2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01944

 

 2025          03          12                                    191/ШШ2025/01944                       

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: *************, ************ хаягт байрлах, “Г.*************” ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *************, ************  тоот хаягт оршин суух, **********овогт Б.А********** /РД:**********/-д  холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 17,487,087.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “Г.*************” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Зээлдэгч Б.А********** нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Г.*************тай ЗГ-К000537881 дугаартай “Дижитал зээлийн гэрээ” байгуулж, 19,590,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан,  гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 100 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 16,465,675.13 төгрөг, хүүний төлбөрт 1,001,069.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,343.20 төгрөг, нийт 17,487,087.70 төгрөг төлөөгүй байна. Иймд Зээлдэгч Б.А**********оос гэрээний үүрэгт нийт 17,487,087.70 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:  

“Хариуцагч Б.А********** нь нэхэмжлэлийн шаардлагын 17,487,087.70 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,787,087.70 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон Зээлийн хүсэлт “Г.*************” ХК болон Б.А**********ын хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-R000537881-2024/02/05 дугаартай “Дижитал зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн  хүснэгт, хүү тооцооллын хүснэгт, Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно. 

  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч “Г.*************” ХК нь хариуцагч Б.А**********од холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 17,487,087.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А********** нь нэхэмжлэлийн шаардлагын 17,487,087.70 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,787,087.70 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна. 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,386 төгрөгийн 122,693 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 122,693 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122,693 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г.*************” ХК-д олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.“Г.*************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А**********од  холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 17,487,087.70 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн хариуцагч Б.А********** нь нэхэмжлэлийн шаардлагын 17,487,087.70 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр 2,100,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,787,087.70 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 245,386 төгрөгийн 122,693 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 122,693 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122,693 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г.*************” ХК-д  олгосугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА