Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 26

 

2018 оны 01 сарын 31 өдөр                       2018/ШЦТ/26                                   Хэрлэн сум

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0015/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга:                                 А.Уламбаяр,

Улсын яллагч:                                               Ц.Цэен-Ойдов,

Хохирогч:                                                       Н.З,

Иргэний хариуцагч:                                      А.Алтангадас,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч:  Ж.Цэцгээ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                              С.Нарангэрэл,   

Шүүгдэгч:                                                      Л.М нарыг оролцуулан

          Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.М холбогдох 201723000122 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 1987 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, Их ноёд ресторанд бармен ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 15 дугаар хэсэг, 2599 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Л.М  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.М нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Устын ам” гэх газар тоёота королла маркийн 95-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”.  2.3 б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн М.Э амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Н.З мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...  Л.М бид 2 албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Хамт амьдраад 6 жил болж байна. 2017.5.12-ны өдөр манай нөхөр Л.М нь ээж Алтанцэцэг, хүү Этүгэн, охин Энхбилэг нарынхаа хамт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явж байхдаа осолд орж хүү Этүгэн нас барсан. Бид хэрэг явдлын дараа ослын газар очиход замд нилээн том гүнзгий нүх үүссэн байсан. Би талийгаач хүүгээ өнгөрснөөс хойш сэтгэл санааны маш хүнд дарамтанд байгаа. Манай ам бүлийг нөхөр Л.М тэжээж явдаг. Миний бие зам засах ёстой байсан байгууллагад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 41-44 тал/, ер нь тэр осол болсон газар тэмдэглэгээ тавиад анхааруулаад зам засварын газар ажлаа зохих ёсоор хийсэн бол осол болох байсан үгүйг хэлж мэдэхгүй. Тэр нүхэнд л дугуй цохигдож осол болж хүү маань өнгөрсөн гэж үзэж байгаа учраас АЗЗА ТӨХК-аас хохирол гаргуулна гэсэн саналтай байна. Өөрийн нөхөр Л.Мгаас бол нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хурал эхлэхэд оршуулгын зардалтай холбоотой баримтыг өглөө. Оршуулгын зардалд нийт 9 сая төгрөг, би иогийн эмчилгээнд явсан төлбөр 240.000 төгрөг, автомашины эвдрэлийн үнэ 2.230.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг нийт 31.470.000 төгрөгийг замын компаниас нэхэмжилж байна гэжээ.

Иргэний хариуцагч А.А мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Иргэний хариуцагчаар татаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 тал/, Би мэргэжлийн хүний хувьд энэ ослыг хурд хэтрүүлснээс гарсан гэж өөрөө дүгнэж байгаа, зам ашиглалт засварыг тодорхой цаг хугацаа, хуваарийн дагуу хийдэг. Хэрэг болсон гэх ослын газар айхтар нүх гараад хонхойсон зүйлгүй, өнгө хэсгийн сийрэгжилт явагдсан байсан. Энэ замаар өдөр 2000-3000 гаруй машин явдаг хурдаа тохируулж явсан бол магадгүй энэ осол гаргахгүй байх боломжтой байсан байх гэж би үздэг. Замын тэмдэглэгээ зохих ёсоор хийгдсэн байдаг, 50 км цагаас хэтрүүлэхгүй хурдтай яв гэсэн тэмдэглэгээний дараа огцом эргэлт гэсэн тэмдэглэгээ байгаа энэ тэмдэгээс 35-хан метрийн цаана осол болсон. Туршлагатай жолооч хурдаа тохируулж явсан бол энэ 2 тэмдэгийг хараад хурдаа тохируулсан бол огт тэмдэггүй байсан зүйл байхгүй. Харин ч манай байгууллагын тавьсан зам бусад байгууллагын тавьсан замаас насжилт удаан эвдрэл бага байгаа энэ замаар явж байгаа хүмүүс мэдэх боломжтой юм. Бид энэ осол болсонд харамсаж хохирогчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай байгууллага энэ осол болоход буруутай үйл ажиллагаа явуулсан зүйл бол байхгүй, харин адилхан үр хүүхэдтэй хүний хувьд болон энэ айлд тохиолдсон уй гашууг өөрийн боломжийн хэрээр ойлгож сая хуралд гаргаж өгсөн оршуулгын зардлын баримтын тал хувь буюу 1.700.000 төгрөгийг төлөхийг сайн дураар зөвшөөрч байна. Түүнээс манай байгууллага их мөнгөтэй хувийн компани биш тул би дураараа шийдээд мөнгө төгрөг өгөөд байх боломжгүй. Ер нь хүн чанар гаргаад сая хуралд гаргаж өгсөн баримт нь 3.400.000 төгрөгийн үнийн дүнтэй юм байна түүний тал хувийг сайн дураараа өгч чадна гэж хэлэх байна. Осол гарахад манай байгууллагын буруу байхгүй, бид зөвшөөрөхгүй гэв.

Иргэний хариуцагч А.А гэрчээр өгсөн: “... Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Устын ам” гэх газар 162 тэмдэгтийн орчимд гарсан зам тээврийн осол нь манай компани хариуцдаг хэсгийн зам юм. Бидний хувьд бүх замынхаа эвдрэл гэмтлийг мэднэ. Тухайн эвдрэлийг мэдэж байсан. Манай хариуцдаг зам насжилт өндөртэй учраас эвдрэл гэмтэл их байдаг. Зам засах арчлах хөрөнгийг засгийн газар болон зам тээврийн хөгжлийн яамнаас норм нормативийн дагуу хөрөнгө шийдвэрлэж өгдөггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/

Гэрч Н.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.5.12-ны өглөө өөрийн хүү Л.М болон түүний 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум орохоор Улаанбаатар хотоос гарсан. Багануур өнгөрөөд Хэрлэн гүүрнээс цааш нилээн явж байгаад хүү Л.М энд зам дээр нүх байна гэж хэлээд жолооны хүрдээ эргүүлэх шиг болоод л машин замын хажуу руу онхолдсон. Би хамгаалах бүс зүүсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/

Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “... Уст гэх газрын ойролцоо замын хойд талд суудлын жижиг тэрэг уначихсан хажууд нь бага насны 2 хүүхэд, 1 залуу, бас нэг настай эмэгтэй хүн нийт 4 хүн байсан. Би очиж уулзан, тэдгээр хүмүүсийн ачаа тээшийг өөрийнхөө машинд ачаад хүмүүсийг нь машиндаа суулгасан. Багануурын эмнэлэгт хүргэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 тал/

2017.08.07-ны өдрийн 0001 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт: 1. Л.М нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэг буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 2.3 “б”-д хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”. 2. Зорчих хэсэг дээрх замын эвдрэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Л.М-гийн жолоодож явсан 95-36 ДГО улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг хэдэн километр цагийн хурдтай явж байсан эсэхийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоох боломжгүй. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуйнд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 07 минутын үед үзлэг хийхэд уг дугуй нь хагарсан зүйл байхгүй ба шарвалтын үед олгойгүй дугуй шахагдаж хийн гарах байсан магадлалтай. 5.  Дугуй нь хагарсан нь осол болоход нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 6. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол болсон газар замын тэмдэг тэмдэглэгээ байсан болохыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шинжээчийн мэдэлд ирүүлсэн албан бичигт тодорхой тусгасан байна. 7. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Лхагвын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна. 8. Л.М нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэг буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна /хх-ийн 81-82 тал/ зэрэг болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Л.Мг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Устын ам” гэх газар тоёота королла маркийн 95-36 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”.  2.3 б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган 5 настай иргэн М.Э амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх үнэлээд тухайн осол болоход замын эвдрэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг үндэслэлтэй гэж дүгнэн хохирогчид зохих хэмжээний хохирлыг АЗЗА ТӨХК-аас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв

Хавтаст хэрэгт хохирогч Н.З нэхэмжилсэн 31.470.000 төгрөгөөс 29.240.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хавсаргагдаагүй бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өгсөн оршуулгын зардалтай холбоотой гэх 3.400.000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэхүйц зардлыг нотолж байгаа гэсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй /худалдаж авсан өгсөн хүний нэр, гарын үсэг байхгүй, он сар тодорхой, шашны зан үйлтэй холбоотой, зарим нь хоолны газар хоол идсэн тухай болон автомашины түлш авсан баримт нь гаргацгүй зэрэг/ байна.

Иймээс шүүх хавтаст хэрэгт авагдсан автомашины эвдрэлийг үнэлсэн Вендо ХХК-ний үнэлгээ тогтоосон нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлж энэ үнэлгээний  тал хувь болох 1.115.000 төгрөгийг иргэний хариуцагч АЗЗА ТӨХК-аас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Гэвч иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 1.700.000 төгрөгийг сайн дураар төлөхийг зөвшөөрсөн тул хохирогч Н.З АЗЗА ТӨХК-аас 1.700.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогч Н.З нь шүүгдэгч Л.Мгаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, шүүгдэгчид ашигтайгаар буюу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг шүүх харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хуульд заасан албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Л.М-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Мг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар автомашин жолоодохыг 3 жилийн хугацаагаар хориглож, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч АЗЗА ТӨХК-аас 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.З олгож, хохирогч нь бусад нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг ба шүүгдэгч Л.М-гаас нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай. 

4. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн №1132710 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой өөр баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл  Л.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.УЯНГА