Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 316/ШШ2025/00152

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* дугаар ******* ******* ******* ******* дугаар *******2 тоотод оршин суух хаягтай гэх, овогт /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* дугаар *******, ******* ******* Ногоочид дүгээр *******7 тоотод оршин суух хаягтай гэх, овогт гийн /РД: МД9601111/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г., хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Төгс-Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Ганболд овогтой миний бие овогтой той 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №*******90000005 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2015 онд том хүү , 2018 онд *******а хүү төрж хоёр хүүгийн эцэг, эх болсон. 2019 оноос хойш маргалдаж тус тусдаа амьдарч байгаа учир хоёр хүүгээ нэг нэгээр авч гэрлэлт цуцлуулах хүсэлттэй байна. Ямар нэгэн тэтгэмж тогтоолгохгүй, хөрөнгө хуваахгүйгээр салах хүсэлттэй байна... гэжээ.

Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Миний бие Нарантуа овогтой нь Ганболд овогтой гийн гэрлэлт цулуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүгээ нэг нэгээр нь авахыг дэмжиж байна.... гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч Н.од холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Гэрлэгчид нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний бүртгэлийн *******9000005 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байх ба тэдний дундаас 2015 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүү Б., 2018 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б. нар төрсөн болох нь хэргийн 5-6 дугаар талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Зохигчид нь 2019 оноос хойш хувийн таарамжийн харилцааны улмаас тус тусдаа амьдарсан, хэн аль нь цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлэх чин хүсэлгүй, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.******* дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон, зохигчид хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлийн хөрөнгийн маргааны талаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах шаардлагагүй гэж үзэж, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26., 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагчийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч саад болохгүй байхыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар овогт овогт /РД: /, овогт гийн /РД:МД9601111/ нарын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №*******9000005 дугаартай бүртгэлтэй гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтай болохыг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-т зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн ******* ******* ******* *******ын Иргэний гэр бүл байдлын бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ