| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/09312/И |
| Дугаар | 197/ШШ2025/02504 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/02504
2025 03 14 197/ШШ2025/02504
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, Он******* тайж овгийн Ма******* Эн******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, *******, хаалттай хорих ангийн хүмүүжигч Ба******* овгийн Тө******* Мя******* /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, тоот хаягт оршин суух, Сү Чи нарт холбогдох,
13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Мя******* мөнгөний хэрэгцээ яаралтай гараад байна хэмээн мөнгө зээлээч гэж санал тавьсаны дагуу түүний ажилтан Чиийн эзэмшлийн хаан банкны тоот данс руу 2022 оны 10 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022.10.21-нд 10,000,000 төгрөг тус тус шилжигдсэн нь иргэн Эн*******ын Хаан банкны TOOT дансны хуулгаар нотлогдож байна. Иргэн Мя*******аас удаа дараа мөнгөө авахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Мя******* нь зээлсэн мөнгөө төлөхгүй сүүлийн нэг жил ор сураггүй алга болсон бөгөөд иргэн Эн******* би эрэн хайсны эцэст ШШГЕГ-ын харьяа 407-р нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байгаа нь тодорхой болсон. Иргэн Т.Мя*******, С.Чи нараас 13,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Мягмарсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Эн*******ын нэхэмжлэлтэй, Г.Мя*******, С.Чи нарт холбогдох, 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Т.Мя******* миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч С.Чиийг дээрх төлбөр төлөхөөс чөлөөлж өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.Эн******* миний бие хариуцагч Т.Мя*******, С.Чи нарт холбогдох, 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Т.Мя******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул С.Чиөд холбогдох хэсгээс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эн******* нь хариуцагч Т.Мя*******, С.Чи нарт холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч М.Эн*******ын 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Мя******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь хариуцагч С.Чиөөс татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Т.Мя*******ы зөвшөөрөл болон нэхэмжлэгчийн хариуцагч С.Чиөөс татгалзсан хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Мя******* бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгөөс 111,475 төгрөгийг улсын орло******* үлдээж, хариуцагч Т.Мя*******аас улсын тэмдэгтийн хураамжид 111,475 төгрөг, улсын төсвийн данснаас 111,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Эн*******ад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Эн*******ын зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Т.Мя******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгөөс 111,475 төгрөгийг улсын орло******* үлдээж, хариуцагч Т.Мя*******аас улсын тэмдэгтийн хураамжид 111,475 төгрөг, улсын төсвийн данснаас 111,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Эн*******ад олгосугай.
3. Нэхэмжлэгч М.Эн******* нь хариуцагч С.Чиөөс татгалзсан болохыг, шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Мя******* нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР