуудас/

Б.Э би итгэмжлэлээр өөрт олгогдсон эрхийн дагуу 2023 оны 05 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж доорх байдлаар нэхэмжлэлээ гаргасан. Үүнд:

1. 2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгчийн “Г*******” ХХК-г төлөөлөгч гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-г цуцлах тухай “Г*******” ХХК-н гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох тухай:

2. 2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгчийн “Г*******” ХХК-г төлөөлөгч гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1 дэх заалтад “... худалдах нийт үнэ 109,022,000 төгрөг” гэхийг “... худалдах нийт үнэ 101,961,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах

3.“2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгчийн “Г*******” ХХК-г төлөөлөгч гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-д заасан орон сууцыг худалдан авах зориулалтаар С.М*******гийн арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.М*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг “Г*******” ХХК-д даалгах

Өнгөрсөн хугацаанд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, талууд тайлбар ба татгалзлаа нотлох баримт тайлбар гаргах зэрэг ажиллагаанууд явагдаж ирлээ. Үүнээс гадна Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 1163 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн Мясэнгээгийн Гын гаргасан С*******гийн М*******д холбогдох “Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Д сумын *-р баг Ц, хаягт байрлах 57,38 м2 талбайтай орон сууцыг С.М*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.М*******гаас 2023 оны 07 сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болсон.

М.Гын гаргасан нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан, нотариатаар гэрчлүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзвэл С.М*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хянагдаж байгаа гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр М.Г бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. Мөн С.М*******гийн нэхэмжлэлтэй “Г*******” ХХК, Ц.Ч******* нарт холбогдох иргэний хэрэгт Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтад дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Д сумын , хаягт байрлах орон сууц одоогоор М.Гын өмчлөлд бүртгэгдсэн байгааг илтгэж байна.

“Г*******” ХХК-н зүгээс 2022 оны 03 сарын 14-ний өдөр гэрээ байгуулж С.М*******д худалдсан орон сууц М.Гын өмчлөлд бүртгэлтэй байх тул М.Гыг хариуцагчаар тодорхойлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь надад байгаа мэдээллээр М.Г нь “Г*******” ХХК-н Д сумын , 118/1 байрыг захиалан бариулсан гэх бөгөөд борлуулалтыг “Г*******” ХХК-аас дамжуулан гүйцэтгэсэн. Хэдийгээр тухайн орон сууцны өмчлөл М.Гын өмчлөлд бүртгэгдсэн байх боловч “Г*******” ХХК-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж байгаа худалдан авагч нартай байгуулж байгаа гэрээ нь хүчин төгөлдөр. Уг гэрээ нь стандарт гэрээний хэлбэрийг агуулж байгаа. ...Үүнтэй адилаар орон сууц худалдан авах, захиалан бариулахыг хүссэн иргэд “Г*******” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үүргийн биелэлтийг харгалзан өмчлөлийг шилжүүлж өгдөг процессд гэрээнд гарын үсэг зурдаггүй боловч М.Г урьдчилсан амлалт өгөх байдлаар гэрээний харилцаанд оролцдог стандарт гэрээний нөхцлийн дагуу явагддаг харилцаа юм. Иймдээ ч “Г*******” ХХК-н  2022 оны 11 сарын 18-ны өдрийн 021284 тоот “Баталгаа гаргах тухай” албан бичигт “...6 тоот орон сууцыг захиалсан “Орон сууц захиалгын гэрээ” хүчин төгөлдөр болно. ...орон сууцанд барьцаалбар үйлдэхгүй, бүртгэхгүй байхыг үүгээр баталж байна. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.Г” гэжээ.

Иймд 2023 оны 10 сарын 24-ний өдрөөс эхлэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн доорх байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Шаардлага 1: 2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгч “Г*******” ХХК-г төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-г цуцлах тухай “Г*******” ХХК-н гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох

Шаардлага 2: 2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгч “Г*******” ХХК-г төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1 дэх заалтад “... худалдах нийт үнэ 109,022,000 төгрөг” гэхийг “... худалдах нийт үнэ 103,961,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах

Шаардлага 3: “2022 оны 03 сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгчийн “Г*******” ХХК-г төлөөлөгч гүйцэтгэх захирал Д.Э, Э.М нартай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-д заасан Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Д сумын , хаягт байрлах орон сууцыг худалдан авах зориулалтаар С.М*******гийн арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.М*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч “Г*******” ХХК, М.Г, Ц.Ч******* нарт даалгана уу гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 235-р хуудсанд байгаа 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй байна. Нэхэмжлэлийн 3 шаардлагатай. Нэгдүгээр шаардлага нь, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгч “Г*******” ХХК-ийг төлөөлөн захирал Э, М нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай “Г*******” ХХК-ийн гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох, хоёрдугаар шаардлага нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэг талаас захиалагч С*******гийн М*******, “Г*******” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Э, М нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтад худалдах үнэ нийт 109 022 000 төгрөг гэхийг худалдах үнэ нийт 103 961 000 төгрөг гэж өөрчлөлт оруулах, гуравдугаар шаардлага нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр захиалагч С*******гийн М*******, нөгөө талаас гүйцэтгэгч “Г*******” ХХК-ийг төлөөлөн Э, М нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээнд улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймаг, Д сумын ,,,, хаягт байрлах орон сууцыг худалдан авах зориулалтаар С.М*******гийн арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.М*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч “Г*******” ХХК, М.Г, Ц.Ч******* нарт даалгана уу гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

2. Хариуцагч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г*******” ХХК нь энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй буюу ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч С.М*******гийн өмнө “Г*******” ХХК ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй, дээр нь гэрээний харилцаанд огт оролцоогүй буюу шаардах эрхийг аливаа хэлбэрээр бий болгоогүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийг хариуцагчаар татсан нь ямар шалтгаантайг мэдэхгүй байна. Хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн орон сууц захиалгын гэрээ, холбогдох баримтуудыг харахаар С.М******* нь “Г*******” гэж компанитай огт гэрээ байгуулаагүй. “Г” гэж компанитай гэрээ байгуулсан гэдэг нь нотлох баримтаар харагдаж байгаа. Энэ хоёр нь тусдаа өөр хуулийн этгээд. Иргэний хуулийн 8 дугаар зүйл иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, мөн Иргэний хуулийн 26 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулийн этгээдийн бүрэн эрх, Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг бий болгодог зохицуулалтын дагуу гэрээний дагуу аливаа шаардах эрх үүсдэг. Гэтэл “Г*******” гэж компани С.М******* гэж хүнтэй огт гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан баримтаас өөр хуулийн этгээд гэдэг нь илэрхий тодорхой зүйл байгаа. “Г” гэж компанитай байгуулсан захиалгын гэрээ, төлөөлсөн этгээд, регистрийн дугаар, нэр нь өөр. Нэг нь групп, нэг нь Г гэж байгаа. “Г*******” ХХК-иас олгосон итгэмжлэл дээр ч тодорхой байгаа.

“Г*******” ХХК нь өөрөө 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 67968 буюу нийтэд илэрхий үйл баримт ч байгаа. Opendata сайтаар үзэхэд “Г*******” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан, гэсэн дугаартай, Ганчимэг гэж хүн хувьцааг нь эзэмшдэг компани байгаа. “Г” гэж компани нь өөрөө 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан, гэдэг дугаартай тусдаа хуулийн этгээд байгаа. Өөрсдийнх нь гаргаж өгсөн захиалгын гэрээн дээр “Г*******” гэсэн компани огт байхгүй. Гэтэл ямар ч үүрэг хүлээгээгүй, гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй хуулийн этгээдийг үндэслэлгүйгээр татаад өнөөдрийг хүртэл буюу шүүх хуралдаан хүртэл явсан. Аливаа эрх, үүргийг гэрээний үндсэн дээр үүсэж хүлээдэг. Гэтэл “Г*******” гэж компани ямар нэгэн байдлаар иргэн С.М*******тай эрх зүйн харилцаанд оролцоогүй байхад “Г*******” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл гэдэг юм уу, гэрээг цуцалсан шийдвэрээ хүчингүй болго, мөн орон сууц захиалгын гэрээнд өөрчлөлт оруул, мөн холбогдох бичиг баримтыг гаргаж өг гэх нь өөрөө ямар ч боломжгүй зүйл. Энэ гэрээг байгуулаагүй буюу тухайн орон сууцны барилгатай ямар ч хамааралгүй, орон сууцны барилгыг захиран зарцуулах ч гэдэг юм уу захиалгын гэрээнд ямар ч эрхгүй этгээд тэр үүргийг биелүүлэх боломжгүй.

Хамгийн гол үндэслэл нь эрх зүйн харилцаа үүсгээгүй учраас “Г*******” ХХК-иас шаардах эрх байхгүй. Ямар нэгэн байдлаар “Г*******” ХХК-иас энэ гэрээний үүргийг шаардах эрх байхгүй. Энэ нь тодорхой байсаар байхад гэрээний оролцогч этгээдийг хариуцагчаар татаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа өөрөө тодорхойлдог. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь эхний энэ асуудлаар тодорхой болж байгаа юм. “Г*******” ХХК-ийн зүгээс шү*******с дуудсан, шү*******с хариуцагчаар татсан захирамж гарч нэхэмжлэлийг гардаж ав гэсэн учраас энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос өөр аргагүй. Ямар нэгэн байдлаар сайн дураар би оролцохгүй гэх боломжгүй учраас “Г*******” ХХК өнөөдрийг хүртэл оролцсон байдаг. Тэгэхээр энэ үндэслэлээр хууль зүйн үндэслэл байхгүй, цаашаа агуулга руу орох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй, хариуцагч буюу гэрээний харилцаа байхгүй гэдэг нь тодорхой, илэрхий. Дараагийн нэг асуудал нь, “Г*******” ХХК нь хариуцагч, энэ гэрээний оролцогч биш ч гэсэн хэргийн материалаас харахад нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг ямар ч мөнгө төлөөгүй өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа юм байна лээ. “Г*******” гэж компани үүнд оролцоогүй ч гэсэн, дээр нь эрх зүйн харилцаанд оролцоогүй ч гэсэн ингээд харахад, ямар үндэслэлээр нэг төгрөг ч төлөөгүй өнөөдрийг хүртэл энэ байранд амьдраад, дээр нь мөнгө төлж байж буюу төлбөр тооцоо дуусаж байж тухайн байранд орох ёстой гэдэг гэрээ нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна лээ. Гэтэл төлбөр тооцоод дуусаагүй буюу урьдчилгаа өгчихсөн, урьдчилгаагаа дансаараа буцаагаад авчихсан хэр нь 2022 оны 03 дугаар сараас хойш буюу бараг 3 жил орчим үнэ төлбөргүй энэ байрыг ашиглаж байгаа юм байна лээ. Огт хохироогүй. Мөн тухайн гэрээг цуцалсан асуудлыг нь ярьж байх шиг байна лээ. Тэр гэрээг цуцалсан талууд нь гэрээний оролцогч талууд. Тухайн гэрээг төлбөр тооцоо дуусгаагүй гэдэг ч юм уу, гэрээнд болон хуульд заасан үндэслэлээр тухайн харилцааг дуусгавар болгох эрхтэй гэж харж байгаа. Тэгэхээр тэр эрх зүйн харилцаанд оролцсон этгээдийн хоорондох гэрээний харилцаагаа дуусгавар болгочхоод гэрээний оролцогч бус этгээдийг хариуцагчаар татаж өнөөдрийг хүртэл ингээд явж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь гэрээ цуцалсан шийдвэр нь хүчингүй, цаашлаад үүнийг үндэслээд тэр гэрээ хүчинтэй гэж үзэж байгаа учраас бусад дагалдах хоёр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан гэж ойлгож байгаа, логикийн хувьд тэгж харагдаж байна лээ. Тэгэхээр үндсэн буюу гэрээг цуцалсан, гэрээтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрхгүй этгээдээс үүнийг шаардаж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус орон сууцанд оршин суудаг бөгөөд Г ХХК-ийн зүгээс маргааныг шийдвэрлэж зохих ёсоор албаны хүмүүс нь хариугаа өгсөн. Маргаан шийдвэрлэгдсэн. 2022 оны 12 дугаар сард багтаан орон сууцны талбайн зөрүүг шийдвэрлэнэ гэж хариу өгсөн. Өнөөг хүртэл хариу өгөөгүй тул “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2.1 дэх заалтад “...худалдах нийт үнэ 109 022 000 төгрөг” гэхийг “...худалдах үнэ нийт 102 961 000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г ХХК хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Шүүхийн шатанд эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж бодож байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, “А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбар, “Хас банк” ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18/498 дугаартай албан бичгийн хуулбар, С.М*******гийн тоот Хны депозит дансны хуулга, итгэмжлэл, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04/356 дугаартай албан бичиг,

Хариуцагч “Г*******” ХХК-иас: итгэмжлэлүүд, “Г*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч Ц.Ч*******аас: 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Г” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/284 дугаартай баталгаа гаргах тухай, Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Бийн баталгааны тухай албан бичгүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  “Х** банк” ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18/97 дугаартай албан бичгийн хуулбар, “А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Г банк” ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/283 дугаартай тодорхойлолт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шү*******с: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Мийг гэрчээр асууж, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцны барилгын план зураг болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг нотлох баримт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.М******* нь хариуцагч “Г*******” ХХК, Ц.Ч*******, М.Г нарт холбогдуулан “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай “Г*******” ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгох; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтад “...худалдах нийт үнэ 109,022,000 төгрөг” гэхийг “...худалдах нийт үнэ 103,961,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг худалдан авах зориулалтаар арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.М*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“...“Г*******” ХХК-ийн борлуулалт хариуцсан ажилтнуудтай уулзаж мэдээлэл аваад тэдний барьж байсан байрнаас худалдан авахаар тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэг талаас гүйцэтгэгчийг төлөөлөн “Г*******” ХХК-ийн борлуулалтын менежер Э.М, нөгөө талаас захиалагч С.М******* бид “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. ...Гэрээнд заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 14-ний 32 706 600 төгрөгийг “Г*******” ХХК-ийн Х дахь дугаартай харилцах дансанд шилжүүлсэн. Улсын комисс ажилласан, ашиглалтад орсон гэсэн тул 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд заасан байрандаа Э.Мийн зөвшөөрөлтэйгөөр нүүж орсон. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Г*******” ХХК-ийг төлөөлөн захиалагч, оршин суугчидтай харилцдаг Э.М болон захирал, хуульч гэх хүмүүс над руу утсаар холбогдож өөрийн худалдан авсан орон сууцны талбайг Г гэх хүний Хнаас авах зээлийн гэрээний барьцаалбараар бүртгэх тухай зөвшөөрлийг бичгээр өгөхийг шаардаж эхэлсэн. ...Намайг орон сууцыг барьцаалах зөвшөөрөл өгөөгүй тул гэрээг цуцалж байна, орон сууцыг нэн даруй чөлөөл гэсэн. ...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 32,706,600 төгрөгийг С.М******* миний Х дахь тоот дансанд шилжүүлсэн байна. Миний зүгээс “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүргээ зөрчөөгүй байхад гэрээг цуцалж, нүүхийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалтын төрлүүдийг дурдсан байдаг ба 9.4.7 дугаар зүйлд “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасан. Гэвч гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлж байгаа, утсаар болон ажилтнууд нь уулзаж мэдэгдэж байгаа нь тэдний шийдвэр гэж үзэх боломжтой. Уг зохицуулалтын дагуу “Г*******” ХХК-ийн гэрээг цуцлах шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах, орон сууцны талбайн зөрүүний үр дагаварыг арилгах агуулгаар нэхэмжлэл гаргах боломжтой” гэжээ.

 

3. Хариуцагч “Г*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч С.М*******гийн өмнө “Г*******” ХХК ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй, гэрээний харилцаанд огт оролцоогүй буюу шаардах эрхийг аливаа хэлбэрээр бий болгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн орон сууц захиалгын гэрээ, холбогдох баримтуудыг харахаар С.М******* нь “Г*******” гэж компанитай огт гэрээ байгуулаагүй, “Г” гэж компанитай гэрээ байгуулсан гэдэг нь нотлох баримтаар харагдаж байгаа. Энэ хоёр нь тусдаа өөр хуулийн этгээд. Нэг нь “Г*******”, нөгөө нь “Г” гэж байгаа. Opendata сайтаар үзэхэд “Г*******” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан, гэсэн дугаартай, Ганчимэг гэж хүн хувьцааг нь эзэмшдэг компани байгаа. “Г” гэж компани нь 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан, гэдэг дугаартай тусдаа хуулийн этгээд байгаа. Өөрсдийнх нь гаргаж өгсөн захиалгын гэрээн дээр “Г*******” гэсэн компани огт байхгүй. Гэтэл “Г*******” гэж компани ямар нэгэн байдлаар иргэн С.М*******тай эрх зүйн харилцаанд оролцоогүй байхад “Г*******” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах боломжгүй.

Иймд эрх зүйн харилцаа үүсгээгүй учраас “Г*******” ХХК-иас шаардах эрх байхгүй. Энэ нь тодорхой байсаар байхад гэрээний оролцогч этгээдийг хариуцагчаар татаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа өөрөө тодорхойлдог” гэж маргажээ.

 

Хариуцагч Ц.Ч******* шүүх хуралдаанд “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч С.М*******тай ашиг сонирхол нэг” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.  

 

4.1 Нэг талаас “Г” ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер Э.М /гүйцэтгэгч/, нөгөө талаас С.М******* /захиалагч/ нар 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсныг “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э батлав гэжээ.  /хх-53-55/

 

“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г захиалагч С.М*******д 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/284 дугаар баталгаа гаргах тухай, Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Б орон сууцны захиалагч С.М*******, Ц.Ч******* нарт 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгүүд хүргүүлжээ. /хх-56-57/

 

4.2 “Г” ХХК, С.М******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний биелэлттэй холбоотойгоор нэхэмжлэгч С.М******* нь тус шүүхэд хариуцагч “Г*******” ХХК болон Ц.Ч******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Гыг хариуцагчаар татан оролцуулжээ.

 

5. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэжээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг, мөн зүйлийн 8.1.1-т “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг гэж заасан.

 

Иргэний эрх зүйн тодорхой төрлийн харилцаа нь уг харилцаанд оролцогчийн хооронд үүснэ. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж заасан ба хуулийн этгээдийн нэр нь иргэний эрх зүйн харилцаанд оролцоход бусдаас ялгагдах, түүнийг онцлох шалгуур болдог.

 

Гэтэл хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний талууд нь иргэн С.М******* болон “Г” ХХК байх ба нэхэмжлэгч нь уг гэрээнээс үүдэлтэй маргааныг “Г*******” ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Гэрээн дээрээ “Г” ХХК гэж бичсэн боловч энэ группийн барьсан барилга гэдэг. Энэ гэрээний хүрээнд аливаа асуудлаар холбогдохоор “Г*******” ХХК гэж яриад байдаг” гэх тайлбар үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч тал “Г” ХХК-тай бичгээр  байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-г хэрэгт нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.М******* болон хариуцагч “Г*******” ХХК, Ц.Ч*******, М.Г нарын хооронд хуульд заасан хэлцлээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа үүссэх эсэх нь нотлогдохгүй байна.

 

Хариуцагч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...“Г*******” компани С.М******* гэж хүнтэй огт гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан баримтаас өөр хуулийн этгээд гэдэг нь илэрхий байгаа. “Г” гэж компанитай байгуулсан захиалгын гэрээ, төлөөлсөн этгээд, регистрийн дугаар, нэр нь өөр. Нэг нь “Г*******”, нөгөө нь “Г” гэж байгаа. Гэтэл “Г*******” компани иргэн С.М*******тай эрх зүйн харилцаанд оролцоогүй байхад “Г*******” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах боломжгүй” гэх татгалзал үндэслэлтэй.

 

6. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг ба хариуцагч “Г*******” ХХК болон Ц.Ч*******, М.Г нар нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаар тодорхойлогдоогүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Ц.Ч*******ыг хариуцагчаар нэрлэн заасан байх боловч түүнд холбогдуулж ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй иргэний хэрэг үүсгэгдсэн, шүүх хуралдааны явцад тэрээр нэхэмжлэгч С.М*******тай ашиг сонирхол нэг гэдгээ илэрхийлж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй этгээд гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

7. Иймд зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь  хариуцагч “Г*******” ХХК болон Ц.Ч*******, М.Г нараас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байх тул нхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 351 076 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

9. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хариуцагч М.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бурмаа нарт шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч М.Гын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Г*******” ХХК, Ц.Ч*******, М.Г нарт холбогдох “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай “Г*******” ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгох; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтад өөрчлөлт оруулах; 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг худалдан авах зориулалтаар арилжааны банкнаас хүссэн зээлийн бүрдүүлбэрт шаардлагатай баримтуудыг С.М*******гийн шаардсан хугацаанд гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах” тухай С.М*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.М*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 351 076 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шү*******р дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ОТГОНСҮРЭН