| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07343/И |
| Дугаар | 191/ШШ2025/01292 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01292
2025 02 12 191/ШШ2025/01292
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ************, **************тоот хаягт байрлах, “Г.**************” ХХК /РД:4397622/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******************, ************** тоот хаяг оршин суух, Д.А*********** /РД:***********/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,764,987.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Бичил зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г.**************” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.**************” ХХК нь Д.А***********тэй 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр БХ32003167 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар цалин, түүнтэй адилтгах орлого, зээлээр худалдан авсан хөрөнгийг барьцаалан зээлдүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөх үүргээ биелүүлээгүй 1390 хоног болж байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 1,929,121.6 төгрөг, зээлийн хүү 7,549,156.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,286,709.7 төгрөг, нийт 10,764,987.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Д.А*********** шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа: "Г.**************" ХХК-иас 2,000,000 төгрөгийг цайны газар түрээсэлж, хүнс бараа материал авах зориулалтаар зээлэхээр гэрээ байгуулж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд 1,980,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн.
Гэтэл мөнгө зээлсэн сараас 2020 оны 3 дугаар сараас Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар хөл хорнонд орж, үйл ажиллагаа бүрэн зогсож, санхүүгийн хүнд байдалд орсон хэдий ч би өөрийн боломжоор үндсэн зээл зээлийн хүүг төлсөн, ”Г.***********” ББСБ-ийн шүухэд гаргаж өгсөн баримтаар үндсэн зээлд 75, 804 төгрөг, зээлийн үндсэн хүүд 737,018 төгрөг, нийт 812,822 төгрөг төлсөн байна. “Г.***********” ББСБ-иас надад олгосон бичил зээлийн сарын хүү нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй банк, хадгаламж зээлийн хоршоо зэрэг зээлийн үйл ажшшагаа явуулж буй эрх бүхий этгээдээс олгож байгаа зээлийн хүүгээс хэт өндөр тухайлбал, сард 2,000,000 төгрөгийн зээлийн сарын хүүд 160,000 төгрөг, зээлийн гэрээний 36 сарын хугацаанд 5,760,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөгийн хамт 7,760,000 төгрөг төлөх буюу анх авсан зээлийг 4 нугалж төлөх үүрэг хүлээлгэсэн ба зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон байна. Одоо ББСБ нь зээлж авсан 1,980,000 төгрөгийг 5 нугалж төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн төлбөрийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зээлийн хүүг бодох аргачлалыг Монгол банк Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.” гэж заасан. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар ББСБ-с олгож буй зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 онд 3.3 хувь, 2019 онд 3.4 хувь, 2020 онд 2.9 хувь байсныг ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны хууль эрхзүйн орчин судалгааны товхимолд нийтэлсэн. Мөн М.*********** агентлагаас 2024 оны 07 дугаар сарын 5-ны өдөр гаргасан мэдээгээр Монгол улсын ДНБ-ны 7,4 хувьтай тэнцэхүйц хөрөнгө ББСБ-уудад хуримтлагдпсан бөгөөд тэдний олгосон зээлийн дундаж хүү 3,6 хувь байна гэж мэдээлсэн байна. Мөн 2020-2024 онд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн ББСБ-тай холбоотой зээлийн маргаанд зээлийн хүүгийн хэмжээ 1,8-4.5 хувьтай байна. Иймд ”Г.***********” ББСБ нь зээлийн хүүг тогтоохдоо зах зээлээс хэт өндөр, зээлдэгчийн эрх, хууль ёсын ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон байна. Түүнчлэн зээлдэгч Д.А***********, зээлдүүлэгч Г.***********” ББСБ- ий хооронд байгуулсан дээрх Бичил хэрэглээний зээлийн гэрээг нэг талаас зээлдэгч Д.А*********** нөгөө талаас ББСБ-ыг төлөөлж зээлийн эдийн засагч Д.С*********** гэгч гэрээг байгуулсан гэх боловч Д.С*********** гарын үсэг зураагүй өөр этгээд гарын үсэг зурсан. Зээл олгох үед тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Б.П*********** нь гэрээ байгуулж гарын үсэг зураагүй, батлав гэж гарын үсэг зурсан байна. Хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гэрээнд гарын үсэг зурдаг болохоос гэрээг баталдаггүй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т:”Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.”гэж, мөн зүйлийн 42.10-т:” Энэ хуулийн 42'. 1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.” гэж заасан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,1-д зааснаар “Г.***********” ББСБ иргэн Д.А*********** нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Бичил хэрэглээний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.
3.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгч “Г.***********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 10,764,987.5 төгрөгийн 6,978,147.5 төгрөгөөс, хариуцагч Д.А*********** нь талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Бичил зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Д.А*********** нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,786,840 төгрөгийн 2,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 1,286,840 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Бичил хэрэглээний зээлийн өргөдөл, анкет, “Г.**************” ХХК болон Д.А***********ийн хооронд байгуулсан БХЗ32003167 дугаартай “Бичил хэрэглээний зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, “Н.***********” БСБ 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20/04 дугаартай тодорхойлолт, Д.А***********ийн иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн МД73А/1111205 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, “Х.***********” ХК-ийн дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг шүүхэд ирүүлсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г.**************” ХХК нь хариуцагч Д.А***********т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 10,764,987.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Бичил зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г.**************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 10,764,987.5 төгрөгийн 6,978,147.5 төгрөгөөс, хариуцагч Д.А*********** нь талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Бичил зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Д.А*********** нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,786,840 төгрөгийн 2,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 1,286,840 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 192,890 төгрөгийн 155,120.5 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 37,769.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.**************” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А***********т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 10,764,987.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Бичил зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгч “Г.**************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 10,764,987.5 төгрөгийн 6,978,147.5 төгрөгөөс, хариуцагч Д.А*********** нь талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Бичил зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч Д.А*********** нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,786,840 төгрөгийн 2,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 1,286,840 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 192,890 төгрөгийн 155,120.5 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46,500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 37,769.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г.**************” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА