Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/33

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******        

Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 21800000021 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч ******* нь 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын дугаар бат, даваа, хөдөө тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч *******, хазаж эрүүл мэндэд баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж. шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *******оос 212,500 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төвлөрүүлж,

Хохирогч нэхэмжилсэн 65,715 төгрөгийн хохирол төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уяаг устгуулахаар Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан- Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүхийн шинжилгээний шинжээчийн 202..29-ний өдрийн дүгнэлт эргэлзээтэй, дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний бие шүүгдэгч *******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож, давж заалдах  гомдлыг гаргасан байгаа. Гомдлын гол үндэслэл бол анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч *******ын эс үйлдэхүйн улмаас хохирогч эрүүл мэндэд баруун гарын шууны гэмтэл, мэдрэлүүдийн хүндэвтэр зэргийн гэмтэл, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байна гэж дүгнэсэн байгаа. Мөн баруун гарын хазагдсан шарх нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл, баруун гарын шууны гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны дугаар сарын 29-ний өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдох бөгөөд шүүгдэгчийн эс үйлдэхүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэсэн байгаа. Яагаад бодит байдалтай нийцэхгүй талаар тайлбар хийе. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарахдаа нэг л гэмтэл учирсныг нэг болохоор хүндэвтэр гэмтэл гээд, эсвэл хөнгөн гэмтэл гэж гаргаад байгаа юм. Яагаад ингэж дүгнэлт гарсан бэ гэхээр “Сэцэн мед” хувийн эмнэлгийн оношийг үндэслэсэн гэж байгаа юм. Тухайн хувийн эмнэлгийн эмч бол шинжээчээр томилогдоогүй. Тэр хүн онош тавихдаа хохирогчийн баруун гарын мэдрэлүүдийн хүндэвтэр зэргийн гэмтэл гэж оношилсон.

Өөрөөр хэлбэл шинжээчээр томилогдоогүй эмч гэмтлийн зэрэг тогтоосон. Энэ дүгнэлтийг шүүх эмнэлгийн эмч хүндэвтэр зэрэг гээд өөрийнхөө дүгнэлтэд хавсаргасан. Өөрөө дүгнэлт гаргахдаа хөнгөн зэрэг гээд байгаа юм. Нэг дүгнэлт гаргахдаа хоёр өөр дүгнэлт гаргаж эргэлзээ төрүүлэхээр байгаа юм. Дүгнэлт гаргасан шинжээч эргэлзээ төрүүлэх ёсгүй. Шүүх эмнэлгийн эмч бол 10-аас доошгүй жил ажилласан, тодорхой сургалтад хамрагдаж байсан гэх тодорхой шалгууртай хүмүүс байдаг. Эдгээр шаардлагыг дүгнэлт гаргасан шинжээч хангаагүй. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад дүгнэлт чинь эргэлзээтэй байна, дахин шинжээч томилуулъя гэхээр авч хэлэлцэхгүйгээр энэ дүгнэлтийг яллах дүгнэлтийн үндэслэл болгоод ялласан байгаа. Энэ дүгнэлт нь эргэлзээ төрүүлсэн, хоёрдугаарт хувийн эмнэлгийн дүгнэлт гаргах эрхгүй шинжээч хүндэвтэр зэрэг гээд оношилсон байгаа. Шинжээчээр томилогдоогүй хүнийг яагаад дүгнэлтдээ тусгаад байгаад эргэлзээ төрж байгаа юм. Хоёрдугаарт гэм буруугийн талаар тайлбар хийе. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд гэм буруугийн зарчим байгаа. Мөн хуулийн 1.2-д гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байгаа. Мөн хуулийн 1.-д гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан, мэдэх ёсгүй байсан тохиолдолд гэм буруугүйгээр гэм хор учруулсан гэж үзнэ гэж заасан. *******ын хувьд нохойгоо уядаг байсан, гинж, бүдүүн олсоор нохойгоо уясан байсан. Тэр олсыг тасарна гэдгийг ******* мэдээгүй. Хохирогч ******* орохоос өмнө н.Баясаа гэж хүн гэрээр орсон, тухайн үед нохойны олс тасраагүй, тухайн хүн зүгээр ороод гарсан байдаг. хувьд өмнө *******ын нохойг зодож байсан нөхцөл байдал байдаг. Нохой дайрч олс нь тасарсан учраас тухайн хэрэг гарсан байдаг. *******ын хувьд гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэхээр байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлд заасан гэм буруугийн зарчмыг үндэслээд *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ бүхий байна гэж хэлж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд огт эргэлзээ байдаггүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хүндэвтэр гэмтэл учирсан. Анхан шатны шүүх хуралд шинжээч эмч оролцож, хэрхэн дүгнэлт гаргасан талаараа мэдүүлэг өгсөн. Мөн Анагаах ухааны их сургуулийг төгссөн, шинжээчээр ажиллаж туршлага сууж, сургалтад суусан талаараа шүүх хуралдааны явцад хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан шаардлагыг хангах ёстой бөгөөд шинжээч шинжилгээ хийхэд шаардлагатай баримт материалтай танилцах эрхтэй, дүгнэлтдээ энэ талаар дурдах эрхтэйг зааж өгсөн. “Сэцэн мед” эмнэлгийн үзлэгийн баримтыг дурдаж энэ талаараа танилцуулсан. Тэгэхээр “Сэцэн мед” эмнэлгийн дүгнэлт хууль бус байна, дүгнэлт гаргах эрхгүй, томилогдоогүй шинжээч дүгнэлт гаргасан байна гэдэг нь үндэслэлгүй юм. Зохих ёсоор хамгаалалтад байлгасан гэж байна. Орчиндоо аюул учруулж болох амьтныг шаардлага хангасан байр, хашаа, тор, уяа, амны хаалт зэрэг хамгаалалтын холбогдох зүйлийг хэрэглэх ёстой буюу өмчлөгч, эзэмшигч нь орчиндоо аюултай аливаа амьтныг хяналтаасаа гаргасан байх юм бол тухайн амьтны эзэмшигч, өмчлөгч нь үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Монгол улсын Үндсэн хуульд хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Шүүгдэгч *******ын хувьд амьтан тэжээх эрх байгаа, гэхдээ *******ын эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Амьтан тэжээж болно, гэхдээ бусад хүмүүс, орчинд аюул учруулахгүй байх ёстой. Гэтэл энэ үүргийг ******* биелүүлээгүй буюу морины тушаа бүхий маш том цагаан уяагаар уясан байсан. Энэ уяа нь тасарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан. Шүүх хурал дээр ******* энэ гэмтлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүх хуралд хохирогчийг бас оролцуулсан. Хохирогчийн хувьд яасан гэхээр баруун гараа тэнийлгэж чадахгүй, шөрмөсөө залгуулаагүй байсан. Ямар учраас шөрмөсөө залгуулаагүй гэхээр ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас хохирлоо нөхөн төлөөгүй байсан. Хохирогчийн хувьд мөнгөний боломжгүй учраас ингээд явж байна гэдэг байдлаар гараа хөдөлгөж чадахгүйгээ шүүх хуралдаанд харуулж байсан. Хэний гэм буруугийн улмаас хэнд хохирол учирсныг анхан шатны шүүх хурал хангалттай тогтоосон. Иргэний хуульд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах асуудлыг зааж өгсөн байгаа. Заавал санаатай гэмт хэрэг хийж байж хохирлыг төлнө гэсэн ойлголт байхгүй. Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулах юм бол хохирлыг барагдуулах үүрэгтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Амьтны учруулсан гэм хорын арилгах үүрэгтэй этгээдийн талаар нарийн зааж өгсөн байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. 202 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******ыг 202 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын дугаар бат, даваа, хөдөө тоотод орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч ******* хазаж, эрүүл мэндэд баруун гарын шууны мэдрэлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хохирогч нохойд хазуулсны улмаас баруун гарын шууны мэдрэлийн аксонотмез, бугуйн сувгийн хам шинж үүсэж булчин хатах, гарын хурууны мэдрэхүй өөрчлөгдөх зэрэг хүндрэлүүд гарах боломжтой тул шинжилгээг энэ талын төрөлжсөн эмнэлгээр хийлгэх шаардлага гарч  Улаанбаатар хотын  “Сэцэн мед” эмнэлэгт хандсан байна.

Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх явцад төрөлжсөн эмнэлэг, төвөөр оношилгоо шинжилгээ хийх шаардлага гарвал ийм нөхцөл шаардлага хангасан эмнэлгийн байгууллагаар оношилгоо, шинжилгээ хийлгэж болно гэж Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.11-т  заасан байдаг тул хохирогч учирсан гэмтэл, түүнээс гарах үр дагаврыг үндэслэн гэмтлийн зэргийг тодорхойлсон нь буруу биш гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаа, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан асуудал тогтоогдоогүйгээс гадна  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж шүүх дүгнэж байна.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүхийн шинжилгээний шинжээчийн 202..29-ний өдрийн 67 дугаар дүгнэлт эргэлзээтэй, дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэжээ.

Хохирогч биед үзлэг хийсэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны 0 дугаар 29-ний өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хууль журмын дагуу үндэслэл бүхий дүгнэлт байх ба дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч биед учирсан гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хийсэн байна гэж үзэхийн зэрэгцээгээр хэргийн үйл баримт тогтоогдсон, зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1.1., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

            ШҮҮГЧ                                                         Ц.АМАРЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР