Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/02658

 

2025         03          18                                    197/ШШ2025/02658

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны  анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******/

Хариуцагч: тоотод оршин суух, *******ийн ******* /РД: *******/

Гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.******* иргэн С.*******тэй дараах ажлыг хийж гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцсон. Үүнд: “хананы тэгшилгээ, цагаан замаск, цонхны амалгаа, зүлгүүр, эмульс, обой, паркет, хаалга, 00-ын өрөө, шат” гүйцэтгэгч дээрх ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч цуг ажлыг дутуу хийж гүйцэтгэж гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс 1,300,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь ******* овогтой Соёл-Эрдэнийн нэхэмжилсэн 1,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах болно. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 1,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овогтой Соёл-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага 1,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч С.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,150 төгрөгийн 50 хувь болох 18,575 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 18,575 төгрөгийг хариуцагч С.*******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ