2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01395

 

2025          02          14                                    191/ШШ2025/01395                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ***************, **************** хаягт байрлах, “********” ХК /РД:********/-ийн хүсэлттэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ө*************ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгч “********” ХК -иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Б.Ө************* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ************дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Ө*************ын ********ны ************дугаартай дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 3,565,686.50 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,683,563.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 63,156.67 төгрөг, нийт 5,312,406.33 төгрөг төлсөн. Б.Ө************* нь Зээлийн гэрээний гол нөхцөл болох 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагүу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч ************дугаартай Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 160 хоног хугацаа хэтрүүлж, зээл нь чанаргүй зээл болсон байна. 2024 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс банкны тодорхойлж өгсөн хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч уг хаяг тус хороонд байдаггүй гэх Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 183/Ш32024/10293 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болсон шүүгчийн захирамж гарсан. Б.Ө************* нь 99201035 дугаартай утас дээр байдаг. Шүүх дээр хэрэг хэрэгсэхгүй болсон, хаягаа өгөх шаардлагатай байгааг хэлсэн. Ирж уулзахыг хүссэн боловч ирдэггүй. Зээлээ төлөхөө амладаг боловч төлдөггүй. Б.Ө*************ын оршин суугаа хаяг тодорхойгүй, зээлийн гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.” гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н************ шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Б.Ө*************ыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Зээлийн өргөдөл, Зээл олгох шийдвэр, Зээл олголтын зөвшөөрөл, Зээлийн мэдээллийн  сангийн хуудас, “********” ХК, Б.Ө*************ын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №************дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, Зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, “Н.************” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодрхойлолт, дансны хуулга, Б.Ө*************ын иргэний үнэмлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/10293 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/05647 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.Ө*************ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “********” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б.Ө*************ыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “********” ХК нь ***************, **************** хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ******** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ө*************ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,027,987.04 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон. 

Хэрэгт авагдсан, Зээлийн өргөдөл, Зээл олгох шийдвэр, Зээл олголтын зөвшөөрөл, Зээлийн мэдээллийн  сангийн хуудас, “********” ХК, Б.Ө*************ын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №************дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, Зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, “Н.************” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодрхойлолт, дансны хуулга, Б.Ө*************ын иргэний үнэмлэх баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Б.Ө************* нь хүсэлт гаргагч “********” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна. 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/05647 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б.Ө*************ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа баримтуудад тодорхойлсон ***************, ***************** тоот хаягт Б.Ө************* нь оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/10293 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Б.Ө*************ын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ************овогт Б.Ө************* /РД:************/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.Ө*************ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “********” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н************, утас: ********/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА