| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/10229/И |
| Дугаар | 191/ШШ2025/01188 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/01188
2025 02 10 191/ШШ2025/01188
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: **************, ************* тоот хаягт оршин суух, ********овогт Б.У************ /РД:************/-ын “нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************, ************* тоот хаягт оршин суух, ********овогт Ч.Б************ /РД: ************/
Хариуцагч: **************, ************* тоот хаягт оршин суух, ********овогт Б.О************ /РД:************/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 73,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” Б.У************ миний бие нь Ч.Б************д 2023.01.08-нд 10,000,000 төгрөг Х************ны ************данснаас ************дансанд, 2023.04.15-нд 15,000,000 төгрөгийг Х************ны ************данснаас ************дансанд, 2023.04.20-нд 2,500,000 төгрөг бэлэн, 2023.04.21-нд 2,500,000 төгрөг Х************ны ************данснаас ************дансанд, 2023.05.03-нд 10,000,000 төгрөг Х************ны ************данснаас ************дансанд, 2023.05.03-нд 20,000,000 төгрөг Х************ны ************данснаас ************дансанд “Зээлийн гэрээ” байгуулан нийт 60,000,000 төгрөгийг, сарын 1,7 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар 2023.09.31-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Ч.Б************ надаас мөнгө зээлэхдээ “найз нь “С************” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, ажлаа 7сард дуусгаад гүйцэтгэлийн 50 хувьд нь мөнгө, үлдсэн 50 хувьд нь 42 м.кв талбайтай байр авна, ажлаа эхэлчихсэн гээд” гэрээ гаргаж надад хуулбар өгсөн. Найзад нь “ажилчдын цалин тавих, шаварын машин, шавар шүршигч нэмж авахад мөнгө хэрэг болоод байна. Хугацаандаа 60,000,000 төгрөгийг хүүтэй нь өгнө бүүр болохгүй бол 42 м.кв талбайтай байраа чиний нэр дээр шилжүүлнэ, энэ бүгд боломжгүй боллоо гэж бодоход надад Төв аймгийн Б************ 7 га ногооны тайлбай байгаа тэрийг зараад ч болсон чиний мөнгийг хүүтэй нь хамт төлнө” гэсэн боловч зээлдэгч Ч.Б************ зээлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. ...Иймд үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 73,160,000 төгрөгийг Ч.Б************, Б.О************ нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгч Б.У************ын нэхэмжилсэн 73,160,000 төгрөгийг хариуцагч Ч.Б************, Б.О************ нар нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн 2028 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 2,000,000 төгрөгийг, 2028 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,160,000 төгрөгийг, тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Б.У************, Ч.Б************ нарын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, Ч.Б************, Б.О************ нарын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Баталгаа гаргах тухай баримт, “Х************” ХК-ийн Дотоод шилжүүлгийн маягт баримт, “Х************” ХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл баримт, Депозит дансны хуулга баримт, иргэний үнэмлэх зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У************ нь хариуцагч Ч.Б************, Б.О************ холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 73,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.У************ын нэхэмжилсэн 73,160,000 төгрөгийг хариуцагч Ч.Б************, Б.О************ нар нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн 2028 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 2,000,000 төгрөгийг, 2028 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,160,000 төгрөгийг, тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,750 төгрөгийн 261,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 261,875 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 261,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.У************д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.У************ын нэхэмжлэлтэй, Ч.Б************, Б.О************ холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 73,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ч.Б************, Б.О************ нар нь нэхэмжлэгч Б.У************ын нэхэмжилсэн 73,160,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сараас эхлэн 2028 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд, сар бүрийн 25-ны өдөр, сар бүр 2,000,000 төгрөгийг, 2028 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,160,000 төгрөгийг, тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,750 төгрөгийн 261,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 261,875 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 261,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.У************ад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА