| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/05537/И |
| Дугаар | 197/ШШ2025/02650 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/02650
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: дугаар давхарт байрлах, “******* ББСБ” ХХК /РД: *******4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, *******гийн ******* /РД: *******/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 940,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч А.******* нь “******* ББСБ” ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ББСБ ХХК нь хариуцагчид үүргийн нь байнга сануулж байсан ч үр дүн гаргахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд № ЗГ2023102701034 тоот гэрээн дээр “Samsung A14 128GB8 Adapter_15W_A14” маркийн гар утас, ******* кредит 20251965 тоот гэрээний төлбөр 230,879 төгрөг, нийт 940,608 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү…” гэжээ.
Хариуцагч А.Балжиннням нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 940,608 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 313,536 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 313,536 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 313,536 төгрөгөөр тус тус төлж дуусгана. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ББСБ” ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 940,608 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 940,608 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 313,536 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 313,536 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 313,536 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 940,608 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Уг мөнгөн дүнг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 313,536 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 313,536 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 313,536 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 21,282.5 төгрөг, хариуцагчаас 21,282.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ