2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01953

 

2025          03          12                                    191/ШШ2025/01953                       

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: *******************, ************** тоот хаягт оршин суух, **********овогт М.Н********** /РД:**********/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******************, ************** тоот хаягт оршин суух, **********овогт Б.М********** /РД:**********/-д холбогдох, 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 51,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч М.Н********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Н********** миний бие 2023. 07. 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Лексус 470 маркийн, **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг, өөрийн танил Б.М********** болон түүний эхнэр Д***** нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгөөр худалдсан. Тээврийн хэрэгсээ би Б.М**********ад тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бичиг баримтын хамт 2023.07.17-ны өдөр хүлээлгэж өгөхдөө 500,000 төгрөг авсан ба үлдэгдэл 34,500,000 төгрөгийг 10 хоногийн дотор буюу 2023.07.27-ны өдрийн дотор өгөхөөр хугацаа тохирч гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэтэл Б.М********** нь өдөр бүр одоохон өгнө гэсээр өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд уг гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 34,500,000 төгрөгний хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги болох, 270 хоногийн 0,5 хувиар алданги 17,250,000 төгрөгийг, нийт 51,750,000 төгрөгийг Б.М**********аас гаргуулж өгнө үү” гэжээ. 

2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:  

“Нэхэмжлэлийн шаардлага болох 51,750,000 төгрөгийг хариуцагч Б.М********** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, М.Н**********, Б.М********** нарын хооронд 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно. 

  

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

  

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч М.Н********** нь хариуцагч Б.М**********ад холбогдуулан, Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 51,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 51,750,000 төгрөгийг хариуцагч Б.М********** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна. 

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,700 төгрөгийн 208,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 208,350 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Н**********д олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.М.Н**********ын нэхэмжлэлтэй, Б.М**********д  холбогдох, Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 51,750,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн хариуцагч Б.М********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 51,750,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 416,700 төгрөгийн 208,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 208,350 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Н**********ад  олгосугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА