| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03794/И |
| Дугаар | 197/ШШ2025/02652 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/02652
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: тоотод үйл ажиллагаа явуулах, “******* *******” ХХК /РД: *******/
Хариуцагч: тоотод оршин суух, *******ийн ******* /РД: *******/
Гэрээний үүрэгт 1,461,581.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 43028944 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч ******* овогтой ******* 1,499,900.00 төгрөгийг, сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, сар бүрийн 05-нд эргэн төлөлт хийгдэж байхаар /note10 pro гар утас/ хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Б.******* нь түрээсийн гэрээний 7.2, 7.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 832,674.84 төгрөг, зээлийн хүү 525,487.03 төгрөг, алданги 93,419.77 төгрөг, нотариатын зардал 10,000.00 төгрөг, нийт 1,461,581.64 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38,336.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү..” гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 1,461,581.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах болно. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 487,193.88 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 487,193.88 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 487,193.88 төгрөгөөр тус тус төлж дуусгана. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,461,581.64 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 1,461,581.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,461,581.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,336.00 төгрөгийн 50 хувь болох 19,168.00 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 19,168.00 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ
с