2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01004

 

2025          02          04                                    191/ШШ2025/01004                       

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: **************, ************** тоот хаягт байрлах, “Г.**********” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: **************, ************** тоот хаягт оршин суух, **********овогт Д.О********** /РД:**********/-т  холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 2,066,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “Г.**********” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

““Г.**********“ ХХК нь 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 1972 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,999,900 төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр “С.**********” ХХК-с гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг “С.**********” ХХК-ийн Х.********** дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг отрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ эохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024 оны 08 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,356,700 төгрөг, төлөх ёстой хүү 558,305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,235 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт  2,066,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:  

“Нэхэмжлэгч “Г.**********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалаж, хариуцагч Д.О********** нь 1,066,440 төгрөгийн 500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 566,440 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ. 

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Зээл хүсэгчийн анкет, Д.О**********ын иргэний үнэмлэх, “Г.**********” ХХК болон Д.О**********ын хооронд байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2972 дугаартай “Зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дансны хуулга, нэхэмжлэх зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно. 

  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч “Г.**********” ХХК нь хариуцагч Д.О**********т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 2,066,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г.**********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалаж, хариуцагч Д.О********** нь 1,066,440 төгрөгийн 500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 566,440 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна. 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,014 төгрөгийн 32,941.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 15,072.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15,072.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г.**********” ХХК-д олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.“Г.**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.О**********т  холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,066,440 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн нэхэмжлэгч “Г.**********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгөөс татгалаж, хариуцагч Д.О********** нь 1,066,440 төгрөгийн 500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 566,440 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 48,014 төгрөгийн 32,941.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 15,072.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15,072.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г.**********” ХХК-д  олгосугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА