| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0774/3 |
| Дугаар | 128/ШШ2024/1033 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/1033
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Пегматит майнинг ХХК /РД:5205107/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Ганхуяг /РД:УБ74032514/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б***-Эрдэнэ /ШТЭҮД: №2981/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Батдэлгэр нарын хоорондын Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Пегматит майнинг ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа Пегматит майнинг ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Пегматит майнинг ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Нэхэмжлэгч Пегматит майнинг ХХК-д Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг дэвсгэрт байрлах Шургадагийн гол нэртэй 779.32 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар буюу 2045 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгожээ.
2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 416 дугаар шийдвэрээр Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар, нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолыг үндэслэн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.
2.3. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "... ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно", 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж тус тус заасан үндэслэлүүдэд манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрөл нь шууд хамаарахаар байгаа ба Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгээр нөхөх олговрын асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн байдлаар татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт 779.32 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай шийдвэрээр анх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай буюу 2045 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгосон.
Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1 дэх хэсэгт "Байгалийн бус, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг доор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай", 1.4 дэх хэсэгт "Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар", 4 дэх хэсэгт "Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар (У.Хүрэлсүх/-т даалгасугай" гэж шийдвэрлэсэн.
Улмаар манай компанийн эзэмшилд байсан Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 тоот тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4406 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр танай эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Үүнийг эс зөвшөөрч манай компаниас захиргааны хэргийн шүүхэд хандан "Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, "Пегматит майнинг" ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Уг нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2023/0153 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2023/0153 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гол үндэслэлээ ... нөхөх олговортой холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх боломжгүй төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор авах эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй..." гэж дүгнэсэн.
Энэ хугацаанд манай компаниас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болон төрийн захиргааны байгууллагуудад тасралтгүй маргаж байгаа ба эцсийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан "Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоолын дагуу "Пегматит майнинг" ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг дэвсгэрт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан.
Шүүхэд маргаж байх явцад манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №24/25 тоот албан бичгээр... ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийн талбайд өмнө нь хийсэн геологи, хайгуулын үйл ажиллагааны зардал, ордын үнэлгээ, нөхөх олговрын хэмжээнд дүйцүүлэн тал хувийг дүйцүүлэх хэлбэрээр, тал хувийг мөнгөн хэлбэрээр гаргуулах"-ыг хүссэн гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан.
Үүний хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгээр "Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг дэвсгэрт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах 46 дугаар тогтоолын улсын тусгай хамгаалалтад авагдсан газартай бүхэлдээ давхцал үүсэж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Улсын Их Хурал болон Засгийн газраас зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тогтоол шийдвэр гаргасны дагуу тухайн тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэр бүхий аж ахуйн нэгжүүд тухайн тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь заалтын үндэслэн нөхөх олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг тус агентлаг шийдвэрлэх боломжгүй тул нэр бүхий аж ахуйн нэгжүүд Захиргааны хэргийн шүүхэд хандаж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговор олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэрүүд гарсан байдаг. Иймээс нөхөх олговрын хэмжээнд дүйцүүлэн тал хувийг талбай дүйцүүлэх хэлбэрээр, тал хувийг мөнгөн хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаар шүүхэд хандаж шийдвэрлэх нь зүйтэй ба ажлын хэсгээс хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/4270 дугаар албан бичиг хүргүүлсэн байна" гэсэн хариуг манай компанид өгсөн.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно", 14.4-д "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж тус тус заасан үндэслэлүүдэд манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрөл нь шууд хамаарахаар байгаа ба Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгээр нөхөх олговрын асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн байдлаар татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно", Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар"-ын Тайлбарлах нь: хэсгийн 1-д "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олох үндэслэл болно", 3-т "... эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй" гэж тус тус зааснаас үзэхэд манай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоолтоор улсын тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай энэ тохиолдолд нөхөх олговрыг шаардах бүрэн эрхтэй болохыг хуульчилж баталгаажуулсан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгөхийг хүсье гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Пегматит майнинг" ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, "Пегматит майнинг" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад заасны дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн өөрчилж буй шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад "...энэ хуулийн 20.2-т заасан үүрэг...", мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт ... Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ...", 20.2.4 дэх заалтад ... шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах ..." гэж заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна.
1. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадагийн гол нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-006155 дугаартай тусгай зөвшөөрлийг УБ05250 дугаартай иргэний үнэмлэхтэй Осгоны Жаргалд анх олгосон бөгөөд 26/1453 дугаартай гэрчилгээтэй "Ю *** ***" ХХК-д шилжүүлснийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 1262 дугаартай шийдвэрээр бүртгэсэн.
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадгийн гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр "Пегматит майнинг" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр онцгой эрхийн дагуу олгосон.
Тус компани нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших XV- 006155 тусгай зөвшөөрлийн талбайн Гутайн алтны судлын төрлийн ордод 2004-2011 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай" хуралдааны ХХ-15-01 дүгээр дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн "Нөөц хүлээн авч, бүртгэх тухай" 445 дугаартай тушаалаар "**********" ХХК-ийн "Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт орших Гутайн алтны судлын төрлийн ордод 2004-2011 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан" (Ордын нөөц 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар) дахь XV-006155 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах эдийн засгийн үр ашигтай хүдрийн бодитой болон боломжтой (В+С) нөөцийг 553611,62 тн-оор, 5,73г/тн-ын дундаж агуулгатай алтыг 3174,15 кг-аар, тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай хүдрийн боломжтой (С) нөөцийг 15272,29 тн-оор, 3,94 г/тн-ын дундаж агуулгатай алтыг 60,13 кг-аар зохиогчийн хувилбараар хавсралтын дагуу хүлээлгэн өгсөн.
2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоолоор 1 дэх хэсгийн 4/ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Дээрх тогтоолоор батлагдсан талбайн хилийн заагийг тогтоох солбицолд "Пегматит майнинг" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Тус компаниас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Нөхөх олговор авах тухай хүсэлт гарrax нь" 21/26 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд /хөрөнгийн үнэлгээний тайлан/ хийлгэж Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн.
Уг хүсэлтийг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 2/5874 дугаартай албан бичгээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд "..."Пегматит майнинг" ХХК нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадагийн гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын МВ-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлаа баталгаажуулж нөхөн олговор авахаар хүсэлт ирүүлсэн тул танай байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн баримт материалын хүрээнд тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардал хөрөнгө оруулалтын хэмжээг баталгаажуулах ажилд хараат бусаар хөндлөнгийн хяналт хийж, дүгнэлт гаргах аудитын байгууллагыг томилж "Пегматит майнинг" ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/26 дугаартай хүсэлтээр ирүүлсэн зардлыг хуулийн дагуу баталгаажуулах..." тухай, мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/5873 дугаартай албан бичгээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд "... "Пегматит майнинг" ХХК нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг Шургадагийн гол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд "Гэрэгэ эстимэйт" ХХК-иар "Уул уурхайн хөрөнгийн хараат бус тайлан", нөхөх олговор авахаар гаргасан хүсэлт зэрэг ирүүлсэн баримт материал, зохих эрх зүйн актуудын хүрээнд хараат бусаар хөндлөнгийн хяналт хийн, хөрөнгө үнэлгээний дүгнэлт гаргуулах үүднээс эрх бүхий үнэлгээний байгууллагыг томилж "Пегматит майнинг" ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/26 дугаар албан бичгээр ирүүлсэн тайланг хуулийн дагуу хянуулах..." тухай гэсэн албан бичгүүдийг тус тус хүргүүлж нөхөх олговрын хэмжээг тогтоолгох талаар хандсан.
Дээрх бичгийн хариуг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22/09 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 222/22 дугаартай "Дүгнэлт"-ийг, мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, "Ниямазон-Аудит" ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн "Хараат бус аудиторын тайлан, дүгнэлт"-ийг ирүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас мэргэжлийн байгууллагуудын гаргасан тайлан, дүгнэлтүүдийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Нөхөх олговор олгуулах тухай" 1/2655 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд уламжилсан.
Гэтэл Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/3700 дугаартай албан бичгээр "... Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж, мөн хуулийн 14.5 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтооно гэж заасан байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг боловсруулан, шийдвэрлүүлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан зохих арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлснийг тодруулсны үндсэн дээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна..." гэж ирүүлсэн.
Үүний дагуу нэхэмжлэгч компанийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлал яаманд хандан нөхөх олговрыг авах хүсэлтийг гаргасан байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" № 09/6499 дугаартай албан бичгээр "... Монгол Улсын Их Хурлын 2020 оны "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон нөхөх олговрын талаар тусгагдаагүй ба "Пегматит майнинг" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөн олговор болох 10,423,812,973 төгрөгийн нөхөн олговрыг манай яамнаас олгох боломжгүй болно. " гэж хариу ирүүлсэн байдаг.
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/3038 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газрын төлөөллийг оролцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны А/49 дүгээр тушаалаар байгуулан ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/62 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд уламжилж байна.
4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03/1102 дугаар албан бичгээр "Пегматит майнинг" ХХК-ийн нөхөн олговор авах хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр чиглэл ирүүлсэн байна.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 09 дүгээр дугаар сарын 25-ны өдрийн 03/526 дугаар албан бичгээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу шийдвэрлүүлэхтэй холбоотой мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах асуудалд "Пегматит майнинг" ХХК-д олгох зохих нөхөх олговрын хэмжээтэй дүйцүүлэн тохиролцох асуудлыг шийдвэрлэхээр чиглэл ирүүлж, гомдлыг хавсаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар байгуулагдсан нөхөх олговрын ажлын хэсэгт чиглэл ирүүлсэн байна.
5. "Пегматит майнинг" ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 24/23 дугаар албан бичгээр "... Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд нөхөх олговрын хэмжээ, төлөх хэлбэрийн талаар харилцан тохиролцох асуудлыг зохицуулсан ба ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн өмнө хийсэн геологи, хайгуулын үйл ажиллагааны зардал, ордын үнэлгээ, нөхөх олговрын хэмжээнд дүйцүүлэн тал хувийг талбай дүйцүүлэх хэлбэрээр, тал хувийг мөнгөн хэлбэрээр гаргуулах..." тухай хүсэлтийг гаргасан.
Нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/4270 дугаар албан бичгээр боломжгүй гэж хариу хүргүүлсэн ба нэхэмжлэгч "Пегматит майнинг" ХХК- иас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Гомдол гаргах тухай" 24/25 дугаар албан бичгээр урьдчилан шийдвэрлэх журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан байна.
Гомдлын хариу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 дугаартай албан бичгээр "... Улсын Их Хурал болон Засгийн газраас зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тогтоол шийдвэр гаргасны дагуу тухайн тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэр бүхий аж ахуйн нэгжүүд тухайн тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дах заалтыг үндэслэн нөхөх олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг тус агентлаг шийдвэрлэх боломжгүй тул аж ахуйн нэгжүүд Захиргааны хэргийн шүүхэд хандаж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговор олгохыг Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэрүүд гарсан...", "... Иймээс нөхөх олговрын хэмжээнд дүйцүүлэн тал хувийг талбай дүйцүүлэх хэлбэрээр, тал хувийг мөнгөн хэлбэрээр шийдвэрлэх асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлэх нь зүйтэй..." гэж хариу хүргүүлсэн байна.
6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлүүдийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн саналын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/4066 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэртэй 12 аж ахуйн нэгжүүдийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд уламжилсан байна.
Нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Ашигт малтмал, газрын тосны газар зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байна. Иймд шүүхийн шийдвэргүйгээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул тус компанийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "... ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно", 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж тус тус заасан үндэслэлүүдэд манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрөл хамаарахаар байхад хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгээр татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн саналын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/4066 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэртэй 12 аж ахуйн нэгжүүдийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд уламжилсан, Нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Ашигт малтмал, газрын тосны газар зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байна, шүүхийн шийдвэргүйгээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж тус тус маргасан.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа Пегматит майнинг ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Пегматит майнинг ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт, малтмал, газрын тосны газарт даалгах гэж тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч Пегматит майнинг ХХК нд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг дэвсгэрт байрлах Шургадагийн гол нэртэй 779.32 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар буюу 2045 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгожээ.
5. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 416 дугаар шийдвэрээр Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар, нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4406 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.
6. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 416 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, Пегматит майнинг ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар магадлалд ...Нөхөх олговортой холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх боломжгүй төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговор авах эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй..." гэж дурджээ.
8. Тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Пегматит майнинг ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хийлийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын дагуу Пегматит майнинг ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг дэвсгэрт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Пегматит майнинг ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №24/25 тоот албан бичгээр ... ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийн талбайд өмнө нь хийсэн геологи, хайгуулын үйл ажиллагааны зардал, ордын үнэлгээ, нөхөх олговрын хэмжээнд дүйцүүлэн тал хувийг дүйцүүлэх хэлбэрээр, тал хувийг мөнгөн хэлбэрээр гаргуулах хүсэлтийг гаргажээ.
10. Уг хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгээр .... Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг дэвсгэрт байрлах Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах 46 дугаар тогтоолын улсын тусгай хамгаалалтад авагдсан газартай бүхэлдээ давхцал үүсэж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Улсын Их Хурал болон Засгийн газраас зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тогтоол шийдвэр гаргасны дагуу тухайн тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай давхцалтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэр бүхий аж ахуйн нэгжүүд тухайн тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь заалтын үндэслэн нөхөх олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг тус агентлаг шийдвэрлэх боломжгүй тул нэр бүхий аж ахуйн нэгжүүд Захиргааны хэргийн шүүхэд хандаж Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговор олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэрүүд гарсан байдаг. Иймээс нөхөх олговрын хэмжээнд дүйцүүлэн тал хувийг талбай дүйцүүлэх хэлбэрээр, тал хувийг мөнгөн хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаар шүүхэд хандаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн байна.
11. Нэхэмжлэгчээс дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Пегматит майнинг ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт, малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан.
12. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно", 14.4-д "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж заажээ.
13. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно", Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар"-ын Тайлбарлах нь: хэсгийн 1-д "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол "өөр талбай"-г дүйцүүлэн олох үндэслэл болно", 3-т "... эрх бүхий этгээдээс шийдвэр гаргах боломжийг хуульчилсан, аль ч тохиолдолд хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд тухайлан заасан үндэслэл, журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй" гэж тус тус заасан.
14. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж буй тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байна.
15. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 416 дугаар шийдвэрт дурдсаны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолоор батлагдсан хилийн заагийг тогтоох солбицолд давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй байсан талбайгаасаа төрд шилжүүлэн өгсөн хэмжээгээрээ нөхөх олговор авч болохоор байна.
16. Маргаан бүхий тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заасны дагуу шийдвэр гаргуулахаар уламжлах үүрэгтэй байтал Пегматит майнинг ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №24/25 тоот албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын MV-019023 тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгээр нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр татгалзсан нь хууль бус байна гэж үзэх үндэслэлтэй.
17. Тухайлбал, нэхэмжлэгч Пегматит майнинг ХХК нь хууль ёсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутаг дахь Шургадагийн гол нэртэй 779,32 гектар талбай бүхий MV-019023 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, зохих ёсоор үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
18. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Пегматит майнинг ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Пегматит майнинг ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт, малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг баримтлан нэхэмжлэгч Пегматит майнинг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Пегматит майнинг ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Пегматит майнинг ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-019023 дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР