| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/08124/И |
| Дугаар | 197/ШШ2025/02511 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/02511
2025 03 14 197/ШШ2025/02511
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар,******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамж, ******* тоотод оршин суух Ба******* Га******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 546,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь Баттөр овогтой Га*******-тай 2024-01-09-ний өдөр 6418 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 01 сарын 09-ний өдөр 450,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000114865 тоот зээлийг Хаан банк дахь ******* тоот дансанд, зээлдэгч Б.Га******* нь шилжүүлж авсан. Хариуцагч Б.Га******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-11-20-ны өдрийн байдлаар: 2000114865 тоот зээл 2024 оны 04 сарын 08-ний өдөр дуусч үндсэн зээлээс 85,500 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 364,500 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 198 хоног/зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 114+0 удаагийн сунгалтаар -60 хоног/-ийн хүү 218,097 төгрөг+шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 35,640 төгрөгийг хасаж нийт хүү 182,457, Нийт дүн 546,957 төгрөг болсон тул нийт дүн: 546,957 /таван зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин долоо/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Га*******д холбогдох, 546,957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож, 3 сарын хугацаанд, 1 сард 182,319 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Га*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 546,957 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Га******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 546,957 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд сар бүр 182,319 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,059 төгрөгөөс 8529.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 8529.5 төгрөг, улсын төсвийн данснаас 8529.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Га******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 546,957 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд сар бүр 182,319 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,059 төгрөгөөс 8529.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 8529.5 төгрөг, улсын төсвийн данснаас 8529.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК /РД:*******/-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Га******* нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР