| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/04812/И |
| Дугаар | 191/ШШ2025/01581 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/01581
2025 02 20 191/ШШ2025/01581
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: *************, ************* тоот хаягт байрлах, “Б.***********” ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************, ************* тоот хаягт оршин суух, ********* овогт Ө.Х*********** /РД:***********/-д холбогдох,
гэрээний үүрэгт нийт 4,067,449.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б.***********” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.***********“ ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 43034588 тоот, Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Ө.Х***********д 2,990,000 төгрөгийг, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай, сар бүрийн 20-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, төлөлт хийгдээгүй 360 хоног болсон байна.Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй , гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Ө.Х*********** нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар түрээслэгч Ө.Х*********** нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,801,059.37 төгрөг, үндсэн хүү 1,138,252.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,137.23 төгрөг, нийт лизингийн төлбөр 4,057,449.46 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нотираитын зардал 10,000 төгрөг, иймээс дээрх төлбөр болох нийт 4,067,449.23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,067,449.23 төгрөгийг хариуцагч Ө.Х*********** нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 815,449.23 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, “Б.***********” “ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан №43034588 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ”, Зээлийн эргэн төлөлтийн хуулга зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б.***********” ХХК нь хариуцагч Ө.Х***********д холбогдуулан, гэрээний үүрэгт нийт 4,067,449.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,067,449.23 төгрөгийг хариуцагч Ө.Х*********** нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 815,449.23 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,030 төгрөгийн 40,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 40,015 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 40,015 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Б.***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.Х***********д холбогдох, гэрээний үүрэгт нийт 4,067,449.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ө.Х*********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,067,449.23 төгрөгийг хариуцагч Ө.Х*********** нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 813,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 815,449.23 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,030 төгрөгийн 40,015 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 40,015 төгрөгийг, хариуцагч Ө.Х***********гээс улсын тэмдэгтийн хураамжид 40,015 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б.***********” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА