2025 03 18 197/ШШ2025/02649
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД:*******/
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******1/
Гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* нь Ү.******* миний биеэс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөгийг өөрийн эгч *******ийн Хаан банкны *******7 тоот дансаар зээлж авсан. Гэтэл С.******* нь зээлсэн 3,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөлгүй алга болсон. Иймд тухайн зээлсэн мөнгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь Ү.*******ын нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах болно. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 700,000 төгрөгөөр тус тус төлж дуусгана. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ү.*******ын нэхэмжлэлийн шаардлага 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч С.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,350 төгрөгийн 50 хувь болох 36,175 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 36,175 төгрөгийг хариуцагч С.*******гээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ