Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/02541

 

 

 

 

 

 

2025 03 14 197/ШШ2025/02541

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ЧӨЧ 11/1, ******* ХХК-ийн байранд байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш ******* гудамж, ******* тоотод оршин суух От******* Са******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,769,330.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Са******* нь "Энгүүн лизинг ХХК-тай 2024 оны 09-р сарын 18-ны өдөр ******* тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 7,000,000ны 09-р сарын 18-ны өдөр хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч О.Са******* нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2024 оны 10-р сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 690,700.13 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 09-р сарын 10-ны өдөр дуусгавар болох боловч хуваарьт төлбөрөөс 2,902,486.20 төгрөг дутуу бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл Үндсэн зээл 7,000,000.00 төгрөг, хүү 749,700.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,630.72 төгрөг нийт 7,769,330.72 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч О.Са******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 7,769,330.72 /Долоон сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун гучин төгрөг 72 мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,259.29 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: О.Са******* миний бие 2024 оны 09 сарын 18-ны өдөр Энгүүн лизинг ХХК-иас 7,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,769,330.72 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2025.03.14-ний өдөр 100,000 төгрөгийг, 2025.03.20-ны өдөр 669,330.72 төгрөгийг, 2025.04.20-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2025.05.20-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2025.06.20-ны өдөр 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.Са*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,769,330.72 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О.Са******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,769,330.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2025.03.14-ний өдөр 100,000 төгрөгийг, 2025.03.20-ны өдөр 669,330.72 төгрөгийг, 2025.04.20-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2025.05.20-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2025.06.20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж бйх тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,260 төгрөгөөс 69,630 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 69,630 төгрөг, улсын төсвийн данснаас 69,630 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.Са******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,769,330.72 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөгийг, 2025 оны 03 дугаар 20-ны өдөр 669,330.72 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,260 төгрөгөөс 69,630 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 69,630 төгрөг, улсын төсвийн данснаас 69,630 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК /РД:*******/-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Са******* нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР