| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06593/И |
| Дугаар | 191/ШШ2025/01451 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/01451
2025 02 17 191/ШШ2025/01451
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ************, ************ тоот хаягт оршин суух, ************овогт С.Б************ /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************, ************ тоот хаягт оршин суух, ************овогт Б.Б************ /РД:************/-д холбогдох,
2,574,667 төгрөг гаргуулах тухай иргэний хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ” С.Б************ миний бие нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ***********, *********** Б.Д****ийн ***********, *********** тоотыг анх 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр **,** м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа сарын 900,000 төгрөгөөр түрээслэхээр, олон нийтийн сүлжээнд зар байршуулан, улмаар надтай Б.Б************ нь ***********дугаарын утсаар холбогдож миний өмчлөлийн дээрх орон сууцыг 3 сарын хугацаатайгаар түрээслэхээр амаар харилцан тохиролцож, 1 сарын түрээсийн барьцааг байршуулан нийт 3,600,000 төгрөгийг миний Х***********ны ***********тоот дансанд шилжүүлэн, 3 сараар түрээслэхээр харилцан тохиролцож, улмаар цаашид улирал бүрээр дээрх нөхцлөөр харилцан тохиролцсон боловч хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 900,000 төгрөгийг шилжүүлсэнээс хойш дахин огт төлбөр төлөөгүй ба СӨХ, халуун хүйтэн ус, дулааны төлбөрүүд болох 2023 он 01, 02, 3, 4 дүгээр саруудын төлбөр 325,667 төгрөг, мөн байрны засварын өрөөний обойг цус болон балаар зурж, баллаж, цохолсон үүнээс шалтгаалан уг өрөөнүүдийн обухыг бүтнээр нь солиулах 500,000 төгрөгийг гаргуулах шаардлагатайгаас гадна 1 сарын түрээсийн төлбөр болох 900,000 төгрөгийг төлөөгүй, мөн миний өмчлөлийн уг орон сууцны СӨХ-ийн дарга, Н.Д*********** гэдэг хүн надтай 2023 оны 3 дугаар сарын орчим **********дугаарын утсаар холбогдож, “танай байрыг түрээслэж байгаа охин Б.Б************гийн хаалгыг нэг залуу шөнөжингөө хаалгыг чинь нүдэж, хөшөөд байсан, тухайн байранд дотор тэр иргэн Б.Б************ гэдэг хүн чинь байсан боловч хаалгаа онгойлгоогүй хаалга үүд чинь эвдэрсэн байна гэж надад утсаар мэдэгдсэн” үүний дагуу миний бие, иргэн Б.Б************тай ***********дугаартай холбогдоход “хүүхдүүд түлхүүрээ гэртээ орхисон болохоор нь би танай хаалгыг хөшөөд эвдсэн, би хаалгыг чинь удахгүй шинээр солиод өгнө мөн дээрх байрны түрээсийн тооцоогоо таньд нөхөөд удахгүй өгнө гэж хэлсэн” үүнээс хойш манай байрнаас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нүүж, гарснаасаа хойш миний эд хөрөнгийг гэмтээсний төлбөр болон түрээсийн төлбөр, бусад урсгал зардпын төлбөрүүдийг огт төлөөгүй, мөн миний **********дугаар болон миний фэйсбүүк хаяг болох b.********** хаягыг блоклосон, эд хөрөнгө устгаж гэмтээсний хохирол, түрээс, бусад төлбөрүүдийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд 2,574,667 төгрөгийг хариуцагч иргэн Б.Б************гаас гаргуулан өгнө үү.” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгч С.Б************ нь нэхэмжлэлийн шаардлагын 2,574,667 төгрөгийн 665,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Б************ нь 1,909,667 төгрөгийн 477,416.75 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 477,416.75 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 477,416.75 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 477,416.75 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын ** дүгээр багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 360 дугаартай тодорхойлолт,Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Х***********” ХК-ийн Депозит дансны хуулга, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэсэн огноотой тооцооны баримт, гэрэл зургууд, зарлагын баримт, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 134/ШШ2023/00231 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б************ нь хариуцагч Б.Б************д холбогдуулан, 2,574,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Б************ нь нэхэмжлэлийн шаардлагын 2,574,667 төгрөгийн 665,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Б************ нь 1,909,667 төгрөгийн 477,416.75 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 477,416.75 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 477,416.75 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 477,416.75 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,145 төгрөгийн 33,392.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 22,752.5 төгрөгийг, хариуцагч Б.Б************гаас улсын тэмдэгтийн хураамжид 22,752.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Б************т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.Б************ийн нэхэмжлэлтэй, Б.Б************д холбогдох, 2,574,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч С.Б************ нь нэхэмжлэлийн шаардлагын 2,574,667 төгрөгийн 665,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Б************ нь 1,909,667 төгрөгийн 477,416.75 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 477,416.75 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 477,416.75 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 477,416.75 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 56,145 төгрөгийн 33,392.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 22,752.5 төгрөгийг, хариуцагч Б.Б************гаас улсын тэмдэгтийн хураамжид 22,752.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Б************т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА