Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/02653

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны  анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах, “******* *******” ХК /РД: *******/

Хариуцагч:  тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/,

Зээлийн гэрээний үүрэгт 992,997.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч С.******* нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/1500035731 тоот гэрээг байгуулан 1.000.000 төгрөгийг сарын 2 хувийн шимтгэлтэй байхаар 2.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 799,588.50 төгрөг, хүүний төлбөрт 162,984.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 30,424.47 төгрөг, нийт 992,997.58 төгрөгийг гаргуулах...” гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 992,997.58 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах болно. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 496,498.79 төгрөг,  2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 496,498.79 төгрөгөөр тус тус төлж дуусгана. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Н.*******өд холбогдуулан гэрээний үүрэгт 992,997.58 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 992,997.58 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 992,997.58 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Н.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.782 төгрөгийн 50 хувь болох 14,891 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 14,891 төгрөгийг хариуцагч Н.*******өөс гаргуулж “******* *******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                          А.БАТМАНДАХ